Тэгэхэд л намайг сэрээгээрэй

Шөнийн саран нөмөргөө дэлгэж
Шүлэг тэрлэх аядан гэрлэнд нь саатна
Шүүдэр бууж, гэгээ ороход л
Шүлэгчин охин намайг сэрээгээрэй
Бүрэнхийн хаан алгаараа халхалж
Бүсгүйн сэтгэл харанхуйд нь гуниглана
Бүүдгэр ч гэсэн үүр цайхад л
Бийрчин охин намайг сэрээгээрэй
Өнөөдөр өчигдрөөр хучигдаж
Өнгөрснөө би эргэн дурсана
Өнгө нэмсэн наран мандахад л
Үлгэрчин охин намайг сэрээгээрэй...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes