Posts

Showing posts from October, 2013

Тэгэхэд л намайг сэрээгээрэй

Шөнийн саран нөмөргөө дэлгэж Шүлэг тэрлэх аядан гэрлэнд нь саатна Шүүдэр бууж, гэгээ ороход л Шүлэгчин охин намайг сэрээгээрэй Бүрэнхийн хаан алгаараа халхалж Бүсгүйн сэтгэл харанхуйд нь гуниглана Бүүдгэр ч гэсэн үүр цайхад л Бийрчин охин намайг сэрээгээрэй Өнөөдөр өчигдрөөр хучигдаж Өнгөрснөө би эргэн дурсана Өнгө нэмсэн наран мандахад л Үлгэрчин охин намайг сэрээгээрэй...

Тэр минь одоо өөр хүнтэй

Image
Тэр минь одоо өөр хүнтэй Тэсэхгүй нь гээд надаас явсан юм Тэгж л их хайрласан хайр минь Тэвдүүлж түүнийг зовоосныг мэдсэнгүй Хүссэн бүсгүй чинь биш байсанд Хэлж чадалгүй урам чинь хугарсан байхдаа Хайрласан хайр минь хатуу байсанд Хайрт минь чи их тэвчсэн байхдаа Олсон хайрандаа Одоо л сэтгэл чинь бүлээсч байгаадаа Огт надад хэлээгүй үгсээ Ондоо түүндээ хэлж л байгаадаа Бүрэн нээж чадаагүй Бүрхэг сэтгэлээ түүнд нээсэн байх Бөхөж амжаагүй сэтгэл минь Бусдаас дуулаад жаахан гомдсон харин Чамайг би явуулж чадсан Гэхдээ зүрх сэтгэлээрээ хайрласан юм шүү Чи намайг одоо мартсан байх Гэхдээ сэтгэл минь чамайг нууцхан үгүйлдэг шүү Чи минь одоо өөр хүнтэй Чин сэтгэлээсээ хандаарай түүндээ Чамайг гэх сэтгэл надад үнэтэй Чимээгүй цоожилж орхиё зүрхэндээ Тэр минь одоо өөр хүнтэй...

Хайр гэдэг оньсого

Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаагч, бүгдийг мартуулагч ийм хүчтэй эм байхад би алзахгүй ээ. Хэмээн би өөрийгөө зоригжууллаа. Анх түүнтэй учраад түүнгүйгээр л амьд энэ хорвоод ахин нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж, дэлхий ертөнц бүхэлдээ миний өмнө, нүдэн дээр минь сөнөж байгаа юм шиг зүрхэнд минь боссон тэр л хайрын цамхаг нуран унаж билээ. Чамайг минь надаас алхаад явахад би гэдэг хүн уушигнаас минь ирэх амьсгаа хүртэл аймшигтай хүнд, хэцүү болж, тэр чигтээ амьсгалж чадахгүй зогсчихож байгаа юм шиг би зүгээр л "үхэж" билээ. ГЭХДЭЭ амьдралын надад чамаас гадна илгээсэн бусад хүмүүсийн ачаар, бас цаг хугацаа улиран одсоор би дахин "нэг алхах" мөрөө олсон. Хайр тийм аз жаргалыг надад авчирч, амьдралын амттай шимтэйг мэдрүүлсэн хэрнээ хайр хагацлыг дагуулахаараа тийм аймшигтай байдаг гэдгийг хорьхон наслахдаа үзээгүй явсан байна. Харин ч хорин насандаа ийм хайр байдаг гэдгийг мэдэж авсандаа одоо бодохнээ баярлаж ч байх шиг. Хэрэв чамтай учраагүйсэн бол би ер нь яа

Харамсалтай байна, залуу минь...

Image
Хажуугаар минь чи зөрөн өнгөрөхдөө Хормойг минь биш Харцыг минь олж харсан бол Магад чамд би дурлах байлаа Харамсалтай байна, залуу минь Өмнүүр минь чи гуйван алхахдаа Өөдгүй бор дарсыг амсаагүйсэн бол Өөдөөс чинь би хараад инээмсэглэх байлаа Харамсалтай байна, залуу минь Эргэж хараад надруу чи ширтэхдээ Энгэсэг гоог минь биш Энэхэн сэтгэлд минь татагдсан бол Сэтгэл минь чамд шингэх байлаа Харамсалтай байна, залуу минь Буруу зөвийг ялгалгүй байхдаа Бусдын л адил гэж намайг хараагүй байсан бол Би магадгүй чамд дурлах байлаа Харамсалтай байна, залуу минь Зантай биш гэнэн сэтгэлийг минь Заавал чи ингэж харах байсныг мэдсэнгүй Зүс зүсээрээ гэрэлтдэг орчлонд Зүрх сэтгэл гэж бас оршдог юм Зөрүүд залуу чи түүнийг яахин мэдэх билээ Далай шиг их сэтгэлд минь Дасаж чи шингээгүй юм бол Дараах амьдралаа бодож надаас холуур яв даа Дахин чамайг гэх илүүчлэх сэтгэл надад алга даа... Харамсалтай байна, залуу минь.

Хорвоо надаар дутна аа

Хоёрхон хөлийн минь орон зай Хорвоогийн жинд хүч нэмэхгүй ч Хүсэл хяслын хатуу орчлон Халуун сэтгэлээр минь тэр дутна аа Хөх тэнгэрийн наран гэрэлтэйд Хүнээс илүү зүйл байхгүй ч Шилж сонгодоггүй сайхан сэтгэлээр минь Ширүүхэн урсгалтай хорвоо тэр дутна аа Ховор зүрхний уужуу сэтгэлээр минь Хоног өдрийн наран саран дутна Худалгүй хүний үнэнч сэтгэлээр минь Хүйн холбоотой хорвоо тэр дутна аа.

Өөрийг минь надад сануулаарай

Image
Өөрөөрөө л байхсан... Өөрөөрөө байхгүйд минь Өөрийг минь надад сануулаарай Өрөөлийн нөлөөнд автаж Өөрийгөө л умартах тэр үед Өөрийг минь надад нэг сануулаарай Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд Дахин төрсөн мэт санагдавч Дасал болж энэ хийсвэр орчлонд Дандаа би орших болчихвий Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй Хүмүүс нь хувирдаг цагт Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ Харин тэгвэл намайг бүү мартаарай Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод Хэнд ч итгэмээргүй тийм нэг үе байдаг шиг Хаа ч явсан надад өөрийг минь нэг сануулаарай Хэзээ ч зүс нь хувирах хүмүүс гэж байдаг шиг Хэнтэй ч учирсан надад өөрийг минь нэг сануулаарай Би гэдгээрээ хорвоод мэндэлсэн шиг Бусдын далбаанд намирахыг би хүсэхгүй Би л өөрийн амьдралаа залах ёстой шиг Бусдын надад буруу номлолыг би тэвчихгүй Түрхэн зуур гэрэлтсэн нарны туяан дор Тээнэглэзэж би саатвал намайг бүү орхиорой Тэвчээр нь үгүй миний сэтгэл хувирч одвоос Тэр л үед араас минь намайг даллаарай Харанхуй ойд би ганцаар алхахаас