"Чамд л зориулъя"

Чамайг би анх харснаа санаж байна
Чамд л хэлээгүй болохоос сандарч байсан
Чихэнд урсгах үг бүхэн чинь
Чамин эрдэнэ шиг намайг гайхшруулж байсан
Чамаас илүү ихийг сонсох гэж
Чамруу би тэмүүлж байсан

Сэтгэлд нэг л тийм дулаахан
Сэв байсан ч арилахаар тийм ариухан
Сайхан санагддаг байсан чи надад
Санаандгүй тэгээд дассан чамд

Сэтгэл минь ганцаарддаг байхад
Сэрээж намайг зоригжуулсан нь чи болохоор
Бодол минь хааяа зангирч байхад
Бүгдийг надад ухааруулсан нь чи болохоор
Доголон нулимс хацрыг минь торгож байхад
Дутуугүй хэлсэн чиний үгс сэтгэлийг минь мялаасан болохоор
Даруухан талархалаа илэрхийлэхийг хүсдэгээ нуухгүй ээ би
Даварч чамайг хайрлахыг шунадагаа нуухгүй ээ би

Би их азтай хүн, яагаад гэвэл
Чиний надруу ширтэх харц ганцхан байдаг
Би их баян хүн, яагаад гэвэл
Чиний надад хэлдэг үгс зүрхэнд цэцэглэж байдаг
Тэнгэрт түгэх одод дэргэд ирдэггүй гэсэн
Тэгэхдээ, одод гялалзахад харанхуй гэрэлтдэг юм билээ
Тийшээ би чамд хүрэхгүй ч гэсэн
Тэгэхдээ, намайг гэрэлтүүлдэг од нь чи юм билээ 

Чамайг л гэх сэтгэлээ би барьж ядан
Үзэг цаасаа нийлүүлсэн ч
Чамайг гэх сэтгэлийг дүүргэж үл чадна
Чамайг л гэх бодолдоо би саатаж ядан
Үнэн үгээ хэлэх гэсэн ч
Чин сэтгэлийн минь дайнд үл хүрнэ

Сэтгэлдээ хадгалж явдаг цоожтой нэг нь чи байгаасай
Сэрж чадахгүй зүүдэндээ уулздаг нэг нь би байгаасай
Сайхан чамайг санагалзах болгонд чи минь инээгээсэй
Саруул тэнгэрлүү ширтэх болгонд би өөдөөс чинь мишээгээсэй

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан