"Баяртай гэж хэлээгүйд уучил"

Хайртай...
Гэж хэлээд би цонхны цаанаас сэтгэлийн эндээс
Одож явсан гэхдээ эргэж ирсэн
Хамаагүй ээ...
Гэж амлаад би ниснэ чи хүлээнэ тэндээс
Оройтсоноо мэдэлгүй дэргэд чинь би ирсэн
Цэцэглэж байсан хайраа өвөртлөөд
Цаг хугацааны завинд суугаад
Цаанаа л мишээлтэй хүрээд иртэл
Цас аль хэдийн мөстсөн байсныг мэдсэнгүй
Би итгэсэнгүй...
Айж байсан сэтгэлийн үүдэнд
Арай л дэндүү шуурч орхисон энэ салхинд би даарсан
Аргадаж байсан сэтгэлийн гүнд
Аргагүй цэвдэг гэдгээ харуулсан тэр хүнд би шархалсан

Гэхдээ энэ бүхний өмнө,

Хайртай гэдэг үгийг
Хамаагүй олон хэлсэн боловч
Хаяад яваад өгөхөд чинь
Харин, баяртай гэж хэлээгүйд уучил.
Дэргэд минь байхад
Дэндүү ихээр хайрласан боловч
Даанч түүнээ чамд би
Даалгаж чадсангүйд уучил.

Баяртай...
Гэж хэлээд чи намайг нэг үнсэх байсан юм
Байжий гэх сэтгэлээ барьж ядан би тэсэх байсан юм
Бүлээхэн байгаа дээрээ сэтгэлээ чи нээх байсан юм
Би түүнийг чинь харин дулаацуулж мэдэх байсан юм
Энэ л удаа хажууд чинь байхад
Эргэж харалгүй итгэлээр "ХАМТДАА" алхах байсан
Энэ л удаа би чамайг гэхэд
Эндэж алдахгүй сэтгэлээр "ХАМТДАА" давах байсан...

Гэхдээ энэ бүхний өмнө,

Хайртай гэдэг үгийг
Хамаагүй олон хэлсэн боловч
Хаяад яваад өгөхөд чинь
Харин, баяртай гэж хэлээгүйд уучил.
Дэргэд минь байхад
Дэндүү ихээр хайрласан боловч
Даанч түүнээ чамд би
Даалгаж чадсангүйд уучил.

Үхэж буй хүнийг ч босгохоор
Үнэн МЭТ үгсийг хэлж орхисон болохоор чинь
Үнэндээ хорвоо өөрчлөгддөг гэдгийг мартчихаж, уучил...
Сэтгэл минь хаа байсан ч аваад ирэхээр
Соронз МЭТ үгсийг хэлж орхисон болохоор чинь
Санаа бас сэтгэл алдгийг мартчихаж, уучил...

Энэ бүхний үрд
Эргээд ирсэнд намайг уучил
Багтаж чадаагүй сэтгэлийн орон зайнд чинь
Баяртай гэж хэлээгүй явуулсныг минь уучил...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes