Тэр тэнд...

Чамайг энд ганцаар суухад чинь
Тэр түүнтэйгээ тэнд олуулаа бужигнана
Чамайг түүнийг л бодон шаналж суухад чинь
Тэр түүнрүүгээ л харан сэтгэлээ баясгана
Чи энд "хайр" гэж гуниглаж байхад
Тэр тэнд "амьдрал" хэмээн цэцэрхэнэ
Чи энд түүнийг л мөрөөдөн хэвтэж байхад
Тэр тэнд түүнийгээ л тэврэн эрхлүүлнэ

Чи энд ганцаараа
Тэр харин тэнд хоёулаа
Чи энд дангаараа
Тэр харин тэнд хосоороо

Хувь тавилан
Зурсан зураг
Хоёрыг салгах биш нийлүүлэх байлтай

Хосгүй хайр
Зуурдын дурлал
Энд л хүрээд жаргах учиртай.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes