Posts

Showing posts from November, 2013

Амьдралын шалгуур...

Амьдралд хүн болж төрөөд хүмүүний нэн тэргүүнд хийх зүйл бол өөртөө ямар нэгэн том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж, хичээж, амьдардаг. Тэр нь юу байж болох, юу вэ гэдэг нь хорвоо ертөнцөд цор ганц орших хүн таны бодож тунгаах хэрэг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн зорилго адилгүй. Тийм ч учраас бидний гишгэж байгаа жим, алхаж байгаа зам өөр өөрийн гэсэн хүрэх газартай.  Гэхдээ, миний бодлоор хүн яг таг гээд зорилгоо тодорхойлчихдоггүй, харин жижиг жижиг зорилгуудыг өмнөө тавьснаар эцэст нь амьдралынхаа зорилгоо юу болохыг ухамсарлаж, сая нэг тэр цор ганц зорилго уруугаа тэмүүлдэг юм шиг байгаа юм. Үүнийг бичиж суугаа өнөөдрийн минь зорилго уншигч та бүхэнд бидэнд тэр том зорилгод хүрэхэд тулгардаг саад тотгоруудыг тодорхойлоход оршиж байгаа юм. Нэг ёсондоо энэ нь амьдралын танд тавьж буй насан туршийн чинь үнэ цэнийг илэрхийлэх шалгуурууд юм.  Амьдралын үнэ цэнээ мэдэрч ойлгосон, аливаа зөв бүхнийг эрхэмлэгч, зүрх сэтгэлээ чагнан сонсогч, тавьсан зорилгодоо үнэнч хүмүүнд тэд

Хайр хайрын дундаас...

Хайрлаж дурлах уг нь аймар гоё Хүн хүнээ зөв олохоороо бүр дэндүү гайхалтай Хүссэн тэр л хүнтэйгээ байхаар Хүний хорвоо илбээд өнгөрөх шиг зөөлхөн Мэднэ ээ, таны сэтгэлд тийм нэгэн хайр байсныг Магадгүй одоо ч та шатаж суугаа тэр хайрандаа Мөдхөн учирах түүнийгээ хүлээгээд, та бас Миний хэдэн мөртийг уншиж суугаа... Шархалсан зүрхээрээ би үг холбож үзсээн Шүлэг минь даахад дэндүү хүнд байсан Төгсгөлгүй юм шиг хайрлаж бас үзсээн Тэгэхдээ хувь заяанаас минь дэндүү хол байсан Гүйцэд би таньж амжаагүй ээ, энэ хайрыг Гэлээ гээд би сохор биш ээ, дурлалд Үзсэн харснаасаа уншигч таньтай хуваалцах гэж Үг үсэгээ нийлүүлэн байж ядна... Хайр хайрын дундаас... Тийм хайрыг би үзэхээрээ Тэвдэж сэтгэл минь шимширдэгийг нуух юун Тэсэлгүй би үүнийг бичиж суухдаа Тийм л хайраас холуур явахаа хүсдэгийг нуух юун "Хайртай" гэж хэлээд л дэргэд нь байхыг хүснэ Хэчнээн чиний зүрх түүнд хүрч чадаагүй ч Хийсэн, хүссэн үйлдэл бүр нь түүний төлө

Би хүсэхгүй ээ !

Хөрөнгөтэй айлын залууд Хөл, гар алдаж Хормойнд нь зүүгдэхээс би айна Хөлчрөн согтуурах Хөнгөн залууд дурлаж Хөмрөгөнд нь дордохоос бүр их айна Нимгэн энгэртэй эр хүнд Нэгхэн насандаа татагдаж Нялхарч гомдоллохоос би айна Нүцгэн биеийг орхиж Нөгөөхрүү тэмүүлэгч Нэмэргүй эр хүнтэй учирахаас бүр их айна Түрийвч нь зузаан Тэврэлт нь хүйтэн Тийм эр хүнд ухаан алдуурч Танхил охины ариун сэтгэлээ Тамын орны Тавилан болгохыг би хүсэхгүй ээ Ганцхан шөнийн цэнгэлээр Ганц олдох амьдралаа солигч эр хүнийг би хүсэхгүй Гомдож тунихдаа бусдын өвөр шагайгч Гэнэн томоогүй эр хүнийг бас хүсэхгүй ээ Босгоод авсан амьдралыг Бусниулж орхигч эр хүнийг би хүсэхгүй Болоод өнгөрөх насны амьдралд Боол шиг зүтгэхгүй ямбат эр хүнийг бас хүсэхгүй ээ Найзын үгээр ухаанаа солигч Найдваргүй эр хүнийг би хүсэхгүй Насны ханийн үнэн үгийг сонсохгүй Намба нь хэтэрсэн эр хүнийг бас хүсэхгүй ээ !

Шүлэг минь

Хэлж чадахгүй үгсээ чамаар би илэрхийлдэг болохоор Хэл минь загатнасан ч гартаа үзгээ би барьдаг Хэн нэгэнд тунисан сэтгэлээ чамд л би ярьдаг болохоор Хэн ч намайг ойлгохгүйд чамайг л би харж суудаг Үг минь хатуу байж мэднэ ээ заримдаа Үнэн болохоор л тэр байх Үгүйлж нэгнийг санаж мэднэ ээ хааяа Үүрдийн дурсамж болохоор л тэр байх Тэр л бүрийд минь дэргэд минь байж Тааварлашгүй сэтгэлийг минь чагнадагт баярлалаа Толгой сүүл холбох гэж ядахад Түмэн бодол хуралдуулдагт баярлалаа Ганцаардал намайг хажуудаа уяхад Ганцхан чи л дэргэд минь байдаг шүү Гэрийн зүг өнгийн санаа алдахад Гарт барьсан үзэг минь тайтгаруулдаг шүү Шүлэг минь чи намайг бүү орхиорой Шингэж зүрх сэтгэлд минь үүрд хоногшоорой Шүтлэг залбирал мэт надтайгаа хамт Шүлэг минь чи надтай үргэлж хамт байгаарай

"Мөнгө"-н хорвоо

Image
Мөнгөөр бүхнийг шийддэг хорвоог Мөнх юм шиг аашлахад нь дургүй хүрч байна Мөсөн зүрхтэй хүнийг Мөрөөдлөө уландаа гишгэхэд нь гутарч байна Мөрөөдлөө биелүүлэх гэхээр Мөнгө төл гэх хорвоод би дургүй хүрч байна Агаараар биш алтаар би амьсгалах юм шиг Ахуй эд сэтгэлийг минь эзэмдэхэд уур хүрч байна Өвөг дээдсийн минь Өвс шороогоо хайрладаг байсан үе ээ би санаж байна Өнөөдрийн үе тэнгийнх минь Өмчирхөж үзээгүй эгэл занг би үгүйлж байна Мөрөөдөл минь Мөнгө болон хувирч байгаад бухимдаж байна Мөнх амьдрахгүй орчлонд Мөнгө ярьсаар би залхаж байна Энэ хорвоогийн гэрэл үргэлж асахгүй юм аа Эрээн бараанаар анивчихад нь нүд минь хорсоно Эгэл жирийн амьдрал дандаа үргэлжлэхгүй юм аа Энгийн хүмүүс эрх мэдэлд тэмүүлэхэд нь сэтгэл минь өвдөнө Энд л амьдрах ёстой байдаг яалтай ч билээ Эргэж харалгүй би хаашаа ч явах билээ, үүрд Эхнээс нь л оршсоор ирсэн юм болохоор Эндээ л би үлдэх ёстой юм байлгүй Энэ бүхнийг чимээгүй ажсан бодол минь Энд л танд бичиж суухдаа Мөнх бус х

"Ийм нэг хүнтэй болохсон"

Гадаа салхитай жихүүн байлаа ч Гэгэлзэж догдлохсон сэтгэл дотроо Гэнэн томоогүй залуу насандаа ч гэсэн Гэнэтхэн учирсан хайртай болохсон зүрхэндээ Тийм нэгэн хүнтэй учираад Тэвэрч түүндээ эрхлэхсэн Тэсэж чадамгүй хол зай гэж Тэнэгхэн охин ухаангүй аашлахсан Гадуур хамт алхахдаа Гарыг чинь би хөтлөхсөн Гарцаагүй энэ хүн шүү гэж Гуравхан үгийг ганц л хэлэхсэн Үүрийн гэгээг хамтдаа ширтэх Үнэнч дурлалаа би олохсон Үлгэрт биш амьдралд гардаг Үүн шиг л хүнийг ханиа болгохсон...

Би магадгүй шүлэгчин

Image
Би магадгүй шүлэгчин байх Бусдад хэлэх хэдхэн мөртөө Будилж арай л нийлүүлчихээд Бушуухан түүнээ танд хүргэх гэж яардаг Би магадгүй шүлэгчин байх Сэтгэл минь магадгүй далай шиг байх Сэлж гарахын аргагүй урсах Сайхан муухай үгсээ холбочихоод Санаа оноогоо танд өчих гэж тэмүүлдэг Сэтгэл минь магадгүй далай юм аа Үгс минь магадгүй үнэн байх Үнэнч хүний худал үйлдэлтэй хорвоод Үнэнийг өчих хүнд ялыг үүрчихээд Үүрээр ч болов танд шивнэх гэж зовинодог Үгс минь магадгүй үнэн юм аа Би магадгүй шүлэгчин байх Битүүхэн оньсгон хэдхэн үгсээ Бүтээж би шүлэг болгочихоод "Бэрх" шатарчин танд хэлэх гэж зүрхэлдэг Би магадгүй шүлэгчин юм аа...