Эр хүн та эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй !

Эр хүн та
Эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй
Эгэл жирийн ч амьдралын замд
Эндүүрлээ гээд түүнийг орхих ч эрхгүй
Эргэх дөрвөн улирлын салхитай хамт
Энэ л хорвоог хамт туулна гэж
Энхрий түүний ядамхан хуруунд нь
Эрдэнийн шигтгээ зүүж өгсөн биш үү

Хайртай гэдэг ганцхан үгээр
Ханийн заяагаар түүнийг дэргэдээ байлгахдаа
Харамсаад эргэж харахгүй сайхан амьдралыг
Хань болсон таны л эмэгтэй амсах учиртай биш үү

Санаандгүй хэлсэн тавхан хатуу үг
Сэтгэлийн гүнд нь нэвчин үүр шөнөөр шаналахдаа
Сайхан байж дээ өөрийнхөө гэрт би гэж
Санаа алдан шимширдэгийг та мэдэхгүй

Амьралд учирсан алдаа бүрийг нь зэмлэж
Анхных байх ёстой бүхнийг нь буруутгаж
Харин өөрөө дэргэд нь сахиусан тэнгэр
Халдаах өө сэвгүй тунгалаг нэгэн....

Эмэгтэй хүнийг сул дорой гэж үнэлсэн
Эр хүн та бол цав цагаан цаас
Эргэж буцалтгүй хаяаад одоход нь үлдэж хоцорсон
Эр хүн та бол хэн ч биш

Ирсэн жаргалыг дангаараа амсчихаад
Ирээдүйн зовлонг ганцааранд нь үүрүүлчихээд
Итгэл сэтгэл рүү нь хэлэх хэлэхгүй үг чулуудчихаад
Эргээд ирнэ гэж эр хүн та эндүү бодох хэрэггүй

Эрдэнийн бөгж зүүж өгсөн таны гар
Эмэгтэй хүнд хэзээ ч хүрэх эрхгүй
Дурлуулж таныг уяраасан түүний
Дулаахан харцнаас харууслын нулимс унах ёсгүй

Эцэст нь
Эр хүн танд
Ганцхан л үг
Ганцхан л захиас.....

"Эр хүн танд
Эмэгтэй хүнийг гомдоох эрх байхгүй"

Comments

  1. Ирсэн жаргалыг дангаараа амсчихаад
    Ирээдүйн зовлонг ганцааранд нь үүрүүлчихээд
    Итгэл сэтгэл рүү нь хэлэх хэлэхгүй үг чулуудчихаад
    Эргээд ирнэ гэж эр хүн та эндүү бодох хэрэггүй
    энэ хэсэг ёстой гоё

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан