~ Эргээд ирсэн анхны хайртад ~

Санаж байна уу?
Сайхан гэсэн бүсгүйтэй чинь
Сартай шөнөөр ганцаардаж би чамайг орхисон
Санаандаа ч бахдамгүй хайртай байснаа ойлгосон

Хайртай байж явуулах тийм хэцүү байдгийг
Хагацлын ирмэг дээр зогсож байхдаа би ухаарсан

Явуулсан би чамайг, үлдээсэн
Янаг амрагтай чинь хамт, бүгдийг нь
Яагаад гэдэгтээ хариулт ч авч чадалгүй
Яваад өгөхдөө надад лав сайхан байгаагүй

Чамд би дурлахдаа гэнэн байсан байх
Чамаас өөр хэнийг ч үзээд тоогоогүй байх
Чамаас авсан шархаа өвөртлөөд урагш тэмүүлэхдээ
"Чи" гэдэг үгийг зүрхнээсээ би авч хаясан

Дурсамжийг би дурсаж л явахаас биш
Дутуу орхисон гээд дүүргэхийг хүсэхгүй
Дуу шүлгэндээ л чамайг магтахаас биш
Дурлаж явсан гээд одоо би хайрлахгүй

Энэ олон жил чиний
Намайг үзэн ядах сэтгэл чинь хааччихав
Эргэж учирахгүй гэсэн хорвоод
Надаас хол явах байсан чинь яав
Эргээд ирнэ гэнээ ?
Инээд хүргээд байгаарай
Эмтэлж сэтгэлийн нулимсыг минь барчихаад
Итгэлтэйгээр өмнө минь гарч ирээд үзээрэй.....

Хайрлаж явсан сэтгэлээ
Хатуу болгохыг би хүсэхгүй
Хоёр дахь боломж гэсэн үү?
Хүнд ганц л зүрх байдаг юм
Хаашдаа л зөвхөн надад гэв үү?
Хоёрдсон сэтгэл ахиж урвадаг юм

Чамайг би хайрласан
Чадлынхаа хэрээр үзэж бас ядсан
Чамин биш ч амьдрал минь гэгээлэг байна
Чамаар дутахгүй саруулхан байна

Ганцаараа гээд чи надад хэрэггүй
Гацчихлаа гээд чамаар би дутахгүй
Ганган хээнцэр эрвээхийн сүүдэр би биш
Ганхаж гунхсан гэрлийн туяа бас би биш.....


Comments

  1. ymar lag ym be yruu nairagch ym bnashd

    ReplyDelete
    Replies
    1. Oo yaruu nairagch n ch haashaa iin hehe, thanks anyway :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан