Posts

Showing posts from March, 2014

Эр хүн та эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй !

Image
Эр хүн та Эмэгтэй хүнийг гомдоох эрхгүй Эгэл жирийн ч амьдралын замд Эндүүрлээ гээд түүнийг орхих ч эрхгүй Эргэх дөрвөн улирлын салхитай хамт Энэ л хорвоог хамт туулна гэж Энхрий түүний ядамхан хуруунд нь Эрдэнийн шигтгээ зүүж өгсөн биш үү Хайртай гэдэг ганцхан үгээр Ханийн заяагаар түүнийг дэргэдээ байлгахдаа Харамсаад эргэж харахгүй сайхан амьдралыг Хань болсон таны л эмэгтэй амсах учиртай биш үү Санаандгүй хэлсэн тавхан хатуу үг Сэтгэлийн гүнд нь нэвчин үүр шөнөөр шаналахдаа Сайхан байж дээ өөрийнхөө гэрт би гэж Санаа алдан шимширдэгийг та мэдэхгүй Амьралд учирсан алдаа бүрийг нь зэмлэж Анхных байх ёстой бүхнийг нь буруутгаж Харин өөрөө дэргэд нь сахиусан тэнгэр Халдаах өө сэвгүй тунгалаг нэгэн.... Эмэгтэй хүнийг сул дорой гэж үнэлсэн Эр хүн та бол цав цагаан цаас Эргэж буцалтгүй хаяаад одоход нь үлдэж хоцорсон Эр хүн та бол хэн ч биш Ирсэн жаргалыг дангаараа амсчихаад Ирээдүйн зовлонг ганцааранд нь үүрүүлчихээд Итгэл сэтгэл рүү нь хэлэх хэлэхгүй үг чу

"Хэрэв ээ би зангиа зүүдэг байсан бол"

Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Хэнд ч байгаагүй агуу хайрыг Хайртай гэж амласан бүсгүйдээ Хээвнэг нэг мэдрүүлчихээд Эмзэгхэн түүнийгээ сондор шиг хайрлаж Ээждээ туних нулимсыг нь багасгах байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Харчуулын нүднээс Хайртыгаа би харамлаж Хачин ихээр дээдлэн хайрлаж Эцэгтээ хэлэх хатуу үгсийг нь Энхрийлж би нимгэлэх байсан Зангиа зүүдэггүй Зарим эмэгтэйг та ойлгохгүй ээ За яахав гээд түүнийг орхиход чинь Зүсэж сэтгэлийг нь эмтэлдэгийг мэдэхгүй ээ Зангиа зангидаж биш Зангидуулж түүнийхээ халамжийг би эрэхдээ Зөвхөн түүнийгээ гэсээр Заавал түүнийгээ үнсэх байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Зангиаг минь зангидаж өгсөн Булбарай гарыг нь хайрлах байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Зангиаг минь өглөө бүр бэлдэж өгөх Бусдад үгүй сайхан сэтгэлийг нь ойлгох байсан Хэрэв би зангиа зүүдэг байсан бол Хэний ч таамгүй уужуу сэтгэлээр Хэнд ч байхгүй түүнийхээ сэтгэлийг Хайрлан дээдэлж би хүндэтгэх б

"Хэзээ нэгэн цагт чамд очих захидал"

Image
Сайн байна уу Сэтгэлийг минь нэгэн үед булааж явсан Сайхан залуу чамд энэ өдрийн мэндийг Сартайд бичиж суусан эл захиагаар хүргэе Хэзээ чиний гар энэ дугтуйг нээж Хэврэгхэн бас нандин сэтгэлийн үгсийг минь Унших бол би мэдэхгүй юм Учир нь энэ бол "хэзээ нэгэн цагт" очих захиа юм Магадгүй энэ цаас чамд хийсч очихдоо Мөнх хайрын ерөөл болон очих байх Миний чамд байгаагүй орон зайг нөхсөн Мөрөөдлийн тэр бүсгүйд чинь аз жаргал хүсэх байх Хэзээ нэг өдөр дурсаж намайг санавал Хайрт чамдаа захиж нэгийг хэлэх гэсэн юм Хүн мартдаггүй гэнэ лээ хайрласан л бол Түүн шиг намайг битгий мартаарай Хун жаргадаггүй гэнэ лээ хагацсан л бол Түүн шиг ахиж битгий хагацаарай Хэзээ нэг өдөр Хажуугаар чинь би зөрөн өнгөрвөл Хувь тавилан гэж бүү андуураарай Хуурамч зөрлөг л байх вий Хэзээ нэг өдөр Хамтдаа байснаа эргэн нэг дурсвал Хайртынхаа харцнаас холхон байгаарай Хүний охины сэтгэл эмзэглэх вий Гагцхүү, Чамайг нэгнийг аргадаж байхад Миний тавилан чамаар дутах вий Чамайг ү

"Чамд л зориулъя"

Чамайг би анх харснаа санаж байна Чамд л хэлээгүй болохоос сандарч байсан Чихэнд урсгах үг бүхэн чинь Чамин эрдэнэ шиг намайг гайхшруулж байсан Чамаас илүү ихийг сонсох гэж Чамруу би тэмүүлж байсан Сэтгэлд нэг л тийм дулаахан Сэв байсан ч арилахаар тийм ариухан Сайхан санагддаг байсан чи надад Санаандгүй тэгээд дассан чамд Сэтгэл минь ганцаарддаг байхад Сэрээж намайг зоригжуулсан нь чи болохоор Бодол минь хааяа зангирч байхад Бүгдийг надад ухааруулсан нь чи болохоор Доголон нулимс хацрыг минь торгож байхад Дутуугүй хэлсэн чиний үгс сэтгэлийг минь мялаасан болохоор Даруухан талархалаа илэрхийлэхийг хүсдэгээ нуухгүй ээ би Даварч чамайг хайрлахыг шунадагаа нуухгүй ээ би Би их азтай хүн, яагаад гэвэл Чиний надруу ширтэх харц ганцхан байдаг Би их баян хүн, яагаад гэвэл Чиний надад хэлдэг үгс зүрхэнд цэцэглэж байдаг Тэнгэрт түгэх одод дэргэд ирдэггүй гэсэн Тэгэхдээ, одод гялалзахад харанхуй гэрэлтдэг юм билээ Тийшээ би чамд хүрэхгүй ч гэ

"Амьдрал..."

Таны амьдрал ямар вэ? гэж асуувал Тааж хэлж би чадахгүй ээ Та харин амьдралдаа хайртай юу гэж асуувал Таны төсөөлж чадахгүйгээр их хайртай гэнэ ээ би Заримдаа энэ хорвоод яах гэж төрснөө Зай завсаргүй үргэлжлэн бодож суудаг Зүсээ ч бууралтаагүй байхад Зөндөө зүйлд санаа минь зовж суудаг аа Хааяа амьдрал үнэхээр утгагүй мэт санагддаг Хаяж одсон нэгний араас тэгж би шаналдаг Харин амьдралыг амтлаад ирэхийн цагт Хачин их амттайг би ойлгодог оо Туулж үзээгүй ч гэлээ Тулга тойрсон өлсгөлөн амьдралыг би төсөөлж байна Дасаж үзээгүй ч гэлээ Даарч хөрсөн хүйтэн амьдралыг би мэдэрч байна Амьдралын мөн чанарыг мэдэхийн тулд Амьд биеэрээ мэдрэх албагүй ээ Аяндаа л хаалгыг чинь тогшоод ирдэг Амьдралын хяслан ойрхон байдаг юм байна Хяслаа гээд би ямар буцах биш дээ Хаашаа хүрмээр байна түүндээ би тэмүүлнэ Хамаагүй гэлгүй миний л амьдрал учраас Хайртай гэдгээ түүндээ би харуулна Тиймээс надад өнөөдөр Тийм нэг сайхан амьдрал бий Түүндээ би

"Би бүсгүй хүн намайг Бүү зэмлэ"

Даруухан төрхөөрөө хорвоог чимж Дасаад ирэх нэгнийг үүрд хайрлаж Даанч хатуу орчлонг зөөллөн байж Дэргэд тань гийх Тэр бол бүсгүй хүн Түүнийг бүү зэмлэ Ухаалаг зангаараа завины сэлүүр барьж Ууртай ширүүн амьдралыг жолоодсон Ухарч хэзээ ч шуурганаас няцдаггүй Ургах наранг амьдаар нь гийгүүлсэн Та бол бүсгүй хүн Таныг бүү зэмлэг Элбэрэлт ижийн хэвлийгээс Энхрий охин үр болж мэндэлчихээд Эрхэлж нялхарч амжаагүй явахдаа Эрийн гэрт урилгатай ирдэг Энэ бол бүсгүй хүн Эднийг бүү зэмлэ Бодоод байвал бүсгүй хүн чинь агуу Бурхад хүртэл тэднийг шүтэж Буян үйлийг дэлгэрүүлдэг жамтай Би хүртэл тэдний нэг гэдэг тавилантай Би бүсгүй хүн намайг Бүү зэмлэ...