Өөрийг минь надад сануулаарай

Өөрөөрөө л байхсан...
Өөрөөрөө байхгүйд минь
Өөрийг минь надад сануулаарай
Өрөөлийн нөлөөнд автаж
Өөрийгөө л умартах тэр үед
Өөрийг минь надад нэг сануулаарай

Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд
Дахин төрсөн мэт санагдавч
Дасал болж энэ хийсвэр орчлонд
Дандаа би орших болчихвий

Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй
Хүмүүс нь хувирдаг цагт
Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ
Харин тэгвэл намайг бүү мартаарай
Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод
Хэнд ч итгэмээргүй тийм нэг үе байдаг шиг
Хаа ч явсан надад өөрийг минь нэг сануулаарай
Хэзээ ч зүс нь хувирах хүмүүс гэж байдаг шиг
Хэнтэй ч учирсан надад өөрийг минь нэг сануулаарай

Би гэдгээрээ хорвоод мэндэлсэн шиг
Бусдын далбаанд намирахыг би хүсэхгүй
Би л өөрийн амьдралаа залах ёстой шиг
Бусдын надад буруу номлолыг би тэвчихгүй

Түрхэн зуур гэрэлтсэн нарны туяан дор
Тээнэглэзэж би саатвал намайг бүү орхиорой
Тэвчээр нь үгүй миний сэтгэл хувирч одвоос
Тэр л үед араас минь намайг даллаарай

Харанхуй ойд би ганцаар алхахаас айхгүй
Худал үгэнд ганцаар тэсэхээс би айна
Хуй салхийг сөрөн зогсохоос би айхгүй
Хүний мууг үл тэвчихээс би айна

Өнөөдөр л би өөрөөрөө байя
Өөрийг минь маргааш нэг сануулчихаарай
Өчигдөр л өөрөөрөө байсан шиг ээ
Өнө мөнхөд өөрөөрөө л би дуусъя !

Comments

  1. үнэн үгтэй бас өөрт минь өөрийг минь сануулах хэн нэгэн үгүй байгааг бас сануулах шиг... битүү утгатай үгээр бэсрэгцүүлэн бичсэн бол бүүр тас шүлэг болох байжээ, мундаг юмаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан