"Мөнгө"-н хорвоо

Мөнгөөр бүхнийг шийддэг хорвоог
Мөнх юм шиг аашлахад нь дургүй хүрч байна
Мөсөн зүрхтэй хүнийг
Мөрөөдлөө уландаа гишгэхэд нь гутарч байна
Мөрөөдлөө биелүүлэх гэхээр
Мөнгө төл гэх хорвоод би дургүй хүрч байна
Агаараар биш алтаар би амьсгалах юм шиг
Ахуй эд сэтгэлийг минь эзэмдэхэд уур хүрч байна
Өвөг дээдсийн минь
Өвс шороогоо хайрладаг байсан үе ээ би санаж байна
Өнөөдрийн үе тэнгийнх минь
Өмчирхөж үзээгүй эгэл занг би үгүйлж байна
Мөрөөдөл минь
Мөнгө болон хувирч байгаад бухимдаж байна
Мөнх амьдрахгүй орчлонд
Мөнгө ярьсаар би залхаж байна
Энэ хорвоогийн гэрэл үргэлж асахгүй юм аа
Эрээн бараанаар анивчихад нь нүд минь хорсоно
Эгэл жирийн амьдрал дандаа үргэлжлэхгүй юм аа
Энгийн хүмүүс эрх мэдэлд тэмүүлэхэд нь сэтгэл минь өвдөнө
Энд л амьдрах ёстой байдаг яалтай ч билээ
Эргэж харалгүй би хаашаа ч явах билээ, үүрд
Эхнээс нь л оршсоор ирсэн юм болохоор
Эндээ л би үлдэх ёстой юм байлгүй



Энэ бүхнийг чимээгүй ажсан бодол минь
Энд л танд бичиж суухдаа
Мөнх бус хорвоод би өнөөдөр
"Мөнгө"-н гэж нэр хайрлалаа...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes