Posts

Өчигдөр шөнийн зүүд

Түмэн хүмүүс бужигнасан хэрнээ, түнэр харанхуйд би ганцаараа л зогсож байх юм. Гайхаад эргэн тойрноо нэг сайтар ажвал Хав харанхуй шөнийн тэнгэрт тодоос тод туяа цацруулсан бүтэн сар айлчлан байх нь тэр. Нэг л тийм цайзын багана түшин зогсоод нэг л хүнийг харуулдаад байгаа ч юм шиг... Гэхдээ эргэж хэзээ ч ирэхгүй тийм нэг хүнийг.. Учир нь зүүдэндээ би тэр хүнийг хүлээж байгаадаа хэчнээн ихээр догдолж, баярлаж байсан ч сэтгэл минь түүнийг үүрд одсоныг мэдэж байсан юм. Тэр шөнө надад харагдах, намайг гэрэлтүүлэх, хань болох тэргэл сарнаас өөр зүйл байсангүй. Гэхдээ их сонин. Бүтэн саран дотор бүхэл бүтэн зааны дүрс багтсан байсныг би зүүдний турш бодоод олоогүй. Яахын аргагүй заан. Яг л тэр заан байх ёстой газраа байж чадалгүй тэнгэрт айлчлах сарыг бараадсан, аргаа барсан, айсан мэт... Тэгээд би бодов. Хэрэв би ингэвэл яах вэ? Ер нь миний энэ зүүд надад юу хэлээд байна вэ? Аль эсвэл би тэр заан шиг сарны гэрэлд хууртагдаж очоод тэнд тэгээд үүр гацчихаад гарч чадахгүй, тэнгэр дээрээс хэтэ...

"Хайрлахаас илүү..."

Image
Үүрд дэргэд минь байхыг чинь би зүүдэллээ Үнэндээ л би энэ бүхэнд итгэж чадахгүй нь Өглөөний наран хүртэл Өөдөөс минь харан мишээх хэрнээ Өнөөдөр надад чамайг заяачихаад Өчигдөр л байсан гэх дурсамж үлдээх нь Хайрлахаас илүү Хамт байх тавилан үгүй юм уу Хайраа гэж дуудахаас илүү Хүрч чамдаа эрхлэх эрх үгүй юм уу Үүлгүй тэнгэрийн заадасруу Үүрд алга болохыг чинь би зүүдэллээ Үгүй дээ, би энэ бүхэнд итгэж чадахгүй нь Хайртай гэх тавилангаар учирчихаад Харуусч би ганцаар үлдэх байсан юм уу Харамлаж намайг чи хайрлачихаад Хаашаа ч юм ингээд одох байсан юм уу Би тэгвэл хэлье, хайртайгаа Байж чадахгүйгээ хэлье, чамгүйгээр Хайрт минь чи сонс, сүүлчийн үгсийг минь Харваж одохоо түр азнаад, намайг хамт аваад яв...

Эр хүн та эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй !

Image
Эр хүн та Эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй Эгэл жирийн ч амьдралын замд Эндүүрлээ гээд түүнийг орхих ч эрхгүй Эргэх дөрвөн улирлын салхитай хамт Энэ л хорвоог хамт туулна гэж Энхрий түүний ядамхан хуруунд нь Эрдэнийн шигтгээ зүүж өгсөн биш үү Хайртай гэдэг ганцхан үгээр Ханийн заяагаар түүнийг дэргэдээ байлгахдаа Харамсаад эргэж харахгүй сайхан амьдралыг Хань болсон таны л эмэгтэй амсах учиртай биш үү Санаандгүй хэлсэн тавхан хатуу үг Сэтгэлийн гүнд нь нэвчин үүр шөнөөр шаналахдаа Сайхан байж дээ өөрийнхөө гэрт би гэж Санаа алдан шимширдэгийг та мэдэхгүй Амьралд учирсан алдаа бүрийг нь зэмлэж Анхных байх ёстой бүхнийг нь буруутгаж Харин өөрөө дэргэд нь сахиусан тэнгэр Халдаах өө сэвгүй тунгалаг нэгэн.... Эмэгтэй хүнийг сул дорой гэж үнэлсэн Эр хүн та бол цав цагаан цаас Эргэж буцалтгүй хаяаад одоход нь үлдэж хоцорсон Эр хүн та бол хэн ч биш Ирсэн жаргалыг дангаараа амсчихаад Ирээдүйн зовлонг ганцааранд нь үүрүүлчихээд Итгэл сэтгэл рүү нь хэлэх хэлэхгүй үг чу...

"Хэрэв ээ би зангиа зүүдэг байсан бол"

Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Хэнд ч байгаагүй агуу хайрыг Хайртай гэж амласан бүсгүйдээ Хээвнэг нэг мэдрүүлчихээд Эмзэгхэн түүнийгээ сондор шиг хайрлаж Ээждээ туних нулимсыг нь багасгах байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Харчуулын нүднээс Хайртыгаа би харамлаж Хачин ихээр дээдлэн хайрлаж Эцэгтээ хэлэх хатуу үгсийг нь Энхрийлж би нимгэлэх байсан Зангиа зүүдэггүй Зарим эмэгтэйг та ойлгохгүй ээ За яахав гээд түүнийг орхиход чинь Зүсэж сэтгэлийг нь эмтэлдэгийг мэдэхгүй ээ Зангиа зангидаж биш Зангидуулж түүнийхээ халамжийг би эрэхдээ Зөвхөн түүнийгээ гэсээр Заавал түүнийгээ үнсэх байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Зангиаг минь зангидаж өгсөн Булбарай гарыг нь хайрлах байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Зангиаг минь өглөө бүр бэлдэж өгөх Бусдад үгүй сайхан сэтгэлийг нь ойлгох байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Хэний ч таамгүй уужуу сэтгэлээр Хэнд ч байхгүй түүнийхээ сэтгэлийг Хайрлан дээдэлж би хүндэтгэх б...

"Хэзээ нэгэн цагт чамд очих захидал"

Image
Сайн байна уу Сэтгэлийг минь нэгэн үед булааж явсан Сайхан залуу чамд энэ өдрийн мэндийг Сартайд бичиж суусан эл захиагаар хүргэе Хэзээ чиний гар энэ дугтуйг нээж Хэврэгхэн бас нандин сэтгэлийн үгсийг минь Унших бол би мэдэхгүй юм Учир нь энэ бол "хэзээ нэгэн цагт" очих захиа юм Магадгүй энэ цаас чамд хийсч очихдоо Мөнх хайрын ерөөл болон очих байх Миний чамд байгаагүй орон зайг нөхсөн Мөрөөдлийн тэр бүсгүйд чинь аз жаргал хүсэх байх Хэзээ нэг өдөр дурсаж намайг санавал Хайрт чамдаа захиж нэгийг хэлэх гэсэн юм Хүн мартдаггүй гэнэ лээ хайрласан л бол Түүн шиг намайг битгий мартаарай Хун жаргадаггүй гэнэ лээ хагацсан л бол Түүн шиг ахиж битгий хагацаарай Хэзээ нэг өдөр Хажуугаар чинь би зөрөн өнгөрвөл Хувь тавилан гэж бүү андуураарай Хуурамч зөрлөг л байх вий Хэзээ нэг өдөр Хамтдаа байснаа эргэн нэг дурсвал Хайртынхаа харцнаас холхон байгаарай Хүний охины сэтгэл эмзэглэх вий Гагцхүү, Чамайг нэгнийг аргадаж байхад Миний тавилан чамаар дутах вий Чамайг ү...