Харамсалтай байна, залуу минь...

Хажуугаар минь чи зөрөн өнгөрөхдөө
Хормойг минь биш
Харцыг минь олж харсан бол
Магад чамд би дурлах байлаа
Харамсалтай байна, залуу минь

Өмнүүр минь чи гуйван алхахдаа
Өөдгүй бор дарсыг амсаагүйсэн бол
Өөдөөс чинь би хараад инээмсэглэх байлаа
Харамсалтай байна, залуу минь

Эргэж хараад надруу чи ширтэхдээ
Энгэсэг гоог минь биш
Энэхэн сэтгэлд минь татагдсан бол
Сэтгэл минь чамд шингэх байлаа
Харамсалтай байна, залуу минь

Буруу зөвийг ялгалгүй байхдаа
Бусдын л адил гэж намайг хараагүй байсан бол
Би магадгүй чамд дурлах байлаа
Харамсалтай байна, залуу минь

Зантай биш гэнэн сэтгэлийг минь
Заавал чи ингэж харах байсныг мэдсэнгүй
Зүс зүсээрээ гэрэлтдэг орчлонд
Зүрх сэтгэл гэж бас оршдог юм
Зөрүүд залуу чи түүнийг яахин мэдэх билээ

Далай шиг их сэтгэлд минь
Дасаж чи шингээгүй юм бол
Дараах амьдралаа бодож надаас холуур яв даа
Дахин чамайг гэх илүүчлэх сэтгэл надад алга даа...

Харамсалтай байна, залуу минь.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes