Зүгээр л...

Заримдаа би өрөөндөө номоо тэврээд зүгээр л алхах дуртай
Зав л гарвал номоо барьж аваад унших дуртай
Зөвхөн өөрийн ерөнцдөө тэмүүлэн бодлогоширох дуртай
Зөнгөөрөө л түүнийгээ сэтгэлдээ тээх дуртай


Зүгээр л би амьдралд хайртай
Зүс зүсийн хүмүүстэй танилцаж
Зөнт орчлонгийн тухай хуучлах дуртай
Зүгээргүй бас ертөнцөөр аялах дуртай


Би биш байсан бол гэж бодох дургүй
Би нэгэнт энэ хорвоод мэндэлсэн өөр хэн ч биш
Буцааж цаг хугацааг хойшлуулах дургүй
Буруудсан ч гэсэн миний л үргэлжлэх амьдрал


Хэн нэгэн биш түүндээ л хайртай гэж хэлэх дуртай
Хаа хамаагүй хүнийг ертөнцдөө урьж залах дургүй
Хашаа босгож бас өөрийгөө тусгаарлах дургүй
Хүний л хорвоод зөнгөөрөө л амьдрах дуртай


Төгс төгөлдөр биш би мэднэ
Түүн шиг болох гэж хичээхгүй, хэрэггүй
Төрсөн зангаараа л би урагшаа тэмүүлнэ
Төрсөн газартаа л би амьдрах дуртай !!!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан