Би хүсэхгүй ээ !

Хөрөнгөтэй айлын залууд
Хөл, гар алдаж
Хормойнд нь зүүгдэхээс би айна
Хөлчрөн согтуурах
Хөнгөн залууд дурлаж
Хөмрөгөнд нь дордохоос бүр их айна

Нимгэн энгэртэй эр хүнд
Нэгхэн насандаа татагдаж
Нялхарч гомдоллохоос би айна
Нүцгэн биеийг орхиж
Нөгөөхрүү тэмүүлэгч
Нэмэргүй эр хүнтэй учирахаас бүр их айна

Түрийвч нь зузаан
Тэврэлт нь хүйтэн
Тийм эр хүнд ухаан алдуурч
Танхил охины ариун сэтгэлээ
Тамын орны
Тавилан болгохыг би хүсэхгүй ээ
Ганцхан шөнийн цэнгэлээр
Ганц олдох амьдралаа солигч эр хүнийг би хүсэхгүй
Гомдож тунихдаа бусдын өвөр шагайгч
Гэнэн томоогүй эр хүнийг бас хүсэхгүй ээ

Босгоод авсан амьдралыг
Бусниулж орхигч эр хүнийг би хүсэхгүй
Болоод өнгөрөх насны амьдралд
Боол шиг зүтгэхгүй ямбат эр хүнийг бас хүсэхгүй ээ
Найзын үгээр ухаанаа солигч
Найдваргүй эр хүнийг би хүсэхгүй
Насны ханийн үнэн үгийг сонсохгүй
Намба нь хэтэрсэн эр хүнийг бас хүсэхгүй ээ !

Comments

  1. Тэгээд ямар эр хүнийг хүсэх юм бэээ :p

    ReplyDelete
    Replies
    1. Hehe harin medku, yamar ch bsan iim huniig l law husehgui :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан