Одоо хангалттай!

Бичихгүй бол хэцүү байна.
Зүрх сэтгэл шимширээд байна.
Тэвчиж чадахгүй нь...
Цаашаа би энэ хэвээрээ явж чадахгүй
Энэ бүхнийг тэсэж давахгүй нь.
Надад хэцүү байна.
Боож үхмээр санагдаж байна.

Өдөр бүр ЯАГААД гэдэг асуултыг өөрөөсөө, бусдаас, бодит агаад хийсвэр ертөнцөөс асуухаас залхаж байна.
Одоо би тайван баймаар байна.
Өнөөдрийг хүртэл үзэж, туулсан минь надад хангалттай.

Болохгүй гэсэн бүхнийг болгох гэж өдийг хүртэл хичээсэн.
Би ч гэсэн зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн.
Бусдыг гэсээр өнөөдөр өөрөөсөө би залхаж байна.
Хайр, үзэн ядалт хоёрыг хослуулж биш дангаар нь хайрыг амталмаар байна.
Надад цаашид үзэн ядалт, уур хилэн, бухимдал, гадуурхал, үл ойлголцол хэрэггүй, зүгээр л одоо болиод өг, гуйж байна.

Ингэж бичихгүй бол өөрийгөө газар булчихмаар санагдаад байна.
Хэн ч миний энэ шаналалыг ойлгохгүй, чимээгүйхэн дотроо өвдөхөөс цаашид залхаж байна.
Дотроо гунигаа нууж, гаднаа инээмсэглэлээ гаргах гэж хичээж байна би.

Юманд хэмжээ хязгаар гэж байдаг шиг одоо болоо.
Одоо надад хэрэггүй ээ, зүгээр л боличихооч
Би гуйж үзсэн, үзэн ядсан, уурласан, өөрийгөө өвтгөсөн, өрөөлийг ч өвтгөсөн.
Бурханаас би гуйсан, чөтгөртэй хамт бас хараасан.

ОДОО ЗҮГЭЭР Л БОЛИОД ӨГ, ХАНГАЛТТАЙ. НАДАД ХЭЦҮҮ БАЙНА! :(

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes