Би

Амьдралд саад байсан ч би урагшилна

Ахиад олдох мөнгөн боломжийг би хайна

Асгарч уйлтлаа харамсахгүйн тулд би хичээнэ
Амлалт өгч мөрөөдлөө биелүүлэхийн тулд би амьдарна

Асаж буй түүдэгийн туяанд би гэрэлтэнэ
Алдаагаа засаж залруулахын тулд би мэрийнэ
Ахин дахин буруутахгүйн тулд би хийнэ
Амьдрал надад урам хайрлатал би зүтгэнэ


Алтан дэлхий шаргал нараа ээхэд би баярладаг
Арай ядан байгаа сэтгэлийг минь тэр гэрэлтүүлдэг болохоор
Аргагүй нэг хэлсэн аав ээжийн үгэнд би итгэдэг
Амьдралыг тэд үзсэн болохоор



Асгаран шаагих бороонд норох би дуртай
Алдааг минь надад ухааруулдаг болохоор
Ахиад олдохгүй ч өнгөрснөө би дурсдаг
Амьдралд надад хичээл заасан болохоор

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан