Posts

Ямар кофе уувал сэргэж Ямар хүнтэй суувал жаргах юм бол доо...

Image
Цайны цаг. Хэн ч байхгүй хүнгүй оффис. Хоолоо идчихсэн. Харин одоо нэг сайхан амттай боргол олоод уучихвал...үдээс хойшоо ажил их аятайхан урсчих гээд байгаа санагдана. Бодолдоо ойр хавийн хөөрхөн хөөрхөн кофе шопуудыг нэг нэгээр нь бодож, хаанаас нь яг аль төрлийн кофег нь уувал энэ бие, сэтгэл бүрэн сэргэж, нозоорохгүй, залхахгүй, эрч хүчтэй мэдрэмж авах юм бол гэдэг хөнгөхөн бодлын араас -Ер нь ямар хүнтэй суувал энэ бие, сэтгэл жаргах юм бол гэсэн хүндхэн бодол өөрийн эрхгүй орж ирэв. , Кофе тийм ч хямдхан уух зүйл биш. Кофе шиг кофег уусан шиг уухын тулд маш олон судалгааг хийх хэрэгтэй. Үнэ, амт, хэлбэр дүрс, төрлөөс гадна хамгийн чухал нь БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНД-д нөлөөлөх байдал нь илүү чухал. Түүн шиг, ганц олдох амьдралдаа гарцаагүй гэсэн нэгэнтэйгээ амьдрахын тулд бас л маш олон судалгааг хийх хэрэгтэй. Тэгээд тэр хүн нь СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД-д эерэг нөлөөтэй хүн байх ёстой.  Энэ түмэн бодлууд хөвөрч хөвөр адаг сүүлд нь "-ер нь кофе уухгүй байсан ч болно, хүнтэй суухгүй байс...

In the Bloom Before the Break

You spoke like healing, soft and slow, Like a pink rose starting to grow In the bloom before the break— A fragile love I didn’t fake. I was just about to fly, Touch the stars, kiss the sky. You gave me wings then took the light, Left me falling through the night. I’d thank you for what hope it brings, But I never knew you’d cut my wings. You bloomed in me like something true, But petals fall—they always do. The rose you gave turned into thorn, And I was bleeding, barely warned. You gave me dreams then clipped the strings— Now I’m learning how to sing Without your gift, without your wings. You said you’d catch me on the rebound, But you were the fall, no safety found. Thought we were crashing into love, Not a ghost I couldn’t rise above.

Жаргаж урссан нулимс

Image
Өнөөдөр бие халаалтын дасгал хийсний дараа иог хийв. Иогын төгсгөлд багш маань нэг монгол киноны байх аа намуухан ая тавиад багшийн хэлэхийг анхааралтай сонсоод нүдээ аниад бясалгаарай гэв.  Их гоё уянгалаг, цээлхэн хоолойгоороо - Өөрийгөө хайрлъя, өнөөдрийн энд, өдийг хүртэл хичээж, зүтгэж, явж ирсэн өөртөө талархъя гээд л багшийг хэлэнгүүт миний муу хоёр нүдний нулимс бөнжигнөтөл урсаж гарав. Арчиж санд мэнд болох гэснээ багшийн хэлж буйг сонсолгүй өнгөрөөчих юм шиг санагдаад анхааралтай сонсох гээд эрчээ аван урсаж буй нулимсандаа түүртсэнгүй. Урсаад л байна, урсаад л байна. Яагаад ч юм зөнгөөр нь тайвнаар жаргалтайгаар урсгах ёстой юм шиг мэдрэмж төрөв. Өөрийгөө хоёр гараараа тэвэрмээр санагдаж, багшийн хэлж буй үг анир бүрт би баярлах талархахыг бүх биеийн хэсгээрээ мэдэрч тайтгарч бас бялхаж байв. Нэг зүйлийг анзаарав. Нулимсаа би ямар жаргалтай гэгч нь урсгана вэ? Хоёр хацар даган ямар ч саадгүй, эрх чөлөөг эдлэн эдлэн урсаж буй тэр долгиолох нь хүртэл нүдний өмнө хязгааргүй...

Ээжийгээ уучлаарай

Өнчиний зовлон үзээгүй би  Өөрөө дэндүү жаргалтай өсөж  Үрийнхээ өмнө өөрөөсөө ичнэ Үг ч гарахгүй өөрийгөө зэмлэнэ. Аз жаргал бэлэглэсэн гэж Аав чинь ихэд баярласансан Анхны үр мин гэсээр Аав чинь чамайг тэвэрсэнсэн... Холдоод одчихдог сэтгэлийг яалтай Хайгаад олддоггүй итгэлийг яалтай Хуураад мэхэлчихдэг занг яалтай Хүний хүнд дурласан түүнийг яалтай Эмэгтэй хүнд чадлаа гайхуулагч Эр хүний занг яалтай Эхнэр хүүхдээ уландаа гишгэсэн Эрлэгтээ мордсон хүчирхийллийг нь яалтай Айж ичсэн ээж нь  Аргагүй эрхэнд явсансан Амьдралыг ойлгоод ирэхээрээ Арчаагүй ээжийгээ ойлгоосой... Амьдрал бэлэглэсэн гэж бардаж явахдаа Аавгүй амьдралыг үзүүлчихлээ, охиндоо Аав минь хаачсын гэж асуухдаа Алаг нүдэнд чинь гуниг төрүүлчихлээ, чамд Буруудаж унаж явсан ч Болсон гэж боддог шүү, тэр хүнгүйгээр Болгоно бүтээнэ гэж яваа ч  Багтарч цархирмаар санагддаг шүү, чамгүй үед... Бид 3 https://youtu.be/JtecXSnetGM

"Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа"

Нэг л мэдэхэд төөрчихсөн... Нэрээ ч мартах шахам бүдгэрч эхэлсэн Нэг л өглөө сэрээд бодсон Надад нээрэн нэг зүйл байдаг шүү гэж Бичдэг байсан, бодоод л бичээд л... Би түүнийг санахдаа магадгүй мартахдаа хүртэл Бичдэг байсан, бичээд л санаад л... Тэд хэн ч бай, бүгд л миний өнгөрсөн Тэртээ тэргүй бэхээр минь дүрслэгдэж хуудсанд минь үлдсэн Тэнэглэл энхрийлэл хоёроо ч бас хамтад нь үлдээчихсэн Амьдрал хамгийн хоржоонтой нь Алдахаа алдаж онохоо онож унасан ч Ахиад л хөл дээрээ босоод л ирдэг "Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа" Гэж тэр зүгээр ч нэг хэлээгүй байх Гэтэл миний байж байгаа царай.... Хамгийн анхны сэтгэлийн шарх Хамгийн том байсан ч Амьдрах урам зориг, итгэл найдварыг гуравхан үгээр  Атганд сийлсэн чигээрээ цээжинд шивнэчихсэн...

Хамгийн өрөвдөлтэй бас ганцаарахнаа...

Image
Хэзээ ч өрөвдөлтэй байгаагүйгээрээ туйлдаж Хэнээс ч юм гараа сунгахыг нь хүлээхдээ Хэн нэгэн намайг эндээс гаргаж авна гэж Хэлтгий заяаныхаа гүнд найдаж байсан Би ядарч байна, цөхөрч байна Босож зогссон ч уначих гээд байна Би залхаж байна, шантарч байна Бүдрээд өндийсөн ч гундчих гээд байна Сэтгэлийн үзүүрт сайхан хайрыг мөрөөднө Итгэлийн мухарт ганцаараа байхыг хүснэ Хүнээр гэрэлтэж цалгих хорвоод Хүслээ дааж дийлэхгүйгээр шархалсан байна Хүйтэн хөндий хайранд дулаацах гэж хичээхдээ Хэлтэрхий байсан ч хайлахгүйгээр хөлдсөн байна Өөртөө ч итгэх итгэл үгүй болж Өрөөлийг багтаах зайгүй болж  Өнөөдөр яах гэж амьдарч байгаагаа ч  Өөрөө ч би ойлгохоо байж... Хэдхэн жилийн өмнө  Хэний ч өмнө бардамнан явсан Хөгжилтэй, цоглог, дэлбээгээ нээх шиг цэцэг  Хоёр, гуравхан жилийн ган, зудыг тэссэнгүй үхэж Гэхдээ хэнд ч гомдохгүй, бас зүхэхгүй юм Гэсэхийг хүсэхгүй байгаа нь тэр үү Ганцаараа л ирсэн шигээ буцах гэж Гараг он жилүүдийг тоолон суух нь энэ үү Бүхнээс холдож, бусдаас ту...

Сэтгэлд үлдсэн үгс...

Бүх зүйл яг тэр цэгт тулж ирсэн мэт Бүтнэ болно гэсэн бүхэн замхран үгүйрч Бүлээн халуухан бүхэн хөрч хайрах болсон Бүтэн бие минь сэтгэлээ аваад чамаас холдсон Гэрэл цухуйх бүрт гүйгээд очдог тэнэг байсан Гэнэт л чи надаас залхаад яваад өгсөн Дэргэдээ тарчилж ядсан биеийг минь үгүйсгэсэн Духан дээр минь үнсэхдээ өгсөн амлалтаа үгүй хийсэн Даагаагүй чиний давхар явдлыг Дасаагүй чиний хүйтэн харцанд... Биеэ хувааж сэтгэлээ чамд хадгалж чадсан ч Би чамайг дэргэдээсээ алдчихсан Бүхнээ зориулж буцааж хайр нэхээгүй ч Бусдаас чи хайрыг хүсэж байсан... Өөртөө ч итгэж байгаагүйгээрээ Өрөөлөөс өрсөж чамд найдсан Өөрт минь ирэх энэ уй гашууг Өөрөөс чинь би олж авсан... Халуухан жаргал бүлээхэн амьдралыг надад амлаж Хаа сайгүй тэнүүчлэх сэтгэлийг минь чи эзэгнэсэн Харах нүдээ би түүгээр чинь боочихоод Хаашаа гишгэхээ мэдэхгүй тэндээ зогсчихсон Амьдрал тэр чигтээ сонголт байсныг мэдээгүй би Анх учрахдаа сүүлчийн сонголтоороо чамайг сийлсэн Арчаагүй амьдралыг чинь аврах гишг...

Чи хэн байсан юм бэ?

Нүдэнд дулаахан Надаас нэлээн ах Нүүрэмгий гэхдээ төлөв даруу Нүдээрээ инээхээрээ хөөрхөн... Эелдэг дөлгөөхөн Эрч хүчтэй бас хөгжилтэй Энэ хорвоод учирч үзээгүй Энгийн гэхдээ тансаг хүн... Мэдлэг оюунаа тэлсэн Миний мэдэх ухаантан Мөрөөдөл зорилгоо нэвт харсан Мөдхөн түүндээ хүрчих хүчтэн Хайр дурлалыг эзэрхийлэгч Хамаг бүхнээ надад зориулагч Хачин ихээр эрхлүүлж Хаа ч байгаагүй сэтгэлээр хайрласан... Үлдсэн амьдралын минь тулгын чулуу Үзээгүй зовлонгийн зангилааг тайлагч Үнэн мөнийг хамтдаа эрэлхийлэгч Үхэж дуустал гараас минь үл тавих хань... Энэ бол миний мэдэх ЧИ Эртээдийн тэр цагт миний таньсан ЧИ Эгэл жирийн амьдралын минь гэрэл гэгээ Энэ цээжинд багтах зүрхний минь тал.... Гуч биш гуравхан жил л хангалттай байж Гунигаар нуусан цэвдэг сэтгэлээ надад нээхэд Гэргий биш хамтран амьдрагч л байж Гэрт чинь охин та хоёрыг халамжлан суухдаа... Үлдсэн залуу нас, байдаг гоо үзэсгэлэнгээ Үнэхээр чамд л зориулах гээд Үлдээж ирсэн юм шүү, буруу бүхнийг Үгүйсгэж байсан юм шүү, алдаа бүрийг чин...

Амьдралын тухай бодол

Хүн...гэх гуравхан үсэгтэй үгийг Хорвоо даахаа болихоороо аваад явчихдаг юм шиг Хөрст дэлхийд мөрөө үлдээхдээ Хүний өмнөөс гишгэдэг юм шиг.... Бодохоор ихэд энгийн Буцаад л одох орчлон шүү дээ Буруу ч зөв ч хүний л амьдрал Бидэнтэй бидэнгүй төгсдөг орчлон шүү дээ Тэр хорвоод ирэхдээ чангаар уйлж, буцахдаа мэдэхгүй Төрөх ганцхан жим харин үхэх олон салаа байдаг болохоор Түүний дунд дөнгөн данган амьдрахдаа Төлөөс золиосондоо тээглэчихдэг юм шиг... Биднийг амьд явахад бахдалтай нь инээж, бадрангуй нь үзэн ядна Биднийг алс одоход байхгүй нь ирж, байсан нь уйлна... Хэнд ч нотлох шаардлагагүй амьдрал минь Хэдийд ч бөхөж болох лааны тусгал минь... Амьдраад яах юм гэж ирсэн замруугаа өнгийхдөө Алаг хорвоог гэрэлтүүлэхээ тэд мартчихдаг Утга учрыг хайсаар насыг барахдаа Урдах тусгалаа олж хардаггүй нь харамсалтай...

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Image
Таныг өндийхөд цэлмэж байсан тэнгэр Таныгаа алдахад мэгшин уйллаа Таныг унахад бүүдийж байсан тэнгэр Таныгаа алдахад агсран цутгалаа... Хорвоод юу дутсан болоод Хосгүй нэгнээс нь аваад явчихдаг юм бол Хүмүүн бид юугаар илүүдсэн болоод Хүсээгүй нэгнээ өгөөд явуулчихдаг юм бол... Нүдээр үзэж, чихээр сонссон ч Нууцхан гунигт мэнд л юм шиг санагалзана Нэгийг бодож нөгөөг тунгаасан ч Нэхэж л таныгаа үгүйлэн дурсана... Эрт ч юм уу хожим ч юм уу Эргэж ирэхгүйгээр яваад л өглөө, Та минь Энд ч юм уу тэнд ч юм уу Эргэн дуурсах нэрээ л мөнхөллөө, Та минь Ургах наран манддагаараа мандав ч Урдаас угтах зам мөр нь зурайв ч Үүлс нь мэгшиж уулс нь бөхийлөө Үрс нь уйлж үндэс нь тасарлаа...  Гунирхсан сэтгэлээ илэрхийлж чадахгүй Гуравхан үгэнд багтаах гэж үзлээ Баярласан сэтгэлээ илэрхийлж байсан ч "Баяртай" гэж л хэлж л чадсангүй дээ...  #20190517 🙏

Уйлахгүй л бол...

Заримдаа мэдэх үү, уйлахгүй л бол болдоггүйг минь Зүсэж хэлсэн үг, зүхэж харсан харц чинь бодогдоод Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг Зөвхөн намайг хайрлаж, надад дурласан сэтгэл чинь Зөрөх төдийд өөр нэгэнд алдарсныг бодохоор Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг Чи мэдэх үү? Хүмүүс хэлнэ битгий гунигла гэж Хүслээр болдог бол чамайг би танидаггүй болохсон Хүмүүс намайг харна өрөвдөлтэй юм гэж Хагацлаар болдог бол чамтай би таарахгүй явахсан Хүчтэй бай гэж урамшуулж намайг загнана Хүнийх болсон чамайг бодохоор Хүч битгий хэл үг ч надаас гардаггүй Хүнийг битгий хэл өөрийгөө ч бодохыг хүсдэггүй Гомдол нэртэй мартаагүй миний сэтгэл Гуравхан үгний дайтай уйлчихдаг Би чамайг хайрласан он жилүүд "Би 2 дууссан" гэхээр замхарчихдаг... Надад өгсөн шархны чинь хөндүүр Нүдэнд минь тороод аргаад байдаг болохоор Сэтгэлээс чинь ирсэн сэлэмний үзүүр Цээжинд минь очоод хатгаад байдаг болохоор Би уйлчихдаг юм... Болно, бүтнэ гэж хувь заяаг минь сөрчихөөд Буудаллах төдийд замдаа гээчихдэ...

Хайртай байсан шүү...

Хэзээ нэг өдөр Хэн ч намайг сонсохгүй Хэн ч намайг харахгүй Холын хол очиж байгаад Хамаг байдгаараа хашгарна "Хайртай байсан шүү" гэж... Хэлээд, өнгөрсөнөө би орхино Хувь тавилантайгаа эвлэрч Хүмүүн жамаараа цааш явна Хүссэн зорьсонлуугаа тэмүүлнэ Алс хол очоод Амраг хайрын дуулийг мартана Ахиж хэнд ч ингэж дурлахгүйгээр Амьдралд зөвхөн зорилгодоо зүтгэнэ Одоо хэн ч миний сэтгэлийг Ордонд хөдөлгөсөн шиг хөдөлгөхгүй Олон залуус дундаас Онцгойрч хайрласан шиг хайрлахгүй Надад өгсөн бүхэнд чинь БАЯРЛАЛАА Надад мэдрүүлсэн болгонд чинь ШАНАЛЛАА Хэзээ ч тасрахгүй хүйн холбоогоороо Хэн нэгнээ ахиж хайрлахгүй юм шиг амьдаръя Харин чи намайг сэвтүүлсэн шигээ Хүний охин үрийг ахиж битгий гомдоогоорой Насан туршдаа гэдэг үгийг Нартад чамтай л аялахыг хүссэн Надад чамд өгөх үнэнч сэтгэл минь л байсан юм шүү Надаас холдсон хүйтэн сэтгэл чинь л балласан юм шүү Чамайг минь надаас хэн Ийм хол аваад явсаныг мэдэхийг хүсэхгүй Чи надад яагаад Ингэж хатуурхах болсоныг ойлгохыг хүсэхгүй Өөртөө ба...

Эх хүн болжээ би.

Image
Ээжийн бүүвэйн дуу аялж Энгэрээс минь сүү дусалж Амьдрах утга учир улам тодорч Алаг нүдэн өөдөөс гэмгүйхэн ширтээд... Ай, би чинь эх хүн болжээ... Бүтэн нойрсдог байсан нойр хугасарч Бүлээн цайны амсар зуух боллоо "Би" гэдэг байсан танхил охин "Бид" болж бүл нэмлээ Би, эх хүн болжээ... "Ээжээ" гэж дуудаж явсан Эрхэлж аяагласан хүүхэд нас "Ээж нь" гэж шивнэж эхэлсэн Энхрий үрийн минь хүүхэд насаар солигдож Эх хүн болжээ би... Эх хүн болсон ч Ээждээ би мартагдаагүй Эх хүн болсон ч Эцэгтээ би үгүйлэгдсээр... 2020.04.10

"Тэр"

Image
Дураараа би дураараа Гэхдээ аавын гэрт, ээжийн энгэрт Дассаан би дассан Дэггүй хүүхэд насны аалиндаа.... Мэдэх нэг нь инээмсэглэнэ Таних нэг нь тэвэрч авна Холын зорилготой Ойрын зүтгэлтэй Олноос онцгойгүй Огтоос бардамгүй Ийм л байсан охин Иймээрээ л яваа эмэгтэй Инээд гуинг нь харагдахгүй Итгэл сэтгэл нь мэдэгдэхгүй Эргээд уулзах нүүргүй Элэг хөшмөөр хошин нийгэмд Энэ бие минь нийгэмшиж буй Алдаж эндэхийн үзүүрт Ахаасаа түшиж боссон Асгарч уйлахын цагт Аавыгаа налж хайлсан Аргагүй шаналхын үед Ижийгээ тэвэрч тайтгарсан Эгэл жирийн охин Энэ л нийгмийн бүтээгдэхүүн. (2019 оны зун. АНУ - Калифорни муж. Санта Моника далайн эрэг) 2020.04.10

"Хайр өвтгөдөг"

Image
Хаанаас ч юм нэгэн самбар дээр Хайр өвтгөдөггүй гэсэн байхыг хараад Харин ч өвтгөж байна Хэцүү байна "надад" гэж өөртөө шивнэв. Хаана хэн хэнийг яаж хайрлахаараа Хажуудах нь өвддөггүй юм бол гэж Хачин ихээр гайхан дэмий л дотроо Хавь ойрын хүмүүсийг бодон эргэцүүлэв. Үхтэл хайртай гээд байсан хүн чинь Үгийн үзүүрээр хатгаж байхыг үзсэн үү Үнэндээ бүх зүйл дөнгөж шинээр эхэлж байхад Үлдсэн амьдрал чинь дуусч байгааг мэдэрч байсан уу Энэ хүнтэй л жаргана гэж бодон явсан чинь Эргэцүүлэх нэг өдөр ирж байсан уу Энд л би байх ёстой гэж бодсон чинь Эргэж харалгүй явах ёстойгоо ойлгож байсан уу. 2020.04.10

Ер нь тэгээд Харвардад ч сурсан Удирдлагын академид ч сурсан заавал “муулуулж” байдаг хорвоо юм дөө...

Image
Хаа нэг сошиал ухахаар сураад мэдээд боловсроод төгссөн сургуулийг минь шалд нь буутал муулчихсан байх юм. Тэсэлгүй энэ постыг оруулахаар шийдэв. Уг нь төгсчихлөө, уа, браво нтр гээд л аягүй гоё бахархалтайгаар зургаа хийнэ ээ гэж бодож байсан юм. Гэтэл, “Удирдлагын академи”-ийг муулж, доромжилж, басамжилж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Та нарт бүхэл бүтэн боловсролын “академи”-ийг муулах, голох эрх байхгүй шүү. Тэнд Та нарын тархинд байгаагаас ч илүү их мэдлэг боловсролыг олз эзэмшсэн доктор, профессорууд хичээл заадаг юм. Танай гэрийн номын санд байхгүй олон мянган ном байдаг юм. “Шал мия сургууль, ууж идэж наргихаас өөр юм байхгүй, тэгэс ингэсхийгээд нэг муу төгссөн болсон шдээ” гэж ярьж байгаа найзыгаа МУУ СУРАГЧ гэж бодохын оронд академийг ам нийлж муулдаг Та өөрөө бас МУУ СУРАГЧ юм? !    “Хүн амьдралынхаа мөчлөг бүхэнд сурч боловсорч мэдлэг мэдээллээс хоцрохгүй явах хэрэгтэй. Хаана, юунд, юугаар сурах нь чухал биш. Боломж нь байдаг л юм бол СУРАХ хэрэгтэй. Өнөөдөр л сурах...

Тавилан

Тавилан гэж ер нь юусан билээ... Та бидний мэдэх нь юусан билээ Талын Монголын үр болж төрсөн Тансаг эх орны бүсгүй болж өссөн Тэртээ алсыг зорьж хүмүүн болсон Түүнийгээ санаад тэмүүлэн ирсэн Тавилан юм уу энэ? Мэдэх юугаан хуваалцаж Мэргэд ухаантны дэргэд суусан Мөдхөн тэгээд учрал тохиож Мөрөөдлийн амьдралдаа хөл тавьсан Тавилан юм уу энэ? Үгүй, биш ээ гээд буцааж болдоггүй Үг үйлдэл нь зөрсөн цаг хугацааг Үнэндээ ойлгох ухаан минь хүрэх үгүй Үглэн дуулан өнөөдрийг барж сууна Энэ тэгээд тавилан юм уу? Хүссэн зүг, хүлээсэн бүхэндээ тэмүүлсэн ч Холдохын хясланг надад мэдрүүлж Хайрласан ноцсон бүхэндээ шатан хайлсан ч Хөндий юм, бүр дэндүү хөндий юм Энэ тэгээд тавилан юм уу? Бид хэн нэгний зурсан зурган дээр явна уу Бичигдэж сийлэгдээгүй шинэ зураг зурж байна уу Бичигдсэн гэхээр би өөрөө тэнд нь байхгүй Бичигдээгүй гэхээр бүгд ийм байдаггүйг цэцэрхэх Энэ тэгээд тавилан юм уу? Тэгвэл тэр зурагдсан тавиланд чинь Тэврэлт үгүйлсэн ганцаардмал бүсгүй оршиж байна уу Асуугаад аль, Таны мэдэх м...

Нисэж мэдэх шувуу байсан

Холын хол орхиод нисэхэд Хойноос чинь зүүгдсэн ч унахаас би айсан Хослон дуулаад хоёулаа явсан ч Хайрын нүд сохрохоос би эмээсэн Дурлалдаа дэндүү ихээр шатаад Дарсанд чамайг живчихвий гэсэндээ Даараад энгэрт чинь чанга тэврүүлээд Дасал болоод үлдчихвий гэсэндээ Дутуу хэлсэн үгийг чинь би гүйцээгээгүй юм Дундхан хийсэн хундагыг чинь би дүүргээгүй юм Давраад жаргалдаа ташуурчих юм шиг санагдаад Дараа нь эдлэх зовлонгоо чи даахгүй юм шиг бодогдоод Дээр тэнгэрлүү нисэж мэдэх Даль жигүүртэнтэй чамайг би зүйрлэлээ Доорх газарт унаж мэдэх Далавчгүй амьтантай өөрийгөө би зүйрлэлээ... 2018.11.12

Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Image
Аавын жаалхан охин Амьдрал үзэж, ихийг туулж явна аа Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг... Алдаж оновч дэргэд тань сөхөрч Амжиж хүрэвч дэргэд тань өндийж Хагдарч унасан ч хажууд тань хатаж Хайлан жаргавч хажууд тань налайж Амьдрахыг хүсч байна, Аав аа... Ойртохын хэрээр холддог орчлонд Оройттол надаасаа бүү холдоорой Огтоос хүнгүй үлддэг хорвоод Ододруу яарч бүү тэмүүлээрэй Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг Өнөөдөр инээж дуулж байгаагаа Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ Хатуу харгис мэт амьдралыг Хааяа Та минь зөөллөдөг болохоор Хадган гэрт хүрлээ ч Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ! 2018.08.08

Энд л би "ЭХ ОРОН" гэж бичсэн юм

Image
Эргэж харахгүйгээр хилээ даваад Эргэж буцахгүйгээр тэндээ амирлаад Үзэх туулах хорвоогийн хагасыг үзээд Үүрд тэндээ үлдчих юм шиг санасааан... Гоё сайхан бүхэн цогцолсон Гадны орон чинь тансаг юм билээ Гадаа ч дотор ч нэг л чамин Гайхам зүйлүүд олон юм билээ Хүн гэдэг чинь инээх гэж төрсөн юм уу гэлтэй Харийн ч гэлээ элгэсэг гэж яана Харанхуй шөнө ч айх айдас үгүй Хачин гэмээр жигтэй улсууд байна лээ Хаа очсоноо дурсаад юүхэв Хаа сайгүй бүгд адилхан болчихсон Харин тэд олон дундаас Хамаг Монгол минь ондоо юм билээ Сайхан бүхнийг нь ажаад өнгөрөхөөр Саар бүр нь цухуйдаг юм билээ Сайнтай муутай явсан урд хөршийн Сүүдэр орных гэхээр нь ундуйцдаг юм билээ Агааргүй юм шиг бачимддагий нь яана Атгуулчихсан юм шиг давчддагий нь яана Өөрийн юм шиг эзэрхдэгий нь яана Өрөөлийн юм шиг цэвдэгий нь яана Зорьсон үйлдээ бууж өгсөндөө биш ээ Зовох цангахыг тэвчээгүйдээ биш ээ Зөвхөн эх орон минь гэхээр Зүрх минь хүчтэй цохилдогийг мэдэрсэн Бүгдий нь үзэж хараад дуусчихсан юм биш ээ Бүтэн тойрч амжихгүй...