Тийм ээ, би бичих дуртай

Тийм ээ, би бичих дуртай
Тэнгэр газар бүүдийж, гуниглахаар би бичдэг
Тэрийгээ ч мэдэлгүй, түмэн шүлэг биччихсэн байдаг
Тэгээд л түүнийгээ уншиж суухдаа би тайтгардаг
Болсон болоогүй бүхий л явдлыг би хүүрнэдэг
Бүтсэн бүтээгүй дурлал бүрийг дурсан би бичдэг
Би гэдэг хэн бэ гэх хүртэл би найруулан бичдэг
Биелсэн мөрөөдөл бүрээ тоочин би бичдэг
Шүлэг зохиож, найраг тэрлэхээр би тайвширдаг
Шөнийн харанхуй байсан ч лааны гэрэл тусган бичдэг
Шингэх нарны зүг хараад би бичмээр санагддаг
Ширтэж байгаад би мөрөөдлөө дүрсэлж бичдэг
Уйтгарлаж гунисан сэтгэлээ би тэмдэглэлдээ шингээн уусгадаг
Уурлаж бухимдсан уйваагүй зангаа тэмдэглэлдээ бичээд үлдээдэг
Ус хүнд эрдэнэ гэхдээ бичмэл минь надад эрдэнэ
Ундаршгүй хүсэл мөрөөдөл минь оршдог болохоор бичмэл минь надад эрдэнэ
Хэнд ч нээж үл чадах дотоод сэтгэлээ би түүнд нээдэг
Хариу нэхэж намайг зовоодоггүй болохоор
Хатуу зөөлөн бүхий л үгсийг түүнд чулуудаж орхидог
Хад чулуу мэт бат бөх намайг сонсдог болохоор
Өнгөрсөн, одоо, ирээдүйгээ би тэмдэглэх дуртай
Өмнөх амьдрал минь өнөөдрийг бүтээсэн болохоор
Өнөөдөр тэр бүгдийг нийлүүлэн бичих дуртай
Өглөө болоход миний ирээдүй түүгээр илэрхийлэгдэх болохоор.....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан