“Үр бүтээлтэй МИНИЙ ӨДӨР”

Би ер нь бодлоо л доо. Хүн ер нь бодож, бодлогоширч явбал их зүгээр. Оффист сууж ажиллаагүй нэлээн удаж, гүй ээ яахав 2 жил шахам болсон юм уу даа. Ер нь их ажлын туршлага багатай хүн л дээ. Тийм болоод ч тэр үү, "ШОК"-нд орсоор байгаад л таарч байна. Гэхдээ хаана, ямар хүмүүс, аль бүхнийг тэр гэхэв. Байгаа газартаа дасан зохиоцох нь "Миний үүрэг" хойно. Аа гэхдээ, зүгээр ч нэг бас дасаж зохицоод учраа олоод урсгалаар нь явах нь ч бас миний хувь хүний зан чанарт тохирдоггүй эд юм аа. Ажил дээр хийж байгаа ажлаасаа шалтгаалаад зүгээр суух ч үе гарах юм, зүгээргүй ажилд дарагдах ч үе гарахтайгаа. Зүгээр суух үедээ бас яаж зүгээр суухав, энийг бичээд л аахар саахар зүйл уншаад л, бичээд л суудаг юм. За тэгэхээр би бодсон, "Өнөөдрийн Монголын ажиллах хүчний нийгэмд "залуус" бид "ЯАВАЛ" үр ашигтай, бүтээмж өндөртэй гэхдээ бодит ажлын үр дүн болоод мөн сэтгэл санааныхаа хувьд хүртэл нэг их сайхан бүтээмжтэй ажлын өдрийг өнгөрүүлэх вэ?"

Яахав сонсоход бас энгийн л, хэн хүний ухамсарлахаасаа илүүтэйгээр мэдэж явдаг асуулт байх л даа. Харин миний бодлоор дараах байдлаар ажлынхаа өдрийг эхлүүлж, дуусгавал тэр өдрөө "Өнөөдөр ёстой юу ч хийсэнгүй шүү", "Өнөөдөр ямар залхуутай, шал сонин өнгөрчихөв өө" гэж орой орондоо ороод бодол болохгүй юм шиг санагдсан. Нэг их айхтар хүнд, ойлгогдохооргүй, ухаж түнхээд байх хэцүү зүйлүүд гэж бүү ойлгоорой. Зүгээр л энгийн нэг ажилтан ангийн гишүүний хувьд их энгийн зүйлүүдийг бодож тунгаасан юм. Ер нь зүгээр яавал амар амгалан, нэг л тийм сайхан ажилдаа явж ирээд амраад тэр өдөр их аятайхан болох вэ гэдэгт л хариулт өгөхийг оролдлоо.

За тэгэхээр “Үр бүтээлтэй МИНИЙ ӨДӨР” – өө өглөөнөөсөө эхлэе.
1. Тэр өдөр ер нь бол өглөө сэрүүлгээ сонсоод босно доо гэсэн цагтаа л босчихвол болоод явчих нь тэр дээ. Сэрүүлгээ сонсоогүй аа эсвэл дугарахаас нь өмнө түрүүлээд сэрчихвэл ёстой нөгөө “буруу хөл дээрээ босох” гэдэг шиг л нэг л тийм байдаг.

2. Зиа, нэг их дотор муухай оргиулахгүй, өдөр хүртэл өл даачихаар амттай мөртлөө шимтэй алдарт “өглөөний цай” – г өөртөө зориулчихвал гүй ээ мөн зүгээр ээ. Тухайлбал, нэг их чихэр цай нь таарсан байхуу цай, элдэв янзын хавчуургагүй жигнэмэг 2-3 ширхэгийг, эсвэл шинэ ногооны салад, жүржийн шүүстэй, за эсвэл ганц аяга сүүтэй цай, хоносон цуйван гээд л идчихмээр аятайхан юмнууд ч бас байна аа байна. Гол нь та өөрийнхөө л дуртай, идэхийг хүсч байгаа зүйлээ л өглөөдөө дур таашаалтайгаар идэж гэмээнэ сэтгэл хангалуун гэрээсээ гарах буй заа.

3. Зиа, биеэ бэлдэх, хувцасаа бэлдэх, нүүр, будаг шунх гээд л эр эмгүй яг цагтаа бэлдээд ажилруугаа явах цагаа зөв тодорхойлоод гэрээсээ “амжиж” гарвал ч болоод л явчихаж байгаа юм.

4. Гадаа гараад /өнөөдрийн манай УБ хотод хангалттай машины зогсоол байх биш/ машиныг тань өөр хэн нэгэн “бодлогогүй”, “хайхрамжгүй” жолооч машинаа таглаад тавьчихсан бүр болоогүй, ДУГААРАА орхиогүй, за бас бүр ингээд зогсохгүй УТСАА АВАХГҮЙ бол мань мэтийн хүн зүгээр л газар дээрээ боогоод үхчихнэ шүү дээ. Аа харин ингэхгүй бол тэр өдөр сайхаан сайхан.

5. Машиндаа сайхан сэтгэл сэргээсэн, сэрүүн байгаа сэтгэлийг бүр “гоцлог” болгосон дуугаа тавьчихвал ч бүр сайхан болоод явихаж байгаа юм. Ажил хүртлээ дуртай дуугаа сонсоод, түүнээсээ кайф аваад, бүр үгийг нь мэддэг бод цонхоо хааж байгаа дагаж жаал бахирч байгаад ирвэл гүй ээ мөн сайхан шүү дээ.

6. Ажлын гадаа ирсэн бас л адилхан асуудал. Зогсоол олдохгүй бол тэр хавиар нэг онгорхой цоорхой байрлуулчихмаар зай “өлөв долов, өдөв долов” гээд явчихвал ч бас дээрээс нь ажилруугаа орж хуруугаа даруулах цаг яваад байвал ч бас хэцүү л дээ. Тэгэхээр бас энэ цаг хугацаагаа бодож байж гэрээсээ цагаа зөв төлөвлөх ёстой юм шиг байгаа юм. Аа, машинаа нэг их сайхан, аюулгүй зогсоолд байрлуулчихаад “чиг” гээд л түгжээд ороход сэтгэл бас ч сайхан л орно шүү дээ.

7. Заа тэгээд дээрхи “азгүй” явдлууд тохиохгүй, сэтгэл тэнэгэр хэвээр яваад л байвал ажлынхаа үүдээр оронгуутаа л жижүүр ах, цэвэрлэгч эгч нарын өглөөний мэндийг эрэх гээд л бас л сайхан сэтгэл ээ... Гүй ээ яахав дээ, тэр өгөө сайхан эхэлж байна, бусадтай баяр баяслаа хуваалцая л даа. Болохгүй нь юу байхав.

8. Өрөөнийхөө арзгар сэрзгэр аймар олон хүмүүстэйгээ нэг их чанга биш аа бас айхавтар сул ч биш хоолойгоор “Өглөөний мэнд” гээд хэлээд орвол ч бас л зүгээр л дээ.

9. Өчигдөр нь хийсэн ажлаа нэг эргэж харан дүгнэх, аа дуусаагүй ажлаа дуусгах, дараа нь юу хийхээ толгойдоо нэг эргэцүүлж аваад л тэр өдрийн ажил эхэлнэ дээ.

10. Ажил эхэллээ. Хүсдэггүй ч хүчээр гарч ирдэг, тэвчихээс өөр аргагүй зүйлийн нэг бол яахын аргагүй хамт ажиллагсдын ааш араншин шүү дээ. Хүн бүр тань шиг өглөө дөө зөв хөл дээрээ босохгүй ээ, их хэцүү. Ямар цаг хугацааг буцаагаад дахиад унтаад бос гэлтэй биш, та л тэдэнтэй учир зүйгээ их аятайхан олох хэрэгтэй байдаг. Тийм хүмүүс гарч ирэхгүй, өрөөнийхөн бүгд зөв хөл дээрээ, сэтгэл тэнэгэр боссон бол ч аа яа яа, тэр өдөр үнэхээр амжилттай эхэлж байна.

11. Ажлынхаа дундуур сэм сэмхэн НҮҮРНИЙ НОМ руу шагайгаад Хэн, хаана, хэнтэй, ямар юм аа, яагаад явна, ийгээд явна гэдгийг нэг олоод сонордчихвол ч бас чихэнд чимэгтэй л дээ. Ер нь ажил дээрээ тийшээ орж, жиргэдэггүй хүн гэж өнөөдөр байдаг юм уу дөө. Яадаг юм, бас л нэг мэдээллийн эх үүсвэр юм чинь орж л байх хэрэгтэй. Аягүй л бол Фейсбүүкийг хаагаад, блоклочихвол ажлын бүтээмж буурна шүү. Хэхэ.

12. За ажил дундуур, нэг аягүй иртэй хутга бий. Аймааар төвөгтэй тэр нь ядаж байхад. Хамт ажиллагсдын “хувийн амьдралынх нь хов жив”. Гүй ээ нээрээ, би боддог юм, бид нарт ер нь тэр ямар хамаа байна аа? Миний хийж байгаа ажилд тэрний ах нь тэгсэн, дүү нь ингэсэн, хүүхэд нь хаана явна, яаж байна ийж байна гэдэг бол ёстой падлий байхгүй. Гэтэл утсаараа ч хүртэл хувийн амьдралаа өрөөнд би л гэсэн шиг яриад хашгичаад байдаг хүн бас байна аа байна. Нөгөөдүүлээ хүндлээд гарч орж утсаар яриад, чимээгүй, ярих хүндээ л цайныхаа цагаар ярьдаг юм байгаа биз. Бид нар анзаардаггүй ч иймэрхүү бусдын дэл сул хов жив бидний өдөр тутмын ажлын үр бүтээмжинд аягүй их бас чухлаар нөлөөлдөг гэдгийг тэр бүр ухамсарладаггүй юм шиг ээ.

13. Цайндаа гарлаа, хамгийн гол нь хамт байхад зүгээр байдаг, хамт байхад чөлөөтэй байдаг хүмүүстэйгээ аятайхан цэвэрхэн, тухтай орчинд амттай, порц нь таарсан сонголтоо зөв хийсэн хоол идчихвэл ч “Миний үр бүтээлтэй өдөр” – ийн маань тал нь сайхан өнгөрчихөж байгаа юм.

14. За нэг дайсан бий. Өдрийн хоолоо идчихсэн. Нойр аймшигтай хүрнэ дээ. Кофенд дургүй ээ, тэгээд л өөрөөр яаж нойроо сэргээх үү гээд л бодож гарна. Сошиал нэтворк руу ороод нэг их гоё зугаатай, инээдмийн шоу, эсвэл урам зориг ухаарал хайрласан хүний үг, яриа, хамгийн дуртай дуугаа хоёр чихэвчээ хийж байгаад сонсох гээд л хэдхэн минутыг цайны цагийн дараа зарцуулчихвал гайгүй ээ нойр чинь сэргээд ажлаа сэтгэл тэнэгэр нойр нь сэргэг хийж эхэлнэ.

15. Ажлынхаа дундуур дарга даа хийсэн ажил, хийж байгаа ажил, хийх гэж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгчихөөд хариуд нь юу ч биш зүгээр л “сайн байна” гэх магтаалын үг сонсчихвол за бүр гараад, нисээд тэнгэрт дүүлээд тэндээ ажлаа хийгээд эхэлчихнэ.

16. Ажлаасаа яг цагтаа гарвал яаааая гүй ээ мөн сайхан аа. Тэр чигээрээ мангар их эрч хүчийг өвөртлөө л гарна шүү дээ.

17. Одоо хаачих уу? Бодно доо. Найзуудтайгаа уулзаж жаал, халах буу байвал халаад, эсвэл шууд гэртээ хариад хоолоо хийж идчихээд нам гэгч нь унтаж өгөөд өглөө цагтаа сэрэхээ бодох уу? Алийг нь ч бас өөр ямар ч зам сонгосон байсан таны таашаалд нийцсэн л бол та сэтгэл тэнүүн байх болно. Тиймээс, Go for it ;)

18. Гэртээ нэг их оройтолгүй хариад, гэрийнхэндээ хоол хийж өгөөд л, хамтлаа хуурч цуураад инээлдэж ханиалдаад суух ёстой л нэг алжаал юугаан тайлж байгаа юм.

19. Оройдоо хийх ёстой дасгал эсвэл нэг сайхан хэдэн тойрог агаарт гүйчихвэл бас бүр гоё.

20. Дараа нь сайхан бүлээхэн шүршүүрт ороод гарч ирээд инээдмийн ганц цуврал эсвэл сериал нэг анги, аа эсвэл нэг адал явдалтай кино ер нь юу ч байсан яахав нэг юм үзчихээд сошиал гэрүүдээрээ нэг шагайчихаад update хийчихээд ороо сайхан цэмбэгэр засаад л орондоо ороод утасныхаа дууг суллаад, сэрүүлгээ тавиад, өнгөрснөө нэг хальтхан санаад, одоогоо нэг эргэцүүлчихээд, ирээдүйгээ нэг төсөөлчихөөд л нам явах чинь тухайн өдрийг ёстой жинхэнэ утгаар нь ҮР БҮТЭЭЛТЭЙ, САЙХАН-аар өнгөрүүлчихэж байгаа юм шүү дээ.





Comments

  1. ogloonii tsaigaa aytaihan zohitsuulbal "afternoon crash" bolohguiee, amjilt

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан