Намайг мартсан "Нарантуул"

Арван хэдэн настай арван жилийн жаахан охин байжээ. Ангийн бас байрныхаа найзтай долоо хоног бүрийн хагас бүтэнсайныг хүлээж яддаг байсан нь АРВАН НАЙМАН мянган төгрөгийн алаг жинсэн өмд авч өмсөхтэй л холбоотой байсан байх. 

Хагассайны өглөө болмогч, мөн хувцас авах мөнгөтэй болмогцоо л найзтайгаа урд замаасаа "Зах ЗУУ" гэсэн микро автобусанд өөд өөдөөсөө харж суугаад захын зүг хурдалж байжээ. Очоод хувцас авах мөнгөнөөсөө гадна орох тасалбар авах 50 төгрөгөө ил бэлдчихнэ. Зүгээр орохгүй ээ бас, үүдэнд нь зардаг байсан тэр жимснүүдийн амттайг яана. Нэг  нэг ширхэг банана авч идээд л лангуунуудыг тойрч өгнө шүү дээ. 

За тэгээд л яг таалагдсан өмд, цамц, эд зүйлсээ авах гэсээр хэдэн ядарсан худалдагч нарын үйлийг үзчихнэ ээ. Гэхдээ л цаг их сайхан байж. Атганд байсан арван хэдэн мянган төгрөгөнд санаандаа таарсан бүхнээ авчихдаг л тийм "хямдхан" цаг үе байж. Тухайн үед 3, 4-р хороолол, Нарантуул гэсэн хоёрхон л сонголт миний хувьд байдаг байсан. Хорооллоор явж авах гэхээр хармаанд байгаа мөнгө минь хүрэхгүй юм шиг байдаг байж. Ангийн, сургуулийн гээд арай зиндаа дээгүүр хүүхдүүд тэндээс очиж авдаг байсан юм шигээ. Надад бол Нарантуул л хангалттай байдаг байсан. Ганцхан би ч биш байх. Тухайн үедээ л дундаж болон дундаас доогуур амьжиргааны түвшинтэй бүх л хүмүүс эд бараа, хоол хүнсээ Нарантуулаас л базаадаг байсан гэхэд хэлсдэхгүй. 

Харин өнөөдөр цаг өөр болжээ. Яг бодоод үзэхээр цаг ч өөр болсон юм уу, эсвэл хүмүүс нь ч өөр болсон юм уу даа.. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр энэ их хачирхалтай юм л даа. ХЯМРАЛД орсон эдийн засагтай өнөө үед хэрэглэгчид, худалдан авагчдын худалдан авах чадвар, хүсэл тэмүүлэл нь улам ҮНЭТЭЙ болоод байгаа юм. Би лав эргэлзэж байна. Тэр үед НТ-аас юм авдаг байсан хүмүүс одоо хэзээ ч эргэж НТ-аас авахгүй. Яагаад? Яагаад гэвэл, тэд хороолол, их дэлгүүрүүд, молл зэргээс хэрэглээгээ хангадаг "стиль ба имидж"-тэй болчихсон юм. Хэдийгээр хямарсан байгаа ч гэлээ... 

Тээр нэг жилийн Нарантуулын эргэн тойронд лав үүдний том ногоон "НАРАНТУУЛ ЗАХ" гээд биччихсэн хаалганаас өндөр байшин барилга лав байгаагүйг би тод санаж байна.

2015 оны 11 дүгээр сарын 27-ний өглөө 10:00 цаг. Нарантуул зах
Харин одоо харвал юун тэр хаалга, юу л байна эргэн тойрон бараг зах харагдахгүй том том барилгуудтай болчихож дээ.

2015 оны 11 дүгээр сарын 27-ний өглөө 10:00 цаг. Нарантуул зах

2015 оны 11 дүгээр сарын 27-ний өглөө 10:00 цаг. Нарантуул зах

2016.07.26


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан