"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."
Таныг өндийхөд цэлмэж байсан тэнгэр
Таныгаа алдахад мэгшин уйллааТаныг унахад бүүдийж байсан тэнгэр
Таныгаа алдахад агсран цутгалаа...
Хорвоод юу дутсан болоод
Хосгүй нэгнээс нь аваад явчихдаг юм бол
Хүмүүн бид юугаар илүүдсэн болоод
Хүсээгүй нэгнээ өгөөд явуулчихдаг юм бол...
Нүдээр үзэж, чихээр сонссон ч
Нууцхан гунигт мэнд л юм шиг санагалзана
Нэгийг бодож нөгөөг тунгаасан ч
Нэхэж л таныгаа үгүйлэн дурсана...
Эрт ч юм уу хожим ч юм уу
Эргэж ирэхгүйгээр яваад л өглөө, Та минь
Энд ч юм уу тэнд ч юм уу
Эргэн дуурсах нэрээ л мөнхөллөө, Та минь
Ургах наран манддагаараа мандав ч
Урдаас угтах зам мөр нь зурайв ч
Үүлс нь мэгшиж уулс нь бөхийлөө
Үрс нь уйлж үндэс нь тасарлаа...
Гунирхсан сэтгэлээ илэрхийлж чадахгүй
Гуравхан үгэнд багтаах гэж үзлээ
Баярласан сэтгэлээ илэрхийлж байсан ч
"Баяртай" гэж л хэлж л чадсангүй дээ...
#20190517 🙏
Comments
Post a Comment