Намайг бухимдуулсан нийгэм

Намайг бухимдуулсан энэ нийгмийнхээ
Нэг л орших иргэн нь болохоор
Хэлэх хэдэн үгсээ нийлүүлэн байн ядаж
Хэрцгий нэгэн шүлгийг өргөн барих гэж
Харандаагаа хурцалж, ухаанаа уралдууллаа.
Улс төрөөс өөр чалчих сэдэв үгүй
Урагшгүй энэ нийгэмд амьдравч
Амьсгалж би үл чадна
Уусан идсэнээ шингээж чадах үгүй
Ухаанаа алдсан эр, эмэнцэрүүд хаа сайгүй ч
Аргадаж би үл болно
Гудамжаар алхахад шүлсээ хаях залуус олон
Гутлаа чирээд гуйлга гуйж байгаа нь харин цөөхөн
Гэдийсэн томчуул морьноос илүүг хөлөглөчихсөн юм шиг
Гарман дээр ядарсан зүдэрснүүдийг дайрчих шахам давхилдана
Хүнийг хүний ёсоор хүндлэх сэтгэл нь хааччихсан юм бүү мэд
Хараал хэлээд мөрлөөд зөрөх хахир залуус яачихсан юм бүү мэд
Өрөвдөж нэгнийг түшээд босох тэнхэлгүй арчаагүй залуус
Өдгөө нэгэнт олширч, биенээсээ дэндүү сайн суралцана
Өөрийгөө ч маллаж чадахгүй арчаагүй яваагаа мэдэхгүй
Өрөөлийн охиныг аваад явчих юм шиг "элийрнэ"
Хайрын үнэ цэнийг мэдэхгүй хэрнээ
Хачин их хайртай гэж уйлан дуулна
Хамаагүй тэгээд л хэлчихвэл
Хайран сайхан охид өмнө нь сөгдөн гүйх юм шиг
Өчүүхэн бодолтой, мөдхөн ухамсартай юм тэд.
Хүүхэдтэйгээ хөгжилдөн тоглох сэтгэл үгүй байж
Хүүхэн хараад шүлсээ гоожуулан тоглохыг завдана
Миний муу нийгэм өнөөдөр дэндүү баяжчихсан
Мөнгөөр биш ухамсрын доройтлоор дэндүү цадчихсан
Алх хадаас хоёрын учрыг олчихож чадахгүй байж
Архи, хүүхэн хоёрын учрыг дорхоноо олчихно
Аав ээждээ цай сүү бариад ирж чадахгүй байж
Ахимаг настны хөрөнгийг яаж ийж байгаад бариад ирнэ
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээгүй
Хар хэрээнүүд яасан ч олон юм
Хүний сэтгэлийг юман чинээ боддоггүй
Хөгийн доройтнууд ямар ч их юм дээ...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes