Posts

Showing posts from September, 2014

"I just hate being apart.."

"I just hate being apart.." Sometimes it is just too hard to be alone in this journey. Human are too weak to go through all those adventures alone that come up in life. Friends are supposed to face with difficulties together, fight against them together, learn from them together and grow from them together. I just hate being apart. Every time when I see people here hanging ou t with their real best friends, having fun, experiencing the life together, building their memory that would last forever, I am so jealous of them that I want to scream as loudest as I can. I miss you my friend. The more people I meet, the more I feel thankful that I have you. Cause it ain’t easy or almost impossible to find right person to call best friend these days. Everywhere it is filled with fair-weather friends. I just need your shoulder to lean on, your hand to hold, your words to be motivated, your advice to find right way, your hug to feel loved and most crucially your presence next to me

"23 настай ганц бие гэсэн чинь..."

40 настай гэхэд дөнгөж 30 шүргэж яваа залуухан хувцасаа тохируулаад өмсчихдөг, хажуугаар нь зөрсөн хэний ч нүдийг эргүүлэхээр өөртөө итгэлтэй харагддаг, мэдлэг чадвартай, чадварлаг 2 хүүхдийн ээжтэй хувийн харилцан яриа өрнүүлэх боломж саяхан надад олдсон юм. Тэр эгчтэй ярилцсан хагас цагийн дараа би бараг л хэдэн өдрийн бодолд автаж орхисон юм.  "Миний дүү одоо хэдтэйв?" - 23 - тай.  "Нөхөр, хүүхэд, найз залуу?" - Хэхэ гэж жаахан ичингүйрээд, аль нь ч байхгүй ээ, ганц бие. гэж хэлээд л бид хоёрын халуухан яриа өрнөж эхэллээ. Би бол дотроо битүүхэн санаа зовж явдгаа нуугаагүй юм л даа. Учир нь үеийнхэн, хамаатан садан, үеэлүүд, эгч нар хүүхэд шуухадтай болоод л, хуримаа хийцгээгээд л, хүүхдийнхээ үснийхээ найран дээр уриад л.... Гэхдээ миний хувьд би тэгж ч их гүнзгий санаа алдаад, сэтгэл зовоод байдаггүй юм. Саяхан л хуримаа хийнэ, тэр нэг хүнтэй үлдсэн амьдралаа хамт элээнэ гэж дэлдэж, хийсч байгаад намайг тэр хийсвэр мөрөөдөл дунд минь ганцааранг м

"Би баярладаг юм"

Би баярладаг юм Өдийг хүртэлх дурсамжууд минь Өөртэй минь хамт үлдсэнд баярладаг Өвгөрч насыг элээсэн ч Өвөө эмээгээ дэргэд байгаад баярладаг Би баярладаг юм Дөнгөж сая авсан амьсгал чинь Чамд өгөх бэлэг гэдгийг уншаад Дэвхцэж харайх хөл гартайдаа Чамлахааргүй сайхан амьдралтайдаа баярладаг Би баярладаг юм Хүн төрөлхтөний түүхийг Хоршин бичиж суугаа өөртөө баярладаг Хүний орчлонгийн шороог Хөлийнхөө улаар хөдөлгөж яваадаа баярладаг Би баярладаг юм Элэг бүтэн ижий аавыгаа байгаа болохоор Эрдэнийн чулуунд шунах хүсэлгүйдээ баярладаг Эндэж алдсан ч түших ахтай болохоороо Эргэж хараад хэзээ ч уйлдаггүйдээ баярладаг Би баярладаг юм Гэмгүй сайхан хүмүүсийн цагаахан сэтгэлд Хариу нэхээгүй тус хүргэхдээ баярладаг Гэрээсээ гараад алхахдаа нарыг би ширтээд Хачин сайхан санаа алдахдаа баярладаг Би баярладаг юм Хайртай гэдэг үгийг минь сонссон хэн бүхэнд Хамаг зориулсан сэтгэлийг минь хүлээж авсанд баярладаг Үүрдийн биш зуурдын жаргалыг бэлэ

Одоо хангалттай!

Бичихгүй бол хэцүү байна. Зүрх сэтгэл шимширээд байна. Тэвчиж чадахгүй нь... Цаашаа би энэ хэвээрээ явж чадахгүй Энэ бүхнийг тэсэж давахгүй нь. Надад хэцүү байна. Боож үхмээр санагдаж байна. Өдөр бүр ЯАГААД гэдэг асуултыг өөрөөсөө, бусдаас, бодит агаад хийсвэр ертөнцөөс асуухаас залхаж байна. Одоо би тайван баймаар байна. Өнөөдрийг хүртэл үзэж, туулсан минь надад хангалттай. Болохгүй гэсэн бүхнийг болгох гэж өдийг хүртэл хичээсэн. Би ч гэсэн зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн. Бусдыг гэсээр өнөөдөр өөрөөсөө би залхаж байна. Хайр, үзэн ядалт хоёрыг хослуулж биш дангаар нь хайрыг амталмаар байна. Надад цаашид үзэн ядалт, уур хилэн, бухимдал, гадуурхал, үл ойлголцол хэрэггүй, зүгээр л одоо болиод өг, гуйж байна. Ингэж бичихгүй бол өөрийгөө газар булчихмаар санагдаад байна. Хэн ч миний энэ шаналалыг ойлгохгүй, чимээгүйхэн дотроо өвдөхөөс цаашид залхаж байна. Дотроо гунигаа нууж, гаднаа инээмсэглэлээ гаргах гэж хичээж байна би. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг шиг одоо болоо.

Жаргалтай өглөө..

Image
Нэг их өглөө эрт босоод гэрээсээ гараад ажилдаа хагас цагийн өмнө ирлээ... Өчигдөр шөнийн гэр доторхи "маргаан"-ыг үл хайхран энэ л биеэ эртлэн босгож гараад мандсан нарны өөдөө харж нэг зогсоод "Би ч азтай юм аа" гэж хэлэн тэрүүхэндээ инээмсэглээд хорвоо дээр амьд яваадаа л баярлаж байлаа. Энэ орчлонд яах гэж төрсөн юм? Мэдээж амьд явах л гэж шүү дээ.. Нарны элч хацрыг минь дулааханаар илбэж байхад надад гуниглах шалтгаан юу байнам? Амьдралд юу эс тохиолдохов дээ... Муу сайныг үзэж л яваа хүмүүн төрөлхтөн чинь би шүү дээ.  Үүрийн 7 цагт зам дагуу алхаж явахдаа яг л галзуу хүн шиг ганцаараа инээсээр ирэв. Яадаг юм, би дотроо жаргалтай байгаа юм чинь.... Чихэнд хамгийн дуртай дуу "Яг тэнд"   яваад байхаар бүр л сэтгэлээ барьж ядах юм. Энэ дууг сонсохоор холын хол эрдмийн ном хөөсөн анд минь санагдаад хамтдаа наргиж цэнгэж, "элийрч" явсан үеээ бодоод яагаад ч юм надад инээмсэглэл авчирдаг. Бас дээрээс нь тэр нарны надад хайр найргүй тусаж байг

~ Эргээд ирсэн анхны хайртад ~

Image
Санаж байна уу? Сайхан гэсэн бүсгүйтэй чинь Сартай шөнөөр ганцаардаж би чамайг орхисон Санаандаа ч бахдамгүй хайртай байснаа ойлгосон Хайртай байж явуулах тийм хэцүү байдгийг Хагацлын ирмэг дээр зогсож байхдаа би ухаарсан Явуулсан би чамайг, үлдээсэн Янаг амрагтай чинь хамт, бүгдийг нь Яагаад гэдэгтээ хариулт ч авч чадалгүй Яваад өгөхдөө надад лав сайхан байгаагүй Чамд би дурлахдаа гэнэн байсан байх Чамаас өөр хэнийг ч үзээд тоогоогүй байх Чамаас авсан шархаа өвөртлөөд урагш тэмүүлэхдээ "Чи" гэдэг үгийг зүрхнээсээ би авч хаясан Дурсамжийг би дурсаж л явахаас биш Дутуу орхисон гээд дүүргэхийг хүсэхгүй Дуу шүлгэндээ л чамайг магтахаас биш Дурлаж явсан гээд одоо би хайрлахгүй Энэ олон жил чиний Намайг үзэн ядах сэтгэл чинь хааччихав Эргэж учирахгүй гэсэн хорвоод Надаас хол явах байсан чинь яав Эргээд ирнэ гэнээ ? Инээд хүргээд байгаарай Эмтэлж сэтгэлийн нулимсыг минь барчихаад Итгэлтэйгээр өмнө минь гарч ирээд үзээрэй..... Хайрлаж явсан сэтг

Well, this is me... - Энэ бол "би" гэж....

Well, Good this beautiful morning to every one in my social networks.. So, recently I posted my "20 facts about me" on my Facebook wall so I thought it would be fine too, to publish here as this is my personal blog.    I: 1. was born in 1991 2. was born in Ulaanbaatar city, Mongolia 3. am the youngest one 4. graduated 1st Laboratory high school of UB 5. skipped 10th class through an intensified special program 6. graduated University of Humanities, Mongolia 7. studied 3rd course online while studying in Turkey at the same time 8. saw an ocean very first time of my life in Turkey which was Mediterranean Sea 9. was about to go for medical science in Turkey but gave up 10. becoming Surgical doctor was my #1 dream til 19 11. still do not know exactly why I chose Business industry, but I just love to do things right and better 12. was 20 years old by the time I finished bachelor 13. was Marketing manager of restaurant chain company for a year in Mongolia 14.

Eger her gozyaslarim icinde o varsaydi simdi ben denizde yuzuyordum....

Birden onu dusundum. Dusunyorum da, dusundugum zaman hep kalbim nasil kirdigina o kadar aci cekiyorum ki.. Ona her seyi tek tek sorumayi cok isterdim. Cunku benden vazgectigi sebepleri ben hic hic anlamamistim, o zaman... O kadar seviyordum ki, ben onun her gulumseyi bakip ve sesini dinlereyek gokyuzunde ucuyordum ki, ordan asagiya dusmek cok aciydi. Ben simdi bundan bahsetmek o kadar gereksiz ki, sadece icimden cikip dusuncelerimde dolasan hisleri sadece, cikartmak, yazmak istedim. Yoksa ben hic hic gecmisten ileriye tek bile yurumem. Acaba beni duyor mu, o? Acaba kalbimdan tek bir kelime onun kalbina gider mi hic? Acaba... Ondan sonra, yalniz o benden vazgectikten sonra da ben yazmaya cok basladim. Cunku, o beni dinlemedi. Ne kadar sesli ona "SENI SEVIYORUM" desem de yuzume bile bakmadi. Ondan ben icimdeklerimi yazip, azcik bile cikartip ona soylemedigim, anlatamadigiklarimi belirtmek istedim. Ben yazdim. Ben onu seviyorum, onu ozluyorum, omur boylu hic unutamayacagimi

Тэр, тэр байхаа болих үед...

Image
Амьдрал их сонин л доо... Нэг л өдөр чиний дэргэд хэдэн сайхан найзууд чинь мишээгээд л байж байдаг хэрнээ өнөөх л нэг өдөр тэд бүгд хааччихсан юм гэмээр алга болчихдог. Би энд хаа нэгтээ ор сураггүй алга болох тухайд буюу бие махбодийн хувьд холдох, алга болохыг хэлээгүй. Гагцхүү бидний хамгийн ихээр итгэж, найдаж, хэзээд хамтдаа гэж зүрхэндээ үргэлж бодож явдаг байсан хүмүүс "зүрх сэтгэлээрээ" биднээс холдох, биднээс явахыг л хэлээд байна л даа. Найз залуу эсвэл найз охин ч юм уу ингэж салах нь бол энгийн үзэгдэл, байж болох зүйл юм шиг надад санагддаг байлаа. "Ганцаараа" үлдэж хоцрох хүртлээ шүү дээ... "Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй" - Яагаад заавал энэ үг үнэн байх ёстой юм бэ ч гэж цухалдмаар... Санаж байна... :( Тэдгээр хүмүүсийг үгүйлж байна. Гэхдээ өнөөдөр бол бидний хамтдаа байх, хамтдаа инээлдэж хөхрөлдөх, хамтдаа л бүхнийг гэдэг байсан цаг үе биш болж. Тэр бол зүгээр л авдранд хийгээд цоожлох ёстой хуучин