Яагаад гэж асуу...



Яагаад гэж асуу
Янаг хайрт нь чамдаа хэлээд өгье
Ядарсан сэтгэлээ чамгүйгээр
Яаж даах вэ гэхээс
Яавч зүрх минь тайван цохилохгүй байна
Ямар их санаж байгаагаа хэлж зүрхлэхгүй байна

Юу болсон бэ гэж асуу
Юунд чинь ч юм чамдаа би хоргодоод
Юу хэлэхээ мэдэхгүй чамдаа би туниж байна
Яагаад гэж надаасаа асуу
Яруухан бас дарууханаар хэлээд өгье
Янаг уруулыг чинь санахдаа
Янзаган эрх охин чамайг үгүйлж байна
Явах гэхэд чинь
Явуулмааргүй, сэтгэлээрээ би тушиж байна...



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан