Шүлэг минь

Хэлж чадахгүй үгсээ чамаар би илэрхийлдэг болохоор
Хэл минь загатнасан ч гартаа үзгээ би барьдаг
Хэн нэгэнд тунисан сэтгэлээ чамд л би ярьдаг болохоор
Хэн ч намайг ойлгохгүйд чамайг л би харж суудаг
Үг минь хатуу байж мэднэ ээ заримдаа
Үнэн болохоор л тэр байх
Үгүйлж нэгнийг санаж мэднэ ээ хааяа
Үүрдийн дурсамж болохоор л тэр байх
Тэр л бүрийд минь дэргэд минь байж
Тааварлашгүй сэтгэлийг минь чагнадагт баярлалаа
Толгой сүүл холбох гэж ядахад
Түмэн бодол хуралдуулдагт баярлалаа
Ганцаардал намайг хажуудаа уяхад
Ганцхан чи л дэргэд минь байдаг шүү
Гэрийн зүг өнгийн санаа алдахад
Гарт барьсан үзэг минь тайтгаруулдаг шүү
Шүлэг минь чи намайг бүү орхиорой
Шингэж зүрх сэтгэлд минь үүрд хоногшоорой
Шүтлэг залбирал мэт надтайгаа хамт
Шүлэг минь чи надтай үргэлж хамт байгаарай

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes