Би өртэй хүн


Тэнгэр нь хүртэл санаа алдахад уужим нутаг мину
Тэлийсэн тал хөндий нь хүртэл цээж дүүргэсэн эх орон мину
Түүх соёлын арвин баялагтай Их Монгол гүрэн мину
Түмэн цэргээр дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан мину

Эх орон минь цаанаа л сайхан гэж
Элэг нэгт Монголчууддаа би ярина
Эрийн хийморь, эмийн ухаан далай гэж
Эртний Монголоо бусдад би магтана

Өв соёлынхоо дээжээс шимтэн хүртсэн би азтай Монгол
Өнөөдөр дэлхийн өнцөгт Монголоос ирсэн би азтай хүмүүн
Өөрийн гэсэн харьяалалтай би нийслэл Монгол
Өөр хэнээр ч биш Монголоороо овоглосон би Монгол оо

Дээд тэнгэрээс заяасан
Тэнгэр язгуурт Монгол хүн болохоор
Дэлхийд нэр нь цуурсан
Тал Монголын нэг нь болохоор

Би Монгол хэмээх зургаан үсгэнд өртэй
Бичиж уншихыг заасан Монгол хэлэндээ өртэй
Бэлчиж ундаалсан таван хошуу малдаа би өртэй
Биеэ холдуулж сэтгэлээ үлдээсэн Монгол хүн би эх орондоо өртэй !

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан