Жүжигчин САНДРА БУЛЛОК-ын амьдралд урам өгсөн 8 зөвлөгөө

Академийн шагнал гардуулах ёслолын шагналын эзэн, жүжигчин Сандра Буллок Нью Орлеоны Варрен Ийстон Чартер дунд сургуулийн энэ жилийн төгсөгчдийн баяр дээр амьдралд хэрхэн санаа зовинооо болих, хэрхэн баяр баясгалантай байх талаар бяцхан зөвлөгөө өгчээ.

Тэрээр яриагаа эхлүүлэхдээ хэн нэгэн түүнээс сая “Хэрэв та өөрийн залуу үерүүгээ буцаж очоод өөртэйгөө ярилц гэвэл юу гэх вэ?” хэмээн асуусныг дурьдан, хариуд нь “Намайг амьдралд хөл тавихаас өмнө хэн нэгэн энэ бүгдийг надад хэлсэн ч болоосой” гэжээ. Инйхүү хэлээд “Таталцлын хүч” – ийн жүжигчин маань дараах хэдэн зөвлөгөөг амьдралд хөл тавьж буй залуучууддаа хандан хэлсэн юм.

1. Хэтэрхий их санаа зовохоо боль. Юу ч болоогүй байхад юу нь ч мэдэгдэхгүй зүйлээс айж байхаа боль. Учир нь миний санаа зовж, айж байсан бүхэн аль нь ч биеллээ олоогүй. Бусад зүйл тохиолдож байсан ч тэд бол миний санаа зовж байсан зүйлүүд биш байсан.

2. Бүтэлгүйтнэ гэдэг юу ч биш. Яагаад ч юм хүмүүс чиний бүтэлгүйтэж, унахыг харахыг хүсдэг, гэхдээ энэ нь чиний хэрэг биш. Энэ бол тэдний л асуудал. Тйимээс бүтэлгүйтнэ гэдэг юу ч биш. Хэрэв өөрийгөө бүтэлгүйтчихлээ гэж бодож байвал энэ нь ердөө л болох ёсгүй зүйл байсан, үүнээс ч илүү сайхан “илүү дээр” зүйл чамд дараа нь тохиох учиртайг хэлж байгаа юм.

3. Өглөөдөө бүжиглэ. Гэрээсээ гарахын өмнө бүжиглэ. Энэ нь чиний алхалт, явдлыг чинь өөрчилнө.

4. Өдөр бүр хоолоо идэхдээ ямар нэг “ногоон” хүнсийг хамт хэрэглэ.

5. Олон нийтийн газар хамраа бүү ух. Яагаад зүгээр л сальфетка, алчуур хэрэглэж болохгүй гэж?

6. Чиний халамжилдаг, анхаардаг хүн чинь чамайг тэвэрвэл буцаагаад хоёр гараараа түүнийг тэвэр. Хүнийг хоёр гараараа тэвэрч байна гэдэг чамайг тэр хүнд итгэж байгааг мөн тэр хүнд чамд итгэх итгэлийг илэрхийлдэг.

7. Хэрэв хэн нэгэн чамтай наадаж, тоглохыг хүсэхгүй байвал, It’s OK! Хүн бүхэн чамайг хайрлахгүй. Харин чамайг хайрлах, тоглох, чиний түүнд өгч байгаа зүйлд талархаж байдаг тийм хүнийг гарж ол.

8. Баяр баясгалангаа хайж ол. Юу ч байсан, чамайг юу л баяртай болгоно түүнийгээ гараад хайж ол. Энэ өдөр зүгээр л жирийн “сайн” өдөр байх уу, аль эсвэл “гайхалтай” өдөр байх уу? гэдэг бүхэлдээ чиний л шийдэх хэрэг. Энэ бол эцэст нь эргэж хараад дурсаж санах зүйл чинь. Чи хэчнээн ихээр яаж санаа зовсноо дурсахгүй харин амьддралдаа авч байсан, хайж олсон тэр баяр баяслаа л дурсах болно шүү дээ.

Эх сурвалж: By: Aly Weisman

Business Insider
http://www.businessinsider.com/sandra-bullock-advice-in-graduation-speech-2014-5

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes