Хайр хайрын дундаас...

Хайрлаж дурлах уг нь аймар гоё
Хүн хүнээ зөв олохоороо бүр дэндүү гайхалтай
Хүссэн тэр л хүнтэйгээ байхаар
Хүний хорвоо илбээд өнгөрөх шиг зөөлхөн

Мэднэ ээ, таны сэтгэлд тийм нэгэн хайр байсныг
Магадгүй одоо ч та шатаж суугаа тэр хайрандаа
Мөдхөн учирах түүнийгээ хүлээгээд, та бас
Миний хэдэн мөртийг уншиж суугаа...

Шархалсан зүрхээрээ би үг холбож үзсээн
Шүлэг минь даахад дэндүү хүнд байсан
Төгсгөлгүй юм шиг хайрлаж бас үзсээн
Тэгэхдээ хувь заяанаас минь дэндүү хол байсан

Гүйцэд би таньж амжаагүй ээ, энэ хайрыг
Гэлээ гээд би сохор биш ээ, дурлалд
Үзсэн харснаасаа уншигч таньтай хуваалцах гэж
Үг үсэгээ нийлүүлэн байж ядна...


Хайр хайрын дундаас...

Тийм хайрыг би үзэхээрээ
Тэвдэж сэтгэл минь шимширдэгийг нуух юун
Тэсэлгүй би үүнийг бичиж суухдаа
Тийм л хайраас холуур явахаа хүсдэгийг нуух юун

"Хайртай" гэж хэлээд л дэргэд нь байхыг хүснэ
Хэчнээн чиний зүрх түүнд хүрч чадаагүй ч
Хийсэн, хүссэн үйлдэл бүр нь түүний төлөө
Хэнэггүй юм шиг түүний араас л чаргууцалдана

Нэгэнт танигдаагүй зүрх сэтгэл нь
Нэлээд удсан ч танигдана гэж үү?
Нэгхэн олдох энэ амьдралдаа
Нэхэж нэгний араас зүүгдэх хэрэг байна уу?

Ухаантай амьдар гэж
Уг нь оюун санааг амьтдаас илүү заяасан юм
Учирсан болгоноо өөрийн болго гэж
Урьдын амьдралаас чамайг авчраагүй юм гэхдээ

Дэндүү хүслийн шуналдаа бүү авт
Дассан сэтгэл мартахад хэцүү гэхдээ
Дандаа ийм байхгүй шүү дээ энэ хорвоо
Дараа нь учирах хайраа бодоод эргэж бүү хар

Харцыг чинь булааж болно оо
Харин ширтэж бүү удаарай, тэр чинийх биш
Хүлээлгэж чамайг догдлуулж болно оо
Хайр гэж андуу харах хэрэггүй, тэр чинь хайр биш
Бодол сэтгэлээ цэгцэлж нэг сур
Болохгүй хайр гэж тэмүүлэх хэрэггүй
Бүтэхгүй зүйлийг хаяж нэг сур
Бүгдийг өөртөө авах гэж хүсэх хэрэггүй
Хүний сэтгэл эд зүйл биш ээ
Харангуутаа авчихдаг очир алмааз биш ээ
Харцаар чинь чамайг мэдэрч
Хайрлаж байхдаа инээмсэглэдэг зүйлийг хэлдэг юм
Түүнээс болж уйлахдаа сэтгэл чинь өвдөж байвал
Тээр шаалгүй хэдэн мөртийг минь уншаад үзээрэй
Тэр л зөвхөн минийх гэсэндээ уур чинь хүрч байвал
Тэр хэзээ ч чинийх байгаагүй, байх үгүйг бас ойлгоорой...

Зүрхийг чинь мэдрээгүй түүний алдаа биш
Зүг нь таараагүй юм ердөө
Зүрхээ хайрлуулаагүй нь чиний доройнх биш
Зуурдын нэгэн учрал л байж ердөө...

Хайр хайрын дундаас...

Тийм хайрыг би үзэхээрээ
Тэвдэж сэтгэл минь шимширдэгийг нуух юун
Тэсэлгүй би үүнийг бичиж суухдаа
Тийм л хайраас холуур явахаа хүсдэгийг нуух юун

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан