Танихгүй болсон танил минь...

Яг чи... Бүр дүрээрээ... Гэнэтхэн таарчихсан чинь ямар их санав аа..Хүүе, гээд л хүрээд очмоор санагдаад очих гэтэл...ухаан минь хөл гарыг минь туших шиг болов. Учир нь чи одоо танихгүй хүн шүү дээ. Миний таньдаг байсан тэр л хүн чи одоо биш болсон. Гэхдээ л, түр зуурын бороо аадар мэт шиврээд өнгөрөх шиг богинохон хугацаанд ч болов чамайг би дэргэдээ олж харах надад үнэхээр сайхан байлаа. "Эргэж нэг учирна аа" гэсэн бидний итгэлийн гэрэл тэнд, дэргэд минь, бүр тэгээд сэтгэлийн минь гүнд асч байсан юм. Сүүлд чамтай ярилцсанаас хойш сая л ингэж таарахдаа чамайг би ямар их санаснаа мэдэрлээ. Ямар их санаж байна аа нээрээ... Гэхдээ намайг ингэж их саналаа гээд гүйгээд чи ямар ирэх биш дээ...

Чи дэргэд зогсоод байхаар очоод хэд гурван үг сольчихмоор ч юм шиг. Гэхдээ зориггүй энэ бяцхан зүрхийг би яалтай. Чамайг хажууд минь байхад хэлж чадаагүй үгсийг очоод би хэлэх байсан юм. Яадаг юм, одоо чи танихгүй хүн юм чинь. Яагаад болохгүй гэж....

Би ингэж хэлэх байсан "Чи надад их таалагддаг. Бүр, хүн надад ингэж их таалагдана гэж бас байдаг аа? гэмээр тийм хачирхалтайгаар.. Яг л анх учирахад, надтай адилхан, миний үзэл бодлын тал мэт, зүгээр л миний нөгөө тал шиг ийм хүн хорвоо дээр байдаг байх нь ээ? Сонин юм. Яг л бид хоёрын учрал бие биенийхээ дутууг нөхөх гэж тохиосон мэт... Чамайг би хэзээ ч алдмааргүй байна. Чи миний амьдралдаа хэзээ ч ил гаргаж байгаагүй тийм шуналыг гаргахад хүргэсэн. Чамд би шунаж байна. Галзуу гэмээр дурласан байна би чамд..."

Гэхдээ энэ бүхнийг хэлж чадаагүй. Зориг байгаагүй. Бас айсан. Шуналынхаа торыг онгойлгочихвол тэр шувууг нисээд над дээр хэзээ ч эргэж ирэхгүй болчих вий гэхээс айсан байх.

Өнөөдөр гэхдээ чамтай таараад байдаг бүхнээ, бодсон бүгдээ хэлчихмээр санагдсан ч юу ч хийж чадсангүй. Чамайг хайрласан хайрынхаа бүтэн харцаар ар нуруунаас чинь л ширтэхээс өөр заяа байсангүй. Учир нь тэр чамтай дэндүү АДИЛХАН байсан. Тэр танихгүй болсон танилтай маань маш адилхан байсан. Тэгээд л би чамайг санан нэг дурслаа...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан