My random quotes
Зүгээргүй хорвоод зүгээр гэдгээ мэдрэх сайхан Ч
Зүгээр хорвоод зүгээргүй гэдгээ мэдрэх муухай Юм. #Эвэлин
"Хүн гэдэг жаргаж чаддаггүй зовлонтой амьтан." #Эвэлин
Хүн гэдэг
Хүнд хэцүү үед л
Хэн бэ гэдгээ
Харуулах юм даа. #Эвэлин
ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА Л БОЛ
ТҮМНИЙ ХАРААЛ, ЕРӨӨЛИЙГ
ЗЭРЭГ ИДДЭГ НЬ ЖАМ ЮМ. #Эвэлин
Хэнд ч амархан итгэж үл болох хорвоо юм даа гэж....
Амьдрал гэдэг #БагтНаадам юм.
Эмэгтэй хүн гэдэг чинь
Эцсийн эцэст
Сүрчигэндээ биш
Сэтгэлдээ байдаг юм. #Эвэлин
Хэт их санасан сэтгэл
Хүний урмыг хугалж, итгэлийг мохоодог. #Эвэлин
"Хүн угаасаа "робот" биш. Робот л хүний санаанд нь нийцэж, бусдын хүссэнээр "програмчлагдсан" байдаг."
"АЛИВАА ХҮНТЭЙ МЭНДИЙН ЗӨРҮҮТЭЙ ЯВАХ НЬ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ХАМГИЙН ТОМ ЧИМЭЭГҮЙ СОЁЛ." #Эвэлин
Яваад өгөөсэй гэхээр явдаггүй
Битгий гэхээр харвасан сум шиг өнгөрдөг нь
"ЦАГ ХУГАЦАА" юм. #Эвэлин
"Нэг хүн нөгөөгөө алдахгүй гэсэндээ худал ярьж,
Нөгөө нэг нь худал хэлснээр нэгнийгээ алддаг. " #Эвэлин
"Хайр дурлалынхаа төлөө юу ч хийж чадахгүй бол
Хайр дурлалын сүүдэрт алхах ч хэрэггүй" #Эвэлин
"Хаалгаа нээгээгүй цагт
Хэзээ ч би дотогшоо орж зүрхлэхгүй." #Эвэлин
Би "би" л байхад болно.
Би заавал "чи" байх АЛБАГҮЙ !! #Эвэлин
Нэг бол сэрүүн байхдаа бүгдийг ор тас мартах
Эсвэл ор тас санахгүй байхын тулд нам гүм унтах...
#Эвэлин
Хамгийн жаргалтай
Хамгийн баясалтай
Хамгийн догдлолтой бүхэн
"Би хүүхэд байхдаа..." гэж эхэлдэг. #Эвэлин
Comments
Post a Comment