"Яруу найрагчдын тухай..."

Яруу найрагчдад яагаад
Янжуур зуусан эрх баригчид дургүй юм?
Яагаад гэвэл тэд үнэнийг л хэлдэг болохоор
Яснаасаа тэднийг үздэггүй юм
Яахав бусдын хэлж зүрхлээгүйг хэлж
Ядмагхан иргэдэд буян үйлдэж явахад нь
Янзын олон шүүлтээр
Яруу найрагчдыг гадуурхдаг нийгэм
Яаачихсан нийгэм гэхээрээ тийм байдаг юм?
Ядахдаа л хүн үнэнийг хэлэх учиргүй гэж үү
Яруу тод унших яах вэ
Ярьж хэлэхийг нь та нар сонсооч
Ядуу хүний зовлонгоос авахуулаад
Ямбатан угсаатны жаргалыг тэд өчиж байна, цаана чинь...

2014 оны 1 сар.


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан