"ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХНЭ" №1

Өглөө босоод ажилдаа явах гээд л бэлдэж байхдаа сонороо мялаачихъя гэсэндээ жаал зурагт асааж мэдээ сонсов. Ер нь бол хөөрхөөн бухимдуулаад зөндөө их зүйл бодогдуулаадахлаа. Яг одоогийн иргэний хувиар дүгнэж байгаагаар саяхан нэр дэвшин гарч ирсэн Ерөнхий сайд Сайханбилэг гэж "нөхөр" чинь харин сайхан хуцдаг нөхөр бололтой дог шүү. 

- Монголын эдийн засаг их хямралын ирмэг дээр ирсэн байна.
- Энэ хямралаас гарах буюу эдийн засгаа танах аргуудад түүний хэлж байгаагаар: Өрийн таазыг нэмэгдүүлж, нэмж өр зээл авах, оюутнуудад өгч байгаа 70 мянган төгрөгийг шоуддаг болон хичээлээ хийгээд явдаг 2 оюутанд ав адилхан олгож байгааг танах, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг үнийн дүнг салбар хамааралгүйгээр 12 сар болгох, алдарт эхэд олгодог мөнгийг хүүхдийг нь 18 хүрсэн бол зогсоох...гэх мэтчилэн хуцаж өглөө. 

ТА минь ээ, Нөгөө мундаг, чаддаг ЕРӨНХИЙ САЙД маань арай л энгийн сэтгээд байгаа бус уу? Ийм микро түвшний зүйлүүдээс илүү нарийн арга замууд уг нь байгаа даа??? Ингэж энгийн сэтгэж, насаараа хөдөлмөрлөж, зүтгэж яваа ард иргэдийн халаасны, тэтгэвэрийн, оюутан залуусын амьжиргааны мөнгөрүү довтлох байсан юм бол хэн ч гэсэн ингэж ХУЦАЖ болно биш үү? 

Гэтэл цаана нь, өч төчнөөн гадаадын хэрэгтэй хэрэггүй төсөл, хөрөнгө оруулалт, МОНГОЛ-д тустай тусгүй баахан үргүй мөнгө урсаж байгаа шүү дээ? Дотоодруугаа довтлохоор гадагшаагаа жадлавал яадаг юм бэ? Хөгжиж болсон эх орнууд, миний л бодлоор, ард иргэдийнхаа хэдэн төгрөгрүү л лав шунадаггүй байх ийм үед.  

Алтанхуяг аа байлгаж л байхгүй, улс орны эдийн засаг, нийгмийн байдал тогтворгүй дээрээс нь төсөв, тодотголын шийдвэрүүд гээд эгзэгтэй үед яах гэж энэ төр толгойгоо сольж, халж ядаргаатдаг байна аа гэсэн чинь хүмүүс хэлэхийн: - Алтанхуяг чинь улсын мөнгийг хайр найргүй идээд, уугаад байсан юм чинь... гэх.

За ингээд бодохоор нэг хожимдсон ч гэмээр санаа гараад ирлээ. Юу вэ гэхээр,

"Сонгууль буюу санал өгөх" гэдэг айхтар арын хаалганы оронд "Сонгон шалгаруулалт" гэдэг зүйл байсан бол илүү үр дүнтэй бас БОДИТ болох аж. 

ЯЛГАА:

"Сонгууль буюу санал өгөх" - Тойргийн хэдэн нөхдүүд бараг л бие биенийхээ царай зүсийг харж байгаад, танил тал, холбоо сүлбээгээрээ дамжуулаад "За, чи энэ хүнд саналаа өгвөл ингэнэ шүү, тэгнэ шүү, чамд ийм ч ашигтай, тийм ч тустай" гэх маягаар ухуулга хийн, хамгийн чухал субъект болсон ард иргэдийн хувьд БОДИТ БУС үр дүн гарч ирж байгаа юм. 

 "Сонгон шалгаруулалт" - Бид, өнөөгийн сайн гэгдэх чин сэтгэлээсээ боловсорч яваа залуус энэ үгийн утгыг бол хэнээр ч гаргаахгүй сайн мэднэ дөө. Сонгон шалгаруулалт гэж юу юм? Яг ямар зарчмаар явагддаг юм? Мэдээж БОХИР биш нь шүү дээ. Энэ хорвоо чинь их хэцүү л дээ, жаргал зовлонг нь ээлжлүүлэх гэж ядахдаа бас цэвэр бохирыг нь тунгаах хэрэг гарна. За тэгээд сонгон шалгаруулалт хэрхэн ил тод, үр дүнтэй, бас бодит явагддаг нь түүнийг үзэж харж буй хүн бүхэнд нээлттэй, хамгийн гол нь яагаад энэ хүн сонгогдсон бэ гэдэг нь баримтжин үлддэгт байгаа юм. Тэр баримттай хэн ч маргадаггүйд байгаа юм. 

Тэгэхээр, би энэ хоёр ухагдахуунаар дамжуулан юу хэлэх гээд байна вэ гэхээр:

- Саяны л энэ Ерөнхий сайд томилох ажлыг сонгон шалгаруулалтаар зохион байгуулан "сонгосон" бол улс төрийн нохдод биш улс эх оронд илүү хэрэгтэй байсан юм. Сонгон шалгаруулалтын гол ашиг нь: - "Өнөөгийн улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах "шидэт" арга зам юу вэ?" гэсэн сэдвийн дор Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой нөхдүүдийн тэр их сурч боловсорсон мэдлэг оюун ухаанаар нь уралдуулж, тэр арга замыг тодорхойлох, олох байсан юм л даа. 

Тэгж гэмээнэ, энэ дундаас хамгийн бодитой, үр ашигтай - гол нь улс оронд болон ард түмэнд зүйлүүдийг хийж бүтээх хүнээ зөв гаргаж ирэх байжээ. Тэртээ тэргүй Ерөнхий сайдыг томилох, цаашлаад дарганцаруудыг томилох гээд маш их цаг хугацааг алдаж байна. Энэ хайран цаг хугацааг сонгон шалгаруулалтад зориулсансан бол өнөөдөр хэн ч юу ч гэж над шиг шалчиганалгүй үг дуугүй хэлсэн ярьсныг нь дэмжих байлаа. 

Даанч, би эсвэл БАС хэтэрхий энгийн сэтгээд байна уу? Магадгүй л ийн.. Улс төр гэдэг нь чухамдаа яг ч улс төр, эх орныхоо төлөө байдаггүй нь МОНГОЛ-д үнэн байдаг.  

2014.12.22, 9:13 минут

"Зүгээр суухаар УЛС ТӨР намайг оролдоно
Дуугүй суухаар УЛС ТӨР намайг хашгаруулна."

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes