"Хэрэв ээ би зангиа зүүдэг байсан бол"

Хэрэв би зангиа зүүдэг байсан бол
Хэнд ч байгаагүй агуу хайрыг
Хайртай гэж амласан бүсгүйдээ
Хээвнэг нэг мэдрүүлчихээд
Эмзэгхэн түүнийгээ сондор шиг хайрлаж
Ээждээ туних нулимсыг нь багасгах байсан
Хэрэв би зангиа зүүдэг байсан бол
Харчуулын нүднээс
Хайртыгаа би харамлаж
Хачин ихээр дээдлэн хайрлаж
Эцэгтээ хэлэх хатуу үгсийг нь
Энхрийлж би нимгэлэх байсан
Зангиа зүүдэггүй
Зарим эмэгтэйг та ойлгохгүй ээ
За яахав гээд түүнийг орхиход чинь
Зүсэж сэтгэлийг нь эмтэлдэгийг мэдэхгүй ээ
Зангиа зангидаж биш
Зангидуулж түүнийхээ халамжийг би эрэхдээ
Зөвхөн түүнийгээ гэсээр
Заавал түүнийгээ үнсэх байсан
Хэрэв би зангиа зүүдэг байсан бол
Зангиаг минь зангидаж өгсөн
Булбарай гарыг нь хайрлах байсан
Хэрэв би зангиа зүүдэг байсан бол
Зангиаг минь өглөө бүр бэлдэж өгөх
Бусдад үгүй сайхан сэтгэлийг нь ойлгох байсан
Хэрэв би зангиа зүүдэг байсан бол
Хэний ч таамгүй уужуу сэтгэлээр
Хэнд ч байхгүй түүнийхээ сэтгэлийг
Хайрлан дээдэлж би хүндэтгэх байсан

Хэрэв ээ би зангиа зүүдэг байсан бол...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан