Амьдрах сайхан тийм үү? ~ "Гоолингоо" хуудаснаас

-Хэн ч цаг хугацааг ухрааж, бүгдийг шинээр эхэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр яг одоо зогсож байгаа газраасаа шинээр эхэлж, өөр төгсгөлийг бий болгож чадна.

-Хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болоод гуниглаж, гутарч байхаар бөх гэгч нь суугаад зүгээр л аз жаргалтай бай. Учир нь Бурхан танд зориулж үүнээс дээр зүйлийг өгөхөөр бэлдсэн байгаа.

-Та хэнийг ч хүссэнийхээ зоргоор өөртөө хайртай болгож чадахгүй. Таны хийж чадах ганц зүйл бол хайрлагдахуйц хүн болох. Тэгвэл таны үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс өөрсдөө таныг хайрлахаар хүрч ирэх болно.

-Нэр төрөөс болж жинхэнэ хайртай хүнээ алдсанаас, хайртай хүнээсээ болж нэр төрөө алдсан нь дээр.

-Хүний хуучин нь дээр. Бага залуугийн найзуудыг бүү орхигдуул. Тэднийг орлох хэнийг ч та олохгүй. Учир нь нөхөрлөл яг дарс шиг, хуучрах тусмаа сайжирдаг юм.

-Энэ амьдралын хамгийн сайхан зүйл бол эцэг эхийнхээ инээмсэглэж буйг харах. Түүний дараа орох, хоёр дахь сайхан зүйл бол тэдний инээмсэглэж буйн шалтгаан нь өөрөө гэдгийг мэдрэх.

-Аз жаргалтай байгаа хүмүүсийн амьдрал нь төгс байгаа гэсэн үг биш юм. Тэд ердөө л төгс бишийн цаана орших зүйлийг олж харахаар шийдсэн хэрэг.

-Бидний амьдралаас хүсдэг зүйл ихэвчлэн үнэтэй байдаг. Гэтэл үнэндээ биднийг жинхэнээсээ сэтгэл хангалуун байлгах бүхэн ямар ч үнэ төлбөргүй олддог. Баяр баясал, хайр хоёр.

-Таны хир удаан явж байгаа чинь чухал биш. Цөхрөлтгүй, зогсолтгүй урагшилсаар байгаа чинь л чухал.

-Амьдрал яг л лимбэтэй адил. Түүнд хөндий зай, олон том жижиг нүхнүүд байдаг ч, тэр нүхнүүдийг зөв ашиглаж чадвал ид шидийн аялгууг бүтээж болдог.

-Хүмүүс болоод өнгөрсөн бүхнийг илүү дээр байсан ч болоосой гэж хүсдэг. Бас одоог байгаагаас нь хавьгүй дордуулж хардаг. Тэгээд ирээдүйг хамаагүй хүндрүүлж боддог. Үүнд л тэдний аз жаргалтай байхыг хэцүү мэтээр хүлээж авдагийн учир оршино. ~Марсел Пагнол

-Унах тоолондоо ямар нэг зүйлийг гартаа атгаж бос.

-Хэн ч таны зөвшөөрөлгүйгээр, таныг өвтгөж чадахгүй. ~Махатма Ганди

-Баян байхыг хүсч байна уу? Тэгвэл өөртөө байгаа мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйлсийг нэг тоолоод үз дээ.

-Хүмүүс амьдралаас жижиг зүйлийг олохоороо түүнээс илүүг хүсэж эхэлдэг. Дараа нь өнөөх илүүгээ олж авмагцаа бүр илүүг хүснэ. Хамгийн сүүлд бүхнийг алдсаныхаа дараа эхний жижиг нь л хангалттай байсныг ойлгодог. ~Элиот

-Өөрийгөө аз жаргалтай болгох ажлыг олж хий. Тэгвэл танд амьдралынхаа туршид нэг ч өдөр ажиллах хэрэг гарахгүй. ~Күнз

-Дотор нь байхад хамгийн таатай газар бол хэн нэгний сайхан бодол. Дотор нь байхад хамгийн аюулгүй газар бол хэн нэгний залбирал. Бид өдөр бүр энэ хоёр газарт байдаг.

-Лаанаас дэргэдэх өөр нэг лаандаа гэрэл өглөө гээд юу ч унахгүй.

-Нэгхэн хормын уурыг тэвчиж чадвал, зуун өдрийн гунигийг тойрч гарах болно.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes