Жаргалтай өглөө..

Нэг их өглөө эрт босоод гэрээсээ гараад ажилдаа хагас цагийн өмнө ирлээ... Өчигдөр шөнийн гэр доторхи "маргаан"-ыг үл хайхран энэ л биеэ эртлэн босгож гараад мандсан нарны өөдөө харж нэг зогсоод "Би ч азтай юм аа" гэж хэлэн тэрүүхэндээ инээмсэглээд хорвоо дээр амьд яваадаа л баярлаж байлаа. Энэ орчлонд яах гэж төрсөн юм? Мэдээж амьд явах л гэж шүү дээ.. Нарны элч хацрыг минь дулааханаар илбэж байхад надад гуниглах шалтгаан юу байнам? Амьдралд юу эс тохиолдохов дээ... Муу сайныг үзэж л яваа хүмүүн төрөлхтөн чинь би шүү дээ. 

Үүрийн 7 цагт зам дагуу алхаж явахдаа яг л галзуу хүн шиг ганцаараа инээсээр ирэв. Яадаг юм, би дотроо жаргалтай байгаа юм чинь.... Чихэнд хамгийн дуртай дуу "Яг тэнд" яваад байхаар бүр л сэтгэлээ барьж ядах юм. Энэ дууг сонсохоор холын хол эрдмийн ном хөөсөн анд минь санагдаад хамтдаа наргиж цэнгэж, "элийрч" явсан үеээ бодоод яагаад ч юм надад инээмсэглэл авчирдаг. Бас дээрээс нь тэр нарны надад хайр найргүй тусаж байгааг ээ... Тэгээд ч би залуухан байна. Алхаад л юм бодоод л явж байхад надад нээрээ инээмсэглэхгүй байх шалтгаан үнэндээ мундсангүй. Амьд байна. Эрх чөлөөтэй байна. Хүссэн бүхнээ хийж чадах эрч хүч, ирээдүй өмнө минь байна. Залуу нас, зөв чөлөө. Хайртай гэр бүл, найз нөхөд. Хамгийн ихээр биширч, бахдаж, хайрлаж явдаг үеэлүүд минь. Амьдралын өмнө сөхрөх төдийд л тэд минь дэргэд байхаар юун сөхрөх битгий хэл доошоо бол тонгойх ч үгүй болчихдог. Хүн хүндээ урам зориг, эрч хүч хайрлана гэдэг юутай агуу зүйл гээч... 

За тэгээд, гэр орон авч яваа аж амьдрал, хамгийн гол нь ижийтэйгээ ярилцаж мөрөөдсөн "миний ирээдүй" тээээр тэнд гэрэлтээд намайг аажуухнаар даллах шиг... 

Амьдрал сайхаан. Би боддог юм. Хүн жаргалтай байх үеээ битгий үл тоомсорлоосой доо. Инээх үедээ чадлынхаа хэрээр хамаг биеэ чангартал инээж хөөрөлдөж, аливаа сайн сайхан бүхнийг хүсэж мөрөөдөж, амьдралд баярласан талархсанаа илэрхийлж, дотоод сэтгэлээ чагнаж, өөрийнхөө юу хүсэж буй түүндээ зүгээр л тэр хүн "амьд л яваа" болохоор тэр бүхнээ биелүүлж чадна гэдэгтээ итгэж яваасай. 

Надад энэ нийтлэлийг бичихэд нэг их бахдмаар, том, аймар гэмээр жаргалтай зүйл тохиолдоогүй л дээ. Жирийн л нэгэн өглөө зүгээр л эртхэн босч, цайгаа уугаад, ажилдаа эртхэн ирэх замдаа элдвийг тунгаан алхалж, амьдралд амьд яваадаа л би жаргалтай байсан юм аа... 


Өнөөдрийн сонсох дуу "ЯГ ТЭНД" 

https://www.youtube.com/watch?v=YkdkX6_3iGI

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes