Posts

Showing posts from October, 2012

Тийм ээ, би бичих дуртай

Image
Тийм ээ, би бичих дуртай Тэнгэр газар бүүдийж, гуниглахаар би бичдэг Тэрийгээ ч мэдэлгүй, түмэн шүлэг биччихсэн байдаг Тэгээд л түүнийгээ уншиж суухдаа би тайтгардаг Болсон болоогүй бүхий л явдлыг би хүүрнэдэг Бүтсэн бүтээгүй дурлал бүрийг дурсан би бичдэг Би гэдэг хэн бэ гэх хүртэл би найруулан бичдэг Биелсэн мөрөөдөл бүрээ тоочин би бичдэг Шүлэг зохиож, найраг тэрлэхээр би тайвширдаг Шөнийн харанхуй байсан ч лааны гэрэл тусган бичдэг Шингэх нарны зүг хараад би бичмээр санагддаг Ширтэж байгаад би мөрөөдлөө дүрсэлж бичдэг Уйтгарлаж гунисан сэтгэлээ би тэмдэглэлдээ шингээн уусгадаг Уурлаж бухимдсан уйваагүй зангаа тэмдэглэлдээ бичээд үлдээдэг Ус хүнд эрдэнэ гэхдээ бичмэл минь надад эрдэнэ Ундаршгүй хүсэл мөрөөдөл минь оршдог болохоор бичмэл минь надад эрдэнэ Хэнд ч нээж үл чадах дотоод сэтгэлээ би түүнд нээдэг Хариу нэхэж намайг зовоодоггүй болохоор Хатуу зөөлөн бүхий л үгсийг түүнд чулуудаж орхидог Хад чулуу мэт бат бөх намайг сонсдог болохоор Өнгөрсөн, одоо, ирээдү

Би гэр бүлдээ хайртай...

Image
БИ:                Аавыгаа биширч,               Ээжийгээ шүтэж,                Ахаараа бахархдаг                                                              АЗТАЙ АЙЛЫН ОХИН

Итгэх хэрэгтэй ~ Steve Jobs

Image
"Ер нь чи ямар нэг зүйлд итгэх л хэрэгтэй. Зөн совин, хувь тавилан, карма...өөр юу ч байж болно. Итгэл минь хэзээ ч урам хугалж байгаагүй. Зүрх сэтгэлээ дагаж хийж байсан бүхэн минь л миний амьдралыг өөрчилж чадсан." Зөн совиндоо итгэ гэсэн агуу Стив Жобсын хэлсэн үгийг интернетээс олж уншаад толгойд минь түмэн бодол, мянган хүсэл мөрөөдөл орж ирэх шиг боллоо. Энэ үгсийн уншчихаад цайндаа гарч гадуур алхахдаа олон түмэн асуултуудыг өөртөө тавьж, чухам өөрөө тэдгээр асуултуудад хариулж чадах эсэхээ бодон алхална. Гудамжаар алхахад яасан ч гоё юм, нар ээгээд л хаа сайгүй хүмүүс өдрийн цайгаа уух гээд эсвэл уучихсан хурдхан ажилдаа оръё гэсэн байртай хажуугаар зөрөөд л...  Гэтэл миний зөн совин надад юу хэлнэ вэ? Яг Стив Жобс тэрхүү коллежийг хаяхдаа, өөрт нь хэрэггүй бас эцэг эхийнхээ мөнгийг дэмий зүйлд зарцуулаад байгаа гэдгээ өөрийн зөн совингоороо мэдэрсэн шиг надад ч бас ийм бодлууд хааяа, тэр ч бүү хэл чухал үед орж ирдгийг би гэнэт санасан юм. Нээрээ л тийм юм

Тэнгэр шиг бай !

Image
Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!... Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Уй

Ээждээ

Image
Шүүдрийн дуслаар цай чанаагүй ч Сэтгэл минь таныг гэдэг ээжээ Шижир алтаар таныгаа чимэглээгүй ч Сувдан эрдэнэ шиг таныгаа хайрладаг ээжээ Шинэхэн хувцсаар таныгаа гоёогүй ч Сайхан сэтгэлээр тандаа ханддаг ээжээ Шүлэг дуундаа таныгаа магтаагүй ч Сэтгэлдээ таныгаа магтан дуулдаг ээжээ Үр тань том болсон цагт Үүрээр бүү зовниорой Үргэлж таныхаа дэргэд байгаа цагт Үрээ холдоно гэж бүү зовоорой Энэ хорвоод тандаа л хайртай гэж Элэг зүрхэндээ багтахгүйгээр хэлье Энгэрт тань нөмөр болж Энэхэн насандаа ачийг тань хариулъя !!!

Зүгээр л...

Заримдаа би өрөөндөө номоо тэврээд зүгээр л алхах дуртай Зав л гарвал номоо барьж аваад унших дуртай Зөвхөн өөрийн ерөнцдөө тэмүүлэн бодлогоширох дуртай Зөнгөөрөө л түүнийгээ сэтгэлдээ тээх дуртай Зүгээр л би амьдралд хайртай Зүс зүсийн хүмүүстэй танилцаж Зөнт орчлонгийн тухай хуучлах дуртай Зүгээргүй бас ертөнцөөр аялах дуртай Би биш байсан бол гэж бодох дургүй Би нэгэнт энэ хорвоод мэндэлсэн өөр хэн ч биш Буцааж цаг хугацааг хойшлуулах дургүй Буруудсан ч гэсэн миний л үргэлжлэх амьдрал Хэн нэгэн биш түүндээ л хайртай гэж хэлэх дуртай Хаа хамаагүй хүнийг ертөнцдөө урьж залах дургүй Хашаа босгож бас өөрийгөө тусгаарлах дургүй Хүний л хорвоод зөнгөөрөө л амьдрах дуртай Төгс төгөлдөр биш би мэднэ Түүн шиг болох гэж хичээхгүй, хэрэггүй Төрсөн зангаараа л би урагшаа тэмүүлнэ Төрсөн газартаа л би амьдрах дуртай !!!

Би

Амьдралд саад байсан ч би урагшилна Ахиад олдох мөнгөн боломжийг би хайна Асгарч уйлтлаа харамсахгүйн тулд би хичээнэ Амлалт өгч мөрөөдлөө биелүүлэхийн тулд би амьдарна Асаж буй түүдэгийн туяанд би гэрэлтэнэ Алдаагаа засаж залруулахын тулд би мэрийнэ Ахин дахин буруутахгүйн тулд би хийнэ Амьдрал надад урам хайрлатал би зүтгэнэ Алтан дэлхий шаргал нараа ээхэд би баярладаг Арай ядан байгаа сэтгэлийг минь тэр гэрэлтүүлдэг болохоор Аргагүй нэг хэлсэн аав ээжийн үгэнд би итгэдэг Амьдралыг тэд үзсэн болохоор Асгаран шаагих бороонд норох би дуртай Алдааг минь надад ухааруулдаг болохоор Ахиад олдохгүй ч өнгөрснөө би дурсдаг Амьдралд надад хичээл заасан болохоор

Амьдрах сайхан тийм үү? ~ "Гоолингоо" хуудаснаас

-Хэн ч цаг хугацааг ухрааж, бүгдийг шинээр эхэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр яг одоо зогсож байгаа газраасаа шинээр эхэлж, өөр төгсгөлийг бий болгож чадна. -Хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болоод гуниглаж, гутарч байхаар бөх гэгч нь суугаад зүгээр л аз жаргалтай бай. Учир нь Бурхан танд зориулж үүнээс дээр зүйлийг өгөхөөр бэлдсэн байгаа. -Та хэнийг ч хүссэнийхээ зоргоор өөртөө хайртай болгож чадахгүй. Таны хийж чадах ганц зүйл бол хайрлагдахуйц хүн болох. Тэгвэл таны үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс өөрсдөө таныг хайрлахаар хүрч ирэх болно. -Нэр төрөөс болж жинхэнэ хайртай хүнээ алдсанаас, хайртай хүнээсээ болж нэр төрөө алдсан нь дээр. -Хүний хуучин нь дээр. Бага залуугийн найзуудыг бүү орхигдуул. Тэднийг орлох хэнийг ч та олохгүй. Учир нь нөхөрлөл яг дарс шиг, хуучрах тусмаа сайжирдаг юм. -Энэ амьдралын хамгийн сайхан зүйл бол эцэг эхийнхээ инээмсэглэж буйг харах. Түүний дараа орох, хоёр дахь сайхан зүйл бол тэдний инээмсэглэж буйн шалтгаан нь өөрөө гэдгийг мэдрэх. -Аз жаргалтай байгаа хүмүү

Миний амьдрал Миний тууж...

Үзэг цаас нийлүүлээгүй тун удсанаа сая л мэдлээ Үнэхээр л яруу найргийн орчлонг мартсан уу гэлтэй Үнэн үгээ хэлж эрх чөлөөг мэдрэх тэр хорвоог Үгүй би чинь яахин мартах билээ... Амьдрал гэгч “А” үсгийн багш минь намайг зэмлэхэд Ахин дахин хичээн босоход хорвоо надад шүлэглэх авъяасыг заяасан Арай дэндүү ширүүн салхилах энэ амьдралын уртад Аргадан түүнийг хайрлах ухааныг хорвоо надад заяасан... Аавыгаа би энэ хорвоогийн хаан мэт дээдэлж Ардын тэргүүн багш мэт түүний сургаалийг сонсдог нэгэн Ээжийгээ би энгүй ертөнцийн элбэрэлт хатан мэт хайрлаж Ээдрээ бүрийг тайлах шидтэн мэт түүнийг шүтдэг нэгэн Ахыгаа би эр зоригт үлгэрийн баатар мэт сэтгэлдээ дүрсэлж Алдрай дүүгээ хамгаалах хүчит нэгэн мэт түүнийг биширдэг Хүний хүүг хайрлах зүрх сэтгэл надад бий Хүний орчлонд үүрд хайрлаж чадах зориг ч бас надад бий Холдоод одсон ч буцаад очих тал зүрх минь бий Хүссэндээ хүрчихээд мишээн гүйх баяр баясал минь тэнд бий Муудсан ч сайдсан ч найзууд минь үргэлж дэргэд байсаар ирсэн Мөрөөдөл