Миний амьдрал Миний тууж...

Үзэг цаас нийлүүлээгүй тун удсанаа сая л мэдлээ
Үнэхээр л яруу найргийн орчлонг мартсан уу гэлтэй
Үнэн үгээ хэлж эрх чөлөөг мэдрэх тэр хорвоог
Үгүй би чинь яахин мартах билээ...

Амьдрал гэгч “А” үсгийн багш минь намайг зэмлэхэд

Ахин дахин хичээн босоход хорвоо надад шүлэглэх авъяасыг заяасан
Арай дэндүү ширүүн салхилах энэ амьдралын уртад
Аргадан түүнийг хайрлах ухааныг хорвоо надад заяасан...

Аавыгаа би энэ хорвоогийн хаан мэт дээдэлж

Ардын тэргүүн багш мэт түүний сургаалийг сонсдог нэгэн
Ээжийгээ би энгүй ертөнцийн элбэрэлт хатан мэт хайрлаж
Ээдрээ бүрийг тайлах шидтэн мэт түүнийг шүтдэг нэгэн

Ахыгаа би эр зоригт үлгэрийн баатар мэт сэтгэлдээ дүрсэлж

Алдрай дүүгээ хамгаалах хүчит нэгэн мэт түүнийг биширдэг
Хүний хүүг хайрлах зүрх сэтгэл надад бий
Хүний орчлонд үүрд хайрлаж чадах зориг ч бас надад бий

Холдоод одсон ч буцаад очих тал зүрх минь бий
Хүссэндээ хүрчихээд мишээн гүйх баяр баясал минь тэнд бий
Муудсан ч сайдсан ч найзууд минь үргэлж дэргэд байсаар ирсэн
Мөрөөдөл нэгтэй “Миний л нөхөд” байсаар ирсэн

Мөнх тэнгэрийн дор тэд нараараа би бахархдаг

Мөдхөн тэдэнтэйгээ уулзахдаа ч би баяртай байдаг
Ардын яруу найрагчдад магтаагүй шүлэг гэж байдаггүй шиг
Амьдралыг би хүүхдүүдтэй нь хамт найруулмаар байна
Ах нарын бичсэн ардын аман зохиолууд шиг
Амьдралаа би бүхэлд нь туужилмаар байна...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан