Posts

Showing posts from February, 2016

"Ийм хайр байдаг л юм байна"

Ирээд буцдаг хайр гэж байдаг юм байна Ирэх ирэхдээ илчээ ү лдээчихдэг гал х ү н гэж байх юм З ө р өө д ө нг ө рд ө г хайр гэж байдаг юм байна З ө р ө х з ө р ө хд өө хураа буулгачихдаг хур х ү н гэж байх юм Бас,   Алсраад хоцордог сэтгэл гэж байдаг юм байна Алсрах алсрахдаа з ү рхээ алдчихдаг азг ү й х ү н гэж байх юм аа.  

"Танихгүй болох нь ээ"

Хором хором хормоор Чамайг би мэдэхг ү й болох нь ээ Цаг цаг цагаар Царайг чинь би мартах болох нь ээ Ө д ө р ө д ө р ө др өө р Өө рийг чинь би санахг ү й болох нь ээ Аяс аяс аясаар Таныг би танихг ү й болох нь ээ.  

Яагаад гэж асуу...

Image
Яагаад гэж асуу Янаг хайрт нь чамдаа хэлээд өгье Ядарсан сэтгэлээ чамгүйгээр Яаж даах вэ гэхээс Яавч зүрх минь тайван цохилохгүй байна Ямар их санаж байгаагаа хэлж зүрхлэхгүй байна Юу болсон бэ гэж асуу Юунд чинь ч юм чамдаа би хоргодоод Юу хэлэхээ мэдэхгүй чамдаа би туниж байна Яагаад гэж надаасаа асуу Яруухан бас дарууханаар хэлээд өгье Янаг уруулыг чинь санахдаа Янзаган эрх охин чамайг үгүйлж байна Явах гэхэд чинь Явуулмааргүй, сэтгэлээрээ би тушиж байна...

Өөртөө урам хугарах тэр мөч...

Image
Өөрөө өөртөө урам хугарах энэ мөч Өрөөлийг гомдоохоос ч илүү өр өвтгөнө Өмнө нь би баяртай байсан, инээж дуулж бас хөөрч Өвдөж бас шаналж, энэлж үзсэн...гэхдээ Өөртөө ингэж ихээр урам хугарч байсангүй ээ, үнэндээ Өргөс цээжинд минь зоогдчих гээд Өөрийгөө би яах ийхээ мэдэхгүй сууна Хутга, сэлэм, жад, буу гээд л Хүний амьдралд аймшигтай зүйлс зөндөө Хуруугаа зүсэж, тархиндаа чиглүүлж мэдэх Хачин аймар зүйл гэдэг нь ч үнэн Гэхдээ байна аа, тэр бүхнийг аюултай гэдгийг Гэнэн жаахан хүүхдээс настан хүртэл мэддэг, ойлгодог Гэхдээ хүний сэтгэлд аймар мэдрэмжүүдийг төрүүлэхүйц Гэм нүгэл, урам хугаралт, айдас хүйдэс, үл итгэлцэл, үгний хатуу Гээд илүү аймшигтай "үл үзэгдэгчид" үнэндээ байдаг гэдгийг Тэр бүр бид мэдэрдэггүй юм шиг. Урам чинь хугарваас Урагшаа алхах итгэл чамд үгүй болно Уур хилэн чинь дүүрч багтарваас Ухаанаа алдаж биеэ чи мэдрэхээ байна Айж чичирч, ганцаардваас Атга зүрх чинь цээжнээсээ гараад ирэх шиг хоосорно Итгэлээ хэн нэгэнд алдахын цагт

"Намрын өнгөнд гунигаа би нуух дуртай"

Image
Намайг гээд ирсэн Намрын цагт би дуртай Налгар шар тэрлэгээрээ нөмөрсөн Намар гэдэг талд би дуртай Намайг чамтай учруулсан болохоор ч би дуртай Надад чамайг дурлуулсан болохоор ч би дуртай Намрын гуравхан сар Нуугдаж тоглосон тэр л үеүүд Намайг чамд дурсган бодогдуулах Намар намрын намраас өнгөрсөн намарт л би дуртай Нинжин сэтгэлээ би Намрын бодлоор дүүргэж Нуусан гунигаа би Намрын өнгөнд шингээх дуртай Намар, өвөл, хавар, зунаас илүү Намайг намар л илүү сайн нууж чадах шиг Нас, жин, цаг хугацаанаас илүү Намрын өнгөнд л би улам ихээр татагдах шиг... Нулимсныхаа дээжийг өнгөрсөн намарт л өргөсөн шиг Намайг өнгөрсөн намар ивээж байгаасай Нас дарсан он жилээ өнгөрсөн намарт л мартсан шиг Намайг өнгөрсөн намар л санаж дурсаасай Намартаа би дурлахгүй байхын аргагүй Намрынхаа өнгөнд бас хууртахгүй байхын аргагүй ээ Намраа би үгүйлэхгүй байхын эцэсгүй Намрынхаа өнгөнд үгүйрэхгүй байхын эцэс бас үгүй ээ... Намар намрынхаа өнгөнд л

Хэзээ ч уулзаж байгаагүй "Миний өвөө"

Энэ жилийн цагаан сараар жил бүрийн уламжлал ёсоороо хөгшин өвөө эмээ хоёр дээрээ очиж золгох гээд Шиний нэгний өглөө 300 км-ын холын замд гэр бүлээрээ гарав. Гэртээ үлдээд хотод шинэлэх аядангаа болж болох л байсан л даа. Гэхдээ ингэж явах аяллын эцсийн шийдвэр гаргах тэр мөч эцсийн эцэст над дээр ирдэг юм байна. Тэгээд би бодлоо... "Эмнэлэгт хэвтэж байгааг ч хэлэх үү, ийш тийшээ ер явмааргүй санагдаад, зүгээр л нэг нүхэнд хоргодоод үлдмээр санагдсан боловч сураг дуулахнээ хэдий бүх хүүхдүүд ач зээ нар нь цугларсан ч том охиноо харуулдаад хүлээгээд л сууна гэнэ. Тэгээд бодлоо: Миний ганц өвөө эмээ хоёр том охиноо хэдэн ач зээ нартай нь хүлээгээд л, харуулдаад л суугаа даа... Зайлуул, бид л тэднийгээ гэхгүй юм бол өөр хэн тэднийг минь гэх вэ дээ... Тэгээд ч миний сэтгэл санаагаар хямарсан, ганцаараа баймаар байгаа тэр хүсэл эх, эцэг хүн үрээ харах гэсэн хүслийг яаж гүйцэх юм бэ? Явъя гэж хэлээд л ээж аав ах эгчийгээ уриалчихав. Айлын эрх охин шиг, хөршийн эрх муу

Тэр тэнд...

Чамайг энд ганцаар суухад чинь Тэр түүнтэйгээ тэнд олуулаа бужигнана Чамайг түүнийг л бодон шаналж суухад чинь Тэр түүнрүүгээ л харан сэтгэлээ баясгана Чи энд "хайр" гэж гуниглаж байхад Тэр тэнд "амьдрал" хэмээн цэцэрхэнэ Чи энд түүнийг л мөрөөдөн хэвтэж байхад Тэр тэнд түүнийгээ л тэврэн эрхлүүлнэ Чи энд ганцаараа Тэр харин тэнд хоёулаа Чи энд дангаараа Тэр харин тэнд хосоороо Хувь тавилан Зурсан зураг Хоёрыг салгах биш нийлүүлэх байлтай Хосгүй хайр Зуурдын дурлал Энд л хүрээд жаргах учиртай.

Seni sevmekten hic korkmuyorum!

Image
"O kadar cok seviyorum ki seni sevmeyi... Yalnizca "Sen" oldugun icin hayatimda kendimi bile seviyorum..." Yine de korkmuyorum seni sevmekten... P.S: SENI SEVIYORUM <3

Аххх, Истанбул...

Image
Nasilsin? Nasil gittin? Rahat misin? artik Istanbul'da? гээд Эмрэ Аядин хэмээх Туркийн нэлээд алдартай поп дуучны дуулсан дуу байдаг. Энэ дууг сонсох дуртай, гэхдээ дууных нь үгнээс "Истанбулд яажшуухан байна даа" гэх утга агуулсан энэ мөрөнд ЯАГААД Ч ЮМ маш их дуртай. Турк орон, миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болон үлдэж хоцорсон. Хэнтэй ч маргашгүй, дурсамж дүүрэн, адал явдлаар бялхсан, инээд хөөрөөр гэрэлтсэн үеүүдээ хэзээ ч мартамгүй... Гэхдээ л хүүхэд байж дээ, энэ орны хамгийн сайхан хотын зөвхөн онгоцны буудлын үүдэнд хөл тавьж үзсэн би өөр юуг ч үзэж чадаагүй эх оронлуугаа яг л хэн нэгэнд хөөгдсөн мэт яваад ирсэнсэн. Би хөөгдөж байсаан... Яг үнэндээ бол нэг зүйлд хөөгдөж байсан. Гэхдээ л Истанбулд түрхэн зуур саатаад дээшээ тэнгэр өөд хараад нэг сайхан амьсгал аваад тайвширчихаж болох л байсан. Анхнаасаа Анкара биш, Истанбулыг сонгох ёстой байсан. Анхнаасаа л надад 2 биш 1 л сонголт байсансан бол... Хүн гэхдээ ухаанаар дүүрсэн тэнэг амь