“Амьдарч байгаадаа баярла”

Амьд хүн та
Амьсгалж байгаадаа баярла
Аар саархан зовлон бэрхшээлийг
Аяндаа л даваад гарчихна
Амьд яваадаа л баярла.

Дэлхийн хүн та
Дээд тэнгэрийг ширтэж байгаадаа баярла
Дэргэд нь хэзээд заларахаас хойш
Доор байхдаа амьдралд та баярла аа.

Өлссөн үед
Өөх хүртэл хоол болдог амьдрал
Өөрөө сайхан, түүнд баярла.
Цуцсан үед
Цасан хүртэл ундаа болдог амьдрал
Цаанаа л баялагхан, түүнд таларха.

Хайр, итгэл, сэтгэл
Хамаагүй бүгдийг зориулсан амьдрал
Хачин их амттай гэдгийг яана
Хаашаа ч юм, үүрд одохоосоо өмнө
Хүний орчлонд түүнд баярлаж яв аа.

Амьдралд
Амьд яваадаа л баярла
Амьсгалж түүнийг мэдэрч байгаадаа баярла.
Орчлонд
Оршиж байгаадаа баярла
Оддоос нуусан ховор заяандаа
Одоо л та баярла.

2014/08/07
"Амьд яваадаа баярласан сэтгэлээс минь урган гарсан бодрол..."

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан