Posts

Showing posts from August, 2014

"Зун дууслаа..."

Зун дуусч байна. Энэ юу гэсэн үг вэ? Таны хувьд ?  /Нэг тухтайхан шиг суугаад бодоод үзээрэй. Учир нь ийм байх, тийм байх гэж өөрийн зүгээс олон юм тааж бичмээргүй байна./  Аа, харин миний хувьд энэ бол энэ жилийн зуны улирлын л төгсгөл болохоос биш өөр бусад зүйлийн харин ч эхлэл нь болж байна. Маш чухал үе. Миний карьер, боловсрол, гэр бүлийн байдал, аж амьдралын минь Монголд суурьшин төвхнөх маш чухал үе. Хамгийн гол нь шийдвэрлэх мөч. Энэ л үед би хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ хэний ч тусламж, хэний ч хачирлаж, давсалсан үггүйгээр, зөвхөн өөрийнхөөрөө. Яагаад гэвэл би өнөөдөр 23 настай. Мастерын зэрэг хамгаалсан. Гадаад оронд сураад, амьдраад, төгсөөд ирсэн. Чадлынхаа хэрээр л бие даан амьдарч ирсэн. Надад шийдвэр гаргах хангалттай эрх аа, бас үүрэг нь ч бий.  Ямар нэг зүйлийг хиймээр байна. Зуны улирал эхэлж, найз нөхөд, зугаа цэнгэл гэж явсаар одоо танах цаг нь иржээ. Угийн зүгээр сууж чаддаггүй би бээр нэг мэдсэн усан далайд шумбах гэж буйгаа о

Танихгүй болсон танил минь...

Яг чи... Бүр дүрээрээ... Гэнэтхэн таарчихсан чинь ямар их санав аа..Хүүе, гээд л хүрээд очмоор санагдаад очих гэтэл...ухаан минь хөл гарыг минь туших шиг болов. Учир нь чи одоо танихгүй хүн шүү дээ. Миний таньдаг байсан тэр л хүн чи одоо биш болсон. Гэхдээ л, түр зуурын бороо аадар мэт шиврээд өнгөрөх шиг богинохон хугацаанд ч болов чамайг би дэргэдээ олж харах надад үнэхээр сайхан байлаа. "Эргэж нэг учирна аа" гэсэн бидний итгэлийн гэрэл тэнд, дэргэд минь, бүр тэгээд сэтгэлийн минь гүнд асч байсан юм. Сүүлд чамтай ярилцсанаас хойш сая л ингэж таарахдаа чамайг би ямар их санаснаа мэдэрлээ. Ямар их санаж байна аа нээрээ... Гэхдээ намайг ингэж их саналаа гээд гүйгээд чи ямар ирэх биш дээ... Чи дэргэд зогсоод байхаар очоод хэд гурван үг сольчихмоор ч юм шиг. Гэхдээ зориггүй энэ бяцхан зүрхийг би яалтай. Чамайг хажууд минь байхад хэлж чадаагүй үгсийг очоод би хэлэх байсан юм. Яадаг юм, одоо чи танихгүй хүн юм чинь. Яагаад болохгүй гэж.... Би ингэж хэлэх байсан "Чи надад

Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь... №2 "09.26-ныг эргэн дурсахуй"

Image
/Үргэлжлэл/ Би хэзээ ч төсөөлж байгаагүй ээ, үнэндээ... Хүн амьдралдаа ер бодож, төсөөлж байгаагүй зүйлээ хийчихсэн л байдаг гэдэг үг надад үнэн санагдсан. Харийн орны хятад гэж сэтгэл минь ялгалгүй тэр том онгоцны буудал дээр өөрөөсөө жаахан 18 настай охинд замыг нь зааж өгч, унаанд нь суулгаж, хэлмэрч хийж өгч байсан би бээр өөрийгөө "Америкийн нэгдсэн улсын нисэх онгоцны буудал" дээр ирчихсэн байснаа мэдэхгүй шахам, эсвэл итгэж ядан зогсож байсан юм даг. Хүн болгонд адилгүй заяах энэ амьдралыг би хайрлахгүй, бахдахгүй гээд яах билээ? Ганцаараа гуч дөчин мил яваад байрлах газрынхаа хотод хүрээд л ирчихсэн юм даг. Шэратон гээд нэгэн том сүлжээ зочид буудлын үүдэнд автобуснаас буухад нэгэн найрсаг хаалгач намайг угтаж билээ. "Би Монголоос ирсэн" гэхэд тэрээр ихэд цочирдон гайхаж, биширсэн байртай "Хөөх, тийм үү, ямар гайхалтай хэрэг вэ? Америкийн нэгдсэн эрх чөлөөт улсад ТАВТАЙ МОРИЛ" гэж хэлсэн нь ёстой л намайг тавтай морилуулчихаж билээ.

“Амьдарч байгаадаа баярла”

Амьд хүн та Амьсгалж байгаадаа баярла Аар саархан зовлон бэрхшээлийг Аяндаа л даваад гарчихна Амьд яваадаа л баярла. Дэлхийн хүн та Дээд тэнгэрийг ширтэж байгаадаа баярла Дэргэд нь хэзээд заларахаас хойш Доор байхдаа амьдралд та баярла аа. Өлссөн үед Өөх хүртэл хоол болдог амьдрал Өөрөө сайхан, түүнд баярла. Цуцсан үед Цасан хүртэл ундаа болдог амьдрал Цаанаа л баялагхан, түүнд таларха. Хайр, итгэл, сэтгэл Хамаагүй бүгдийг зориулсан амьдрал Хачин их амттай гэдгийг яана Хаашаа ч юм, үүрд одохоосоо өмнө Хүний орчлонд түүнд баярлаж яв аа. Амьдралд Амьд яваадаа л баярла Амьсгалж түүнийг мэдэрч байгаадаа баярла. Орчлонд Оршиж байгаадаа баярла Оддоос нуусан ховор заяандаа Одоо л та баярла. 2014/08/07 "Амьд яваадаа баярласан сэтгэлээс минь урган гарсан бодрол..."

The Time

Image
The time… Releases everything you are in Then maybe hurt you after all Relive again in help with the time You think yesterday But, do today And conclude tomorrow This is what times does for you This is why we have three cycles The time… Gives you all the hopes You climb with them confidentially Then it could bury you in the dark The time… Have two shades of it You either be covered under it Or you lead it behind yourself When you under the shades All the things become not yours But you are ahead of it Everything become only yours Time… Let you forgive who you hate the most Time… Let you forget what you cherish the most Time… Let us live as the way we did not want Time… Let us hope for the impossibles we never imagined Therefore, I’d name time a pusher That is why, I always compete with it Then conquering it, I celebrate Those of times, I just cherish them… BY: Spring Destiny “The Time” 2014.08.04

“Letting go what you never would”

I recently met my childhood friend whom I haven’t seen for 7 years. I just grabbed piece of paper and a pen to write down about something never get out of my head but I always want every single woman to know. She started to tell me her “love story” which obviously has hurt her for a not short time. She has a guy who even doesn’t care about her but she does the most. Well, I am not telling you that I am a love expert or a psychologist who tells everybody what to do. But only one thing is important here. Listening. I listened to her. I tried to advice all what I know. It is because of, maybe, I have a similar experience in the past. Or it is because of I value her as my friend and I am on my duty for being “a friend”. They fell in love. No, wait. He approached her first once she was totally innocent one. Time passes. They have done everything together and seemed like he loved her but she loves him still. In the process of loving each other, she faced with almost all soul-harmful

“Үр бүтээлтэй МИНИЙ ӨДӨР”

Image
Би ер нь бодлоо л доо. Хүн ер нь бодож, бодлогоширч явбал их зүгээр. Оффист сууж ажиллаагүй нэлээн удаж, гүй ээ яахав 2 жил шахам болсон юм уу даа. Ер нь их ажлын туршлага багатай хүн л дээ. Тийм болоод ч тэр үү, "ШОК"-нд орсоор байгаад л таарч байна. Гэхдээ хаана, ямар хүмүүс, аль бүхнийг тэр гэхэв. Байгаа газартаа дасан зохиоцох нь "Миний үүрэг" хойно. Аа гэхдээ, зүгээр ч нэг бас дасаж зохицоод учраа олоод урсгалаар нь явах нь ч бас миний хувь хүний зан чанарт тохирдоггүй эд юм аа. Ажил дээр хийж байгаа ажлаасаа шалтгаалаад зүгээр суух ч үе гарах юм, зүгээргүй ажилд дарагдах ч үе гарахтайгаа. Зүгээр суух үедээ бас яаж зүгээр суухав, энийг бичээд л аахар саахар зүйл уншаад л, бичээд л суудаг юм. За тэгэхээр би бодсон, "Өнөөдрийн Монголын ажиллах хүчний нийгэмд "залуус" бид "ЯАВАЛ" үр ашигтай, бүтээмж өндөртэй гэхдээ бодит ажлын үр дүн болоод мөн сэтгэл санааныхаа хувьд хүртэл нэг их сайхан бүтээмжтэй ажлын өдрийг өнгөрүүлэх вэ?" Яах