Хайр гэдэг оньсого

Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаагч, бүгдийг мартуулагч ийм хүчтэй эм байхад би алзахгүй ээ. Хэмээн би өөрийгөө зоригжууллаа.

Анх түүнтэй учраад түүнгүйгээр л амьд энэ хорвоод ахин нэг ч алхаж чадахгүй мэт санагдаж, дэлхий ертөнц бүхэлдээ миний өмнө, нүдэн дээр минь сөнөж байгаа юм шиг зүрхэнд минь боссон тэр л хайрын цамхаг нуран унаж билээ. Чамайг минь надаас алхаад явахад би гэдэг хүн уушигнаас минь ирэх амьсгаа хүртэл аймшигтай хүнд, хэцүү болж, тэр чигтээ амьсгалж чадахгүй зогсчихож байгаа юм шиг би зүгээр л "үхэж" билээ. ГЭХДЭЭ амьдралын надад чамаас гадна илгээсэн бусад хүмүүсийн ачаар, бас цаг хугацаа улиран одсоор би дахин "нэг алхах" мөрөө олсон. Хайр тийм аз жаргалыг надад авчирч, амьдралын амттай шимтэйг мэдрүүлсэн хэрнээ хайр хагацлыг дагуулахаараа тийм аймшигтай байдаг гэдгийг хорьхон наслахдаа үзээгүй явсан байна. Харин ч хорин насандаа ийм хайр байдаг гэдгийг мэдэж авсандаа одоо бодохнээ баярлаж ч байх шиг. Хэрэв чамтай учраагүйсэн бол би ер нь яах байсан юм бэ? Би юугаа ч ойлгохгүй, гэнэн тэр л хэвээрээ үлдэх байж. Ингэж бодохоор чамд чин сэтгэлээсээ талархмаар...

Чиний надруу харж байсан тэр л ахин хэзээ ч харахгүй харц, чихэнд минь нууцхан шивнэж байсан ахин хэзээ ч сонсож чадахгүй тэр л шивнээ, бүлээхэн алгаараа ахин хэзээ ч мэдэрч чадахгүй тэр л зүрхний цохилт, хэзээ ч салахгүй мэт хамтдаа өнгөрүүлсэн тэр мөчүүд, намайг хайрлан хамгаалж, намайг гэдэг байсан чиний минь дулаахан сэтгэл, мөч бүрт надруу нууцхан ширтэж байсан чиний минь харц энэ бүгдийг би энэ яваа насандаа мартаж чадна гэж үү? Үгүй дээ, хэрэв тэгнэ гэвэл намайг дутуу үнэлснийх... Би чамайг магадгүй хайрлахаа зогсоож болох юм цаг хугацааны эрхээр, ГЭХДЭЭ чамтай өнгөрүүлсэн дурсамжуудаа ХЭЗЭЭ Ч мартаж ЧАДАХГҮЙ. Чухам үүнд л ДУРСАМЖ гэдэг үгийн утга оршиж байгаа юм.

Анх надад ХАЙРТАЙ гэж хэлэхдээ хэчнээн их сандарч, намайг догдлуулж байснаа санаж байна уу? Би ахин хэзээ ч тэгж их догдлохгүй байх даа?


Энэ бүхнийг мартах дэндүү хэцүү, жаахан байхдаа тоо бодохдоо их л шантарч, зүдэрдэгсэн. ГЭХДЭЭ хайр гэдэг хичээлийг заалгаснаас хойш түүний бодлого бүрийн хариуг гаргах гэж ОДОО Ч зүдэрч явна даа....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes