Business Insider №2: "Яавал бусад хүн таныг хүндэлдэг болох вэ?"

/7 арга/

Бизнест аливаа нэг зүйлийг хийж гүйцэтгэхийн тулд хүмүүс таныг хүндэлдэг байх хэрэгтэй. Гэвч та орсон ажилдаа залуухан, салбартаа шинэхэн аль эсвэл эмэгтэй хүн эрэгтэйчүүд давамгайлсан салбарт шинээр орж байвал та өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах нь төвөгтэй байж мэднэ. Энэ талаар бид хүмүүсийн хоорондын харилцаа хэрхэн үүсдэг мөн нийгмийн ойлголт ямар байдаг тухай судалгаа хийж, өөрийгөө бусдаар байнга хүндэтгүүлж байх дараах стратегиудыг тодорхойлсон болно.

1. Өөрийнх нь тухай яриул

Хүмүүс харилцан ярианыхаа 60 хувийг зөвхөн өөрсдийнхөө талаар ярьж өнгөрүүлдэг гэнэ. Учир нь энэ нь маш сайхан санагддаг: Харвардын судлаачдын хэлснээр хүн өөрийнхөө тухай ярихад энэ нь секс хийх, кокайн хэрэглэх эсвэл сайхан хоол унд идсэнтэй адил таашаалыг өөрт нь өгдөг байна.

“Өөрийнхөө тухай илэн далангүй ингэж ярихад идэвхижиж байгаа энэхүү тархины систем нь байгалиасаа тааламжтай байдаг биз” хэмээн Америкийн ШУ-ны нийтлэлд тэмдэглэсэн байдаг. “мөн хүмүүс магадгүй өөрсдийнхөө тухай ярихдаа бусад сэдвийн талаар ярилцахаас илүүтэйгээр урам зориг орж, идэвхиждэг байх.

Судалгаанаас үзэхэд хүмүүс өөрсдийнхөө тухай илэн далангүй бие биедээ ярих нь бие биедээ илүү ойр дотно болж, таалагдахыг илэрхийлдэг байна. Энэ нь нийгмийн харилцаагаа бий болгох энгийн алхам бөгөөд нөгөөтэйгүүр бие биенийхээ хүндэтгэлийг хүлээхэд дөхөм болох арга зам юм.

2. Анх өөрийгөө танилцуулахдаа л хэн гэдгээ харуулаад өг


Эйскуайрын Том Шиарэлла (Esquire’s Tom Chiarella) яаж бусдад гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлэх талаар тэмдэглэхдээ:
“Гудамжинд, коридорт хүмүүстэй тааралдахдаа мөрөө тэгшхэн, шулуун авч яв. Тэдэнтэй уулзахдаа гар барь. Eye contact хий. Инээмсэглэ. Хэрэв та инээмсэглэж чадахгүй бол та эелдэг, найрсаг байж чадахгүй гэсэн үг. Та зүгээр л нэг нойрмог царайлсан үйлчлэгч биш шүү дээ. Та бол ТА.”
                    

Эдгээр нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл аливаа хүнд бүрэн дүүрэн анхаарлаа хандуулж чадаж байна гэдэг тэр хүнийг та хүндэлж байгаагаа илэрхийлж байгаа юм. Нийгмийн ШУ-ны үүднээс тайлбарлахдаа:
“Бусдыг та эхлээд хүндэлснээр бусад нь таныг хүндлэх болно” гэжээ.
3. Үргэлж нээлттэй, шулуун шударга бай

Таны өөрийн байгаа байдал тань бусад хүмүүс таныг хэрхэн харах, таны талаар ямар бодолтой явах тухайд шууд нөлөөлдөг. Судлаачдын тогтоосноор хэзээд нээлттэй, шулуун шударга байх нь хувь хүнийг өөртөө итгэлтэй байж, чадвартай харагдуулдаг гэнэ.

4. Бодсоноосоо ч илүү сэтгэлийн бэлтгэлтэй бай


Үл тоомсорлох, бүдүүлэг байна гэдэг мэргэжлийн ёс суртахуунд байдаг л онцлог шинж. Бусдад санаа бодлоо илэрхийлэхдээ үүсч болох эерэг сөрөг талуудыг урьдаас тооцож авч үзэж байх хэрэгтэй. Ямар нэг хурал уулзалтын үеэр та яг ямар мессежийг тэдэнд хүргэх гэж байгаагаа сайн мэддэг байх хэрэгтэй. Магадгүй таны босс таны санааг эсэргүүцэж, хурал дээр сөрөг уур амьсгал үүсч болох бөгөөд энэ бүхэнд урьдилчсан сэтгэлийн бэлтгэлтэй байх нь илтгэлээ тавьж байхад тань улам өөртөө итгэлтэй, хүчтэй болгодог байна.

5. Дэлхий ертөнцөд юу болж өрнөж байна, түүнийг мэддэг бай

Роберта Матусон (Roberta Matuson) хэлэхдээ “Салбартаа болж буй өөрчлөлт, шинэ соргог зүйлсийг оройтолгүй судалж, мэдэж бай. Ингэснээр тэдгээрийн тухай та илүү ухаалгаар бусадтай ярилцдаг болно.” Үүнд зөвлөхөд бизнесийн өдөр тутмын мэдээг уншиж байхад танд илүүдэхгүй юм.
“Мэдлэгтэй хүн цаанаа л ухаантай харагддаг шүү дээ.”
6. Даруухан хэрнээ өөртөө итгэлтэй бай

Антони К.ТиЖан (Anthony K. Tjan) хөрөнгөтний хэлснээр хүндэтгэл гэдэг бол даруу төлөв болон өөртөө итгэлтэй байдлын тэнцвэрийг хэлдэг аж. Бусдын хүндлэлийг ноёрхохдоо та хангалттай өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэхдээ үүний зэрэгцээ та юуг хангалттай мэдэхгүй вэ гэдгээ бас мэддэг байх хэрэгтэй” гэж тэрээр бичжээ. Өөртөө хэт өндөр итгэлтэй байгаад мэдэхгүй зүйлийнхээ талаар буруу зөрүү, худал яриад байвал мэдээж хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээхгүй нь ойлгомжтой.
“Даруу төлөв байдал гэдэг бол бусдын хүндлэлийг олох зам харин өөртөө итгэлтай байх нь бусдын хүндлэлд ноёрхох зам юм.”
7. Жижигхэн зүйлээс болж нэр хүндээ унагахаас зайлсхий
Ямар нэгэн зүйлийг хэлэхдээ өөр өөр өнгө аястай ярих. Өөрөөр хэлбэл, хэлж байгаа өгүүлбэрээ сулавтар эхэлж, өндөр хоолойгоор дуусгах гэх мэт. Өөр өөр өнгөөр нэгэн жигд бус ярих нь тухайн хүнийг ярьж байгаа зүйлдээ итгэлгүй мэт харуулдаг.

Тиймээс анх таарахдаа л хүмүүст гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлэхийн тулд эелдэг найрсаг байж, гар барих, инээмсэглэх, тэдэнд анхаарлаа бүрэн хандуулах, юу ярьж байгаагаа сайтар мэддэг, судалсан байх, өөртөө итгэлтэйгээр нэгэн жигд хоолойны өнгөөр ярьж сурах нь таныг бусад хүмүүс хүндлэх шалтгаан болж өгдөг байна.

Бэлтгэсэн:
Дрэйк Байэр (Drake Baer)

Эх сурвалж: 
http://www.businessinsider.com/7-ways-to-get-people-to-take-you-seriously-2014-5

Орчуулсан:
Admin

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes