Аз жаргал хүсье

Надад зориулсан эгшиг дууны үг чинь
Нээрээ зүрхийг минь зүсэж байна, үнэн байна
Нэг л мэдэхэд өнгөрсөн бидний харилцаа
Нэхэж миний сэтгэлийг зовоосон, магадгүй үнэн
Сонсох тусам бодлыг минь чи эзэмдэж
Сохорч үлдсэн бидний хайр улам замхарна
Саваагүй учирснаа бодох тусам
Сэтгэл минь бас шимширнэ

Чи чадсан байна, надад хэлж дуугаараа
Чи болсон байна нэгэнтэй учирсан болохоороо
Чимээгүй үлдээж орхисон би чамайг
Чамайг илүү зовоохыг хүсээгүй нь тэр
Ойлгохыг хүсвэл чи намайг уучилах байх
Орь ганцаар үлдээгээгүйг чи бас ойлгох байх
Удалгүй хайртайгаа учирсан чамд би баярлаж байна
Ухаангүй алхам хийгээгүйг чинь би мэдэж байна
Урагшаа тэмүүлж, бүхнийг мартсанд чинь би жаргалтай байна
Ухарч намайг сэтгэлдээ хүлээгүйд чинь би талархаж байна

Намайг гэх жоохон ч гэсэн хайранд чинь баярлалаа
Насан туршдаа хамт байгаагүй ч найз байсанд чинь баярлалаа
Шаналсан бол түүнээ үгээр надад хэлсэнд бас баярлалаа
Шархалсан ч түүнээ дуугаараа илэрхийлсэнд баярлалаа

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан