"Би бүсгүй хүн намайг Бүү зэмлэ"

Даруухан төрхөөрөө хорвоог чимж
Дасаад ирэх нэгнийг үүрд хайрлаж
Даанч хатуу орчлонг зөөллөн байж
Дэргэд тань гийх
Тэр бол бүсгүй хүн
Түүнийг бүү зэмлэ

Ухаалаг зангаараа завины сэлүүр барьж
Ууртай ширүүн амьдралыг жолоодсон
Ухарч хэзээ ч шуурганаас няцдаггүй
Ургах наранг амьдаар нь гийгүүлсэн
Та бол бүсгүй хүн
Таныг бүү зэмлэг

Элбэрэлт ижийн хэвлийгээс
Энхрий охин үр болж мэндэлчихээд
Эрхэлж нялхарч амжаагүй явахдаа
Эрийн гэрт урилгатай ирдэг
Энэ бол бүсгүй хүн
Эднийг бүү зэмлэ

Бодоод байвал бүсгүй хүн чинь агуу
Бурхад хүртэл тэднийг шүтэж
Буян үйлийг дэлгэрүүлдэг жамтай
Би хүртэл тэдний нэг гэдэг тавилантай
Би бүсгүй хүн намайг
Бүү зэмлэ...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes