"Ийм хайр байдаг л юм байна"

Ирээд буцдаг хайр гэж байдаг юм байна
Ирэх ирэхдээ илчээ үлдээчихдэг гал хүн гэж байх юм

Зөрөөд өнгөрдөг хайр гэж байдаг юм байна
Зөрөх зөрөхдөө хураа буулгачихдаг хур хүн гэж байх юм

Бас, 
Алсраад хоцордог сэтгэл гэж байдаг юм байна
Алсрах алсрахдаа зүрхээ алдчихдаг азгүй хүн гэж байх юм аа. 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан