"Намрын өнгөнд гунигаа би нуух дуртай"

Намайг гээд ирсэн
Намрын цагт би дуртай
Налгар шар тэрлэгээрээ нөмөрсөн
Намар гэдэг талд би дуртай




Намайг чамтай учруулсан болохоор ч би дуртай
Надад чамайг дурлуулсан болохоор ч би дуртай
Намрын гуравхан сар
Нуугдаж тоглосон тэр л үеүүд
Намайг чамд дурсган бодогдуулах
Намар намрын намраас өнгөрсөн намарт л би дуртай
Нинжин сэтгэлээ би
Намрын бодлоор дүүргэж
Нуусан гунигаа би
Намрын өнгөнд шингээх дуртай







Намар, өвөл, хавар, зунаас илүү
Намайг намар л илүү сайн нууж чадах шиг
Нас, жин, цаг хугацаанаас илүү
Намрын өнгөнд л би улам ихээр татагдах шиг...



Нулимсныхаа дээжийг өнгөрсөн намарт л өргөсөн шиг
Намайг өнгөрсөн намар ивээж байгаасай
Нас дарсан он жилээ өнгөрсөн намарт л мартсан шиг
Намайг өнгөрсөн намар л санаж дурсаасай






Намартаа би дурлахгүй байхын аргагүй
Намрынхаа өнгөнд бас хууртахгүй байхын аргагүй ээ
Намраа би үгүйлэхгүй байхын эцэсгүй
Намрынхаа өнгөнд үгүйрэхгүй байхын эцэс бас үгүй ээ...



Намар намрынхаа өнгөнд л би
Гунигаа нуух дуртай
Нас насныхаа хорин дөрөвт л би
Гэнэн дурлалаа нуух дуртай.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан