Posts

Хайрлах зүйл үлдсэнгүй дээ...!

Үнэндээ хайрлах зүйл үлдсэнгүй ээ Үгүй дээ л дүрийг чинь ч мартчихаж Үхэж сэхсэн зүрх сэтгэл минь Үнс ч үлдээгээгүй шатаачихсан бололтой Цаг хугацаа өнгөрөх тусам Цантсан цонхны цаанаас улам бүдгэрч Чамайг гэх дурсамж надад үлдсэнгүй Цэлхэн залуу насаа элээх тусам Зүүдний совингоос минь улам арилж Зүрх сэтгэлд гэх орон зай үлдсэнгүй Чамайг нартад байгааг дуулбал Чин сэтгэлд минь пад гэж үгүй Чи гэж хүн байдгийг мэдвэл Чамайг гэх сонин надад үгүй Үнэндээ чамд хайртай гэж юусан билээ Үхтэл шаналсан сэтгэл минь гэж үү Үнэндээ чи бид хоёр гэж хэнсэн билээ Үггүй-хэлгүй бас сэтгэлгүй хүн гэж үү Нэгэнт л мартаж болохгүй дурсамжийг Нартад аль сайхнаар нь дурсмаар байна Нэхэж сэтгэлийг минь олон удаа бүү тавлаач Нэг ч удаа надтай битгий таараач Чамайг хайрлах бүү хэл Чихэндээ хоолойг чинь сонсох хүсэл үгүй Чамайг санах бүү хэл Чимээгүй алгасмаар байна тэр л он жилүүдийг... Хэн хэндээ аз жаргалыг хүсээд Хээвнэг зөрж амьдаръя Хайрлах зүйл...

Бороонд нуугдсан нулимстай тэр шөнийг хэзээ ч мартахгүй

Инээж байсан, чамд хайртайгаа хэлэхдээ Итгэж байсан, чамаас түрхэн холдохдоо Ичингүйрч байсан, чамд би тэмүүлэхдээ Эндүүрч байсан гэхдээ чиний хайрыг... Хэдэн зууныг ч давахаар  Хүчтэй гэж бодож явсан бидний хайрыг Хэр холдлоо ч  Хэмхрэхгүй гэж санасан бидний сэтгэлийг Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Царайг минь хүртэл мартаж байсныг Хоорондох зай холдохын хэрээр Хайрыг минь үгүйрүүлж байсныг  Би мэдээгүй, мэдрээгүй... Ямар их хайртай байснаа Яасан их санаж үгүйлсэнээ  Яагаад ингэж их удсанаа Яаран чамд хэлэхийг л хүссэн юм Яагаад гэж чамайг зовоохгүй байсан Ядаж ганцхан удаа гээд гуйх байсан Яачив гэж шалгаахгүй байсан Яалт ч үгүй өмнө чинь сөхрөх байсан... Харин би тэр шөнийг мартаагүй Хатуу боловч үнэн сэтгэлийг чинь уучлаагүй Нэг ч үг хэлэлгүй байх чинь Нэвт зүрхийг минь зүсэж байсан Нэг ч нүдээрээ харахыг хүсээгүй чинь Намайг тэнд үхүүлж байсан Бороонд нууж унагасан Бүлээхэн нулимстай тэр шөнийг Би хэз...

Амаргүй өнгөрсөн арван хэдэн жил минь...

Тийм ээ, арван нас л дөхөж байсан байх Тэнгэр холдож, газар нь хатуудаж байсан үе... Хорвоог дөнгөж таниж эхэлсэн үе минь Хатуу ч гэлээ жаргалтай байсааан... Үүрийн цолмон гэдэг одыг олж харах гэж Үүр цүүрээр гадаа өнждөг байсан юм шиг Үнэндээ өглөө од тэнгэрт залардгийг Өчүүхэн жаахан охин тэр л үед анх харсан. Халаасандаа мянгаас илүү мөнгөтэй Харсан болгоноо авчихдаг сачийтай Хором бүрт үнэтэй шоколадаар сэтгэлээ цатгаж Хүүхдүүдэд илүү гоё сайхныг гайхуулж болох байсан ч Харин азаар эрхэлж биш нэрэлхэж өссөөн би Хамгийн гоё сайхныг тойрч хүн болсон Үүнийгээ би азгүйдэл биш зол гэнэм Үүнээс илүү жаргалтай амьдрал минь одоо хаа байхав...

Намайг хийсгээрэй

Хатуу ч гэсэн дурсамж дүүрэн энэ амьдралаас Хүн тавилангаар нэг л өдөр хагацах учиртай Хаврын тэнгэр шиг энд тэндгүй хийсэх Хэнэггүй миний сэтгэлийг бодож Хүн шарилыг минь газар дор хөдөлгөөнгүй гэгч нь Хөрсөнд булж намайг бүү зовоогоорой Хөөрхий тэнүүлчхэн сэтгэл минь Хүн орчлонгоос холдож чадалгүй тарчилна шүү дээ Харин намайг мөнх бусыг үзэх тэр үед Хөрсөн биеийг минь цагаан даавуугаар ороогоод Хэн ч байхгүй хоосон орон зайд Хамаг биеийг минь гал халуунаар шатаагаарай Хүн байхдаа амсаагүй дулааны илчийг тэгэхэд нэг мэдэрье Хөвсийж юу ч үгүй үнс болох үед Хөөрхий намайг салхинд даатгаад явуулаарай Хадан цохион дээрээс амь бус эд эсийг минь Хайр найргүй цацаж агаарт хийсгээрэй Тэнгэр ямар уудам болохыг харах гэсэн юм Тэртээ хол нисэх ямар байдгийг үзэх гэсэн юм Тэгсэн ч болоогүй салхинд өөрийгөө сүүлчийн удаа Тэмтэрч мэдэрч болох нь уу үзэх гэсэн юм Бурууг хийсэн гэж намайг зэмлэв ч Булшинд л намайг мөнхрүүлж орхив оо ...

Юу ч мэдэхгүй хүн

Дуудлаа гээд Дурлалт чи минь эргэж харна гэж үү дээ Дурслаа гээд Дутуу бүхнээ нөхөж чадна гэж үү дээ Даслаа гээд Дандаа намайг гэж байна гэж үү дээ Дэндлээ гээд Даанч чамайг хайрлахаа зогсоож дийлнэ гэж үү дээ... Өвдлөө гээд Өөртэй минь адилхан мэдэрнэ гэж үү дээ Өрөвдлөө гээд Өөдөсхөн намайг тэвэрнэ гэж үү дээ Хэллээ гээд Хүрээд ирэх билүү дээ дэргэд минь Хүслээ гээд Хайрлах билүү дээ намайг... Гомдлоо гээд Гутрах ч билүү миний өмнөөс Гансарлаа гээд Гаслах ч билүү миний төлөө Хэлгүй үгтэй сэтгэлийг минь Хээвнэг битгий тоо Хэлсэн хэлээгүй зүрхийг минь Хэзээ ч битгий өрөвд өө Чи бол юу ч мэдэхгүй хүн Чихэвчээ авлаа ч намайг сонсохгүй нэгэн Чи бол надаас хол орших нэгэн Чамд хүрлээ ч намайг ойшоохгүй хүн... Мэдэхгүй чигээрээ л Миний дэргэдээс холд Мартсан чигээрээ л Магад хэзээ ч бүү сана!