Тэр минь одоо өөр хүнтэй

Тэр минь одоо өөр хүнтэй
Тэсэхгүй нь гээд надаас явсан юм
Тэгж л их хайрласан хайр минь
Тэвдүүлж түүнийг зовоосныг мэдсэнгүй
Хүссэн бүсгүй чинь биш байсанд
Хэлж чадалгүй урам чинь хугарсан байхдаа
Хайрласан хайр минь хатуу байсанд
Хайрт минь чи их тэвчсэн байхдаа
Олсон хайрандаа
Одоо л сэтгэл чинь бүлээсч байгаадаа
Огт надад хэлээгүй үгсээ
Ондоо түүндээ хэлж л байгаадаа
Бүрэн нээж чадаагүй
Бүрхэг сэтгэлээ түүнд нээсэн байх
Бөхөж амжаагүй сэтгэл минь
Бусдаас дуулаад жаахан гомдсон харин
Чамайг би явуулж чадсан
Гэхдээ зүрх сэтгэлээрээ хайрласан юм шүү
Чи намайг одоо мартсан байх
Гэхдээ сэтгэл минь чамайг нууцхан үгүйлдэг шүү
Чи минь одоо өөр хүнтэй
Чин сэтгэлээсээ хандаарай түүндээ
Чамайг гэх сэтгэл надад үнэтэй
Чимээгүй цоожилж орхиё зүрхэндээ

Тэр минь одоо өөр хүнтэй...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes