"Ийм нэг хүнтэй болохсон"

Гадаа салхитай жихүүн байлаа ч
Гэгэлзэж догдлохсон сэтгэл дотроо
Гэнэн томоогүй залуу насандаа ч гэсэн
Гэнэтхэн учирсан хайртай болохсон зүрхэндээ

Тийм нэгэн хүнтэй учираад
Тэвэрч түүндээ эрхлэхсэн
Тэсэж чадамгүй хол зай гэж
Тэнэгхэн охин ухаангүй аашлахсан

Гадуур хамт алхахдаа
Гарыг чинь би хөтлөхсөн
Гарцаагүй энэ хүн шүү гэж
Гуравхан үгийг ганц л хэлэхсэн

Үүрийн гэгээг хамтдаа ширтэх
Үнэнч дурлалаа би олохсон
Үлгэрт биш амьдралд гардаг
Үүн шиг л хүнийг ханиа болгохсон...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes